Энэтхэг, ХП, Дарамсала - Хойд Ирландын улс төрч, Нобелийн энхтайвны шагналт Жон Хуме таалал төгссөн учир түүний эхнэр, гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн захидал бичжээ.
"Би Хойд Ирландад хийсэн хэд хэдэн айлчлалынхаа үеэр таны нөхөртэй уулзах таатай завшаан тохиож байсан юм. Түүний ярианаас гарах гүн итгэл үнэмшил, мөргөлдөөнийг шийдэх, даван туулах байдал мятрашгүй байв. Түүний яриа хэлэлцээрийн хүчин чадалд итгэх чин үнэнч сэтгэлийн ачаар 1998 онд “Сайн баасан гарагийн гэрээ” биеллээ олсон юм. Түүний тууштай байдал бид бүгдэд үлгэр дууриал боллоо.”
“Эцэст нь хэлэхэд, Хумегийн туулж өнгөрүүлсэн “Хичнээн удаан, хичнээн хэцүү санагдахаас үл шалтгаалах энх тайван, хүчирхийлэлгүй нийгэм”-ийн төлөөх үнэнч шударга замнал мөнхөд үргэлжлэн, түүний амьдралын утга учир, үнэ цэнийн гэрч байх болно.”