Хирошима болон Нагасаки хот цөмийн бөмбөгт өртсөнөөс хойш 75 дахь жилийн ой тохиож байгаа энэ үед нададулс орны засгийн газрууд, байгууллагууд, хувь хүмүүст хандан бидний амьдралд амин чухал энх тайвныг цогцлоох үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалах боломж олдож байна.
Олон аугаа бүтээн байгуулалтуудыг эс тооцвол XX зуун цөмийн зэвсэгийн хор хөнөөл зэргээр 200 сая хүний аминд хүрсэн хүчирхийлэлийн зуун болсон юм. Харин өөр хоорондоо илүү харилцан хамааралтай болж буй энэ үед XXI зууныг илүү энх тайван цогцолсон эрин зуун болгох боломж бидэнд байна.
Зөрчилдөөн үүсэх үед хүч хэрэглэх бус, харилцан хэлэлцэж шийдэлд хүрэх ёстой. Бид зэр зэвсэггүй дэлхийг бий болгох туйлын зорилгодоо хүрэхийн тулд цөмийн зэвсэгийн заналхийлэлийг үгүй хийх ёстой. Дайн бол аллага мөн. Хүчирхийлэл хариу хүчирхийлэлд л хөтлөнө. Бид илүү тайван дэлхийг бий болгохын тулд зэвсгийн үйлдвэрлэл болон дайн тулаанд цэг тавих ёстой.
Хүн төрөлхтөн өнөөгийн дэлхийн олон асуудлыг бий болгожээ. Бид хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлд автаж, нэг нэгнээ “бид” ба “тэд” гэж ангилсаар байвал тэднийг сүйтгэх хандлага байсаар л байх болно. Хүн төрөлхтний эв нэгдлийг бид хүлээн зөвшөөрөх ёстой ба залбирлаар энх тайванд хүрэхгүй гэдгийг ухаарч, энх тайвны төлөө бодит үйл хэрэг хийх хэрэгтэй билээ.
Хүсэн залбирсан Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам.
2020 оны 8 дугаар сарын 6 өдөр.