Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам улам өргөжиж, Химачал Прадеш мужит тархаад буй титэм вирусын аюулыг хянах хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Шри Жай Рам Такурт захидал бичжээ.
"Химачал Прадеш нь миний гэр болоод бараг 60 жил болж байна. Би энэ мужийн хүмүүстэй хичнээн ойр дотно байдгаа мэдэрдэг. Тиймээс би хүндлэл, өрөвдөх сэтгэлийн үүднээс ядуу, гачигдалтай гишүүдийг хоол хүнс, эм тариа гэх мэт зайлшгүй шаардлагатай материалаар хангахад хувь нэмэр оруулах үүднээс Далай ламын Гадэн Потан сангаас ерөнхий сайдын санд хандив өргөж байна.”
Дээрхийн Гэгээнтэн эрхэмсэг Ерөнхий сайдын тууштай удирдлаган дор Төв засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь вирусын тархалтыг тогтоон барихад үр дүнтэй байх болно гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.