Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Шинзо Абед хандан захидал илгээлээ.
Тэрээр захидалдаа “Таны эмчилгээ амжилттай болохын төлөө би залбирч буй. Таны эх орныхоо төлөө хийсэн агуу үйл хэрэг болон эрүүл мэндийнхээ төлөө Ерөнхий сайдын албан тушаалаас буух шийдвэрийг тань бахдан биширч байна."
“Бусдад сайн сайхны төлөө үйлчилсэн таны удирдлага, үйл хэргийг би машид хүндэтгэж буй билээ.”
Тэрээр төгсгөлд нь ноён Абе Японы ерөнхий сайдаар хамгийн урт хугацаанд ажиллахдаа дэлхий дахинд Япон улсыг хүндэтгэх хэмжээнд хүргэсэн хэмээн дурьджээ.