Европын Холбооны удирдагчид түүхэн дэх хамгийн хүнд хэцүү сорилтуудын нэгийг даван туулж, эдийн засгийг тахалаас үүдэлтэй хямралаас аврах арга хэмжээг авч, үр дүнд хүрч амжилттай ажиллаж байгааг сонсоод сэтгэл догдолж, баяртай байна.
Европын Холбоо дахин нэг удаа нийт гишүүн орнуудын нийтлэг эрх ашгийг харгалзан үзэх нь чухал болохыг харуулав. Шургуу хэлэлцээр хийж, харилцан буулт хийснээр удирдагчид тохиролцоонд хүрч чадлаа. Энэ ньихэвчлэн сэтгэлийн хямралаас саруул ухаан болон төлөвшил тогтворгүй болж байдгийг нотлож байна.
Урьдын адил би Европын холбооны мөн чанарыг хичнээн их биширдэг болохоо дахин хэлмээр байна. Европын Холбооны удирдагчидад энэ удаагийн амжилтад нь баяр хүргэхийн зэрэгцээ цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг цаашдын тулгамдсан бэрхшээлүүдийг даван туулах бүх амжилтыг хүсэн ерөөе. Би энэ хүчтэй Европын холбоог цаашид бусад нь үлгэрлэн дагах сайн жишиг болно гэж итгэдэг.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
2020 оны 7 дугаар сар 22