Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Ерөнхий Сайд Шри Нарендра Модид бичсэн захидалдаа дэлхий дахин төдийгүй Энэтхэгт хүрч тархаад байгаа коронавирусын аюулыг тогтоон барих түүний оролдлогыг нь дэмжиж буйгаа илэрхийллээ.
"Дэлхий хямралд өртөж, том сорилттой тулгарч түүний эсрэг шаардлагатай арга хэмжээ авч буйд би талархаж байна. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн улсуудтай хамтран яаралтай үеийн төсөв төвлөрүүлэх, Ковид 19 вирусийн тархалтыг үгүй хийхийн тулд мэдлэг мэдээлэл, тусгай чадвараа солилцох гэх мэт эхлүүлсэн ажилд тань би талархсанаа илэрхийлмээр байна.”
“Талархсан сэтгэл, дэмжлэгээ илэрхийлэн би Далай Лам Траст сангаас хямралын үед тусламж хүргэх ажлыг гүйцэлдүүлэхэд зориулан ПМ КЕЙРС санд хандив өргөж байна. Мөн Далай Ламын оффисын хамт олон санд нэг өдрийн цалингаа хандив өргөснийг би энэ тэмдэглэн хэлмээр байна.”
“Өмнө хэлж байсанчлан, амьжиргаа муудсанаас болж олон хүн бэрхшээлтэй нүүр тулж байгаа энэ үед дэлхий даяар тогтоож байгаа хөл хорионы үр дүнг би ойлгож байна. Тогтвортой орлогогүй болсон тэдгээр улсуудад энэ бүхнийг давж гарахад их хүнд байна."
ПМ КЕЙРС мэт сангууд эдгээр хүмүүст нэн шаардлагатай тусламжаар хангах боломж үүснэ хэмээн би найдаж байна.”