Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Амьдралын зорилго – Бомбейгээс зохион байгуулсан ярилцлага 2020 он 12 дугаар сар 15

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчинчойлин – Өнөөдөр өглөө Бомбей хотын Техникийн фестивалаас зохион байгуулагдаж буй арга хэмжээний хүрээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн оюутнуудтай уулзсан бөгөөд тэрээр дэлгэцэнд харагдаж буй 20 залуусын царайг гүйлгэн хараад тэдэнд мэндчилгээ дэвшүүлэв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Бомбей хотын Техникийн фестивалд цахим сүлжээгээр оролцож ярилцахаар морилон ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.12.15. Фото зургийг Тэнзин Жампел.

“Намасте! Өнөөдөр би та бүгдтэй ярилцаж байгаадаа маш баяртай байна. Учир нь Энэтхэг улс мянга мянган жилийн турш “ахимса” хүч үл хэрэглэх ёс ба “каруна” энэрэн нигүүлсэхүйн ойлголтуудыг хөгжүүлж ирсэн билээ. Энэтхэгийн агуу их сэтгэгчид эдгээр уламжлалыг тэтгэн дэмжигчид байсан юм. Би бүх шашны уламжлалд хүндэтгэлтэй ханддаг, бас шашин хоорондын эв зохицолыг дэмжин ажиллах үүргийг өөртөө хүлээсэн боловч хүч үл хэрэглэх ёс болон энэрэн нигүүлсэхүй нь логикийн хувьд ч утга төгөлдөр, мөн өнөөдрийн дэлхий ертөнцөд ч бодитой практик ач холбогдолтой. Эдгээр нь шашнаас ангид ёс суртахууны суурь илэрхийллүүд мөн юм. Хэрэв хүмүүс өдөр тутмын амьдралдаа энэ бүгдэд анхаарал хандуулж байвал дэлхий ертөнц илүү сайн сайхан болох нь дамжиггүй юм шүү.”

“Төвөдүүд бид эртний Энэтхэгийн үзэл онолыг дагагчид учраас энэ улсын иргэн та бүгдтэй ярилцах нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Мянга гаруй жилийн өмнөөс л та бүгд бидний “гүрү” багш байж, бид харин та нарын сурагч шавь нар байжээ. VII зууны Төвөдийн хаан Хятадтай ойрын харилцаатай байснаар Хятад гүнжтэй гэрлэсэн учраас гүнжтэн Төвөдөд ирэхдээ нандин Зуу бурханы шүтээнийг залж авчирсан нь бурханы шашныг анх Төвөдөд таниулсан алхам байлаа. Гэхдээ өөрийн бичиг дээр Төвөдийн хаан Хятад бичгээс түтгэлзэн Энэтхэгийн загвар дээр суурилан төвөд бичгийг зохиолгосон юм.”

“Дараагийн зуунд нь тэр үеийн Төвөдийн хаан бурханы шашныг Төвөдөд суурьшуулахын тулд Энэтхэгийн эх сурвалжуудыг хайсан байна. Наландын их сургуулийн алдартай номч, гэлэн Шантаракшита Төвөдөд залран ирсэний дараа төвөдүүд өөрсдийн бичиг үсэгтэй учраас бурханы шашны судар зохиолуудыг төвөд хэл рүү орчуулах нь зөв гэж зөвлөжээ.”

“Ийм замаар Төвөдөд үндсээ тавьсан Наландын уламжлал нь логикт зарчмаар сургалт судалгаанд суурилдаг байв. Энэ нь ч Бурхан Багш өөрийн шавь нартаа өөрийн сургаалыг хэлсэн төдийд хүлээж авалгүй, судалж шинжилж үзсэний дараа дагах хэрэгтэй гэсэн зөвлөмжтэй зохицож байсан юм.” 

Энэтхэг улс нь дэлхийн хамгийн их хүн амтай хоёр улсын нэг боловч үндсэндээ энэ орны ард түмэн  энх тайвнаар амьдарч, томоохон шашны уламжлалууд эв түнжинтэй оршин байгаа гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрээр “ахимса” ба “каруна” нь аз жаргалын суурь үндэс гэдгийг онцлоод өнгөрсөн зуунд Махатма Ганди хүч үл хэрэглэх байр суурийг баримтлах нь хичнээн үр дүнтэй байж болохыг харуулсныг дурьдлаа. Энэ зуунд Энэтхэг улс хүч үл хэрэглэх ёс ба энэрэл нигүүлсэл нь хүн хоорондын харилцаанд хичнээн үр дүнтэй байж болохыг дэлхий дахинд харуулах бүрэн чадамжтай.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим сүлжэгээр дамжуулан Энэтхэгийн оюутан залуучуудад айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.12.15. Фото зургийг Тэнзин Жампел.

Эдгээр сэдлүүдийг юмс үзэгдэл бүгд харагдаж буй шигээ оршдоггүй гэсэн гүн ухааны гүнзгий ойлголттой уялдуулах боломжтой. Энэтхэгийн цөмийн физикч Ража Рамана түүнд нэг удаа квантын физик нь барууны орнуудад шинэ зүйл боловч үүний тодорхой утга чанаруудыг хутагт Нагаржуна аль эрт тодорхойлсон байсан хэмээн ярьсныг Дээрхийн Гэгээнтэн дурсав. 

Өөрийн энэ удаагийн танилцуулга яриагаа өндөрлөн Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг эргэн сэргээх нь түүний өөртөө хүлээсэн бас нэг үүрэг гэдгийг мэдэгдлээ.

Тэрээр цахим сүлжээгээр оролцож буй оюутнуудаас асуултаа тавихыг хүсэв. Эхний асуулт нь өрсөлдөөний тухай байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн хэрэв өрсөлдөөн эрдэм мэдлэгийг тэлж бүх нийтэд ашиг тустай байгаа бол түүнийг үр өгөөжтэй, эерэг гэж үзэж болох бол зөвхөн ялагч ба ялагдагчийн тухай яригдаж байгаа нөхцөлд үр дүн нь тийм ч сайн биш болохыг тодруулав.

Тэрээр бие махбодийн ба сэтгэлийн эрүүл мэнд хоорондын уялдаа дээр анхаарал хандуулаад сэтгэлийн амар амгаланг олно гэдэг нь сэтгэлийн хямрал ба айдсаас ангид байна гэсэн үг бөгөөд үр дүнд нь цусны даралт ч бага байх болно гэдгийг онцлов. 

“Таны сэтгэл санаа амар тайван байвал бие махбодид ч хямрал бага гарна. Хүч үл хэрэглэх зарчим болон энэрэл хайр нь бидэнд сэтгэлийн амгаланг бий болгож, улмаар биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Нөгөө талдаа өөртөө төвлөрсөн хандлага нь асуудлыг бий болгодог. Бусдыг хайрлах сэтгэлийг хөгжүүлсэнээр л үүнийг дарах боломжтой.”

“Юмс үзэгдэл нь өөрийн мөн чанараар бие даан оршиж буй мэт үзэгддэг боловч ийм үзэгдэлд автаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд таны өөрийн үзэл бодол нөлөөлдөг учиртай. “Пратитьясамутпада” буюу шүтэн барилдлагын үзлээр олон хүчин зүйлсийн шалтгаанаар юмс үзэгдэл бий болно гэж үздэг.” 

Материаллаг эд зүйлсд татагдах, уягдахын тухайд сэтгэл ханамжаа барьж сурах нь чухлаас гадна өөрийн дотоод үнэт зүйлсээ чухалчлах ёстойг Дээрхийн Гэгээнтэн анхааруулав. 

Үнэмлэхүй үнэнийг харьцангуй үнэнтэй яаж уялдуулах тухай асуултанд Дээрхийн Гэгээнтэн энэ уялдаа нь биеэ даасан, тусдаа мэт харагдах юмсын үзэгдэх байдал болон юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанартай холбоотой гэдгийг тодруулаад зарим Энэтхэгийн уламжлалуудад “атман” гэдэг бие ба сэтгэлээс ангид тусдаа оршигч “Би”-ийн тухай ярьдаг болохыг онцлов. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим сүлжэгээр дамжуулан Энэтхэгийн оюутан залуучуудад айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.12.15. Фото зургийг Тэнзин Жампел.

“Миний бие”, “миний сэтгэл”, эсвэл “миний амьдрал” гэж ярихдаа бид тодорхой эзэн болсон “Би” буюу “атман”-ыг илэрхийлж байдаг. Гэвч үүнийг бурханы шашинд үгүйсгэдэг. Бурханы шашны үзлээр энэ нь “анатман” бөгөөд өөрөөр хэлбэл бие даан оршсон “би” гэгч байхгүй гэдгийг нотлодог юм.”

“Хутагт Нагаржунайн шавь ловон Чандракирти нь юу ч үзэгдэж байгаа шигээ оршин байдаггүй гэдгийг итгэл үнэмшилтэйгээр нотлон буулгасан байдаг билээ. Үүнийг сайтар санан бясалгаснаар мунхагийг үр дүнтэй багасгах бөгөөд улмаар хөнөөлт хорт сэтгэлүүдийг арилгах болно.”

Өглөө сэрсэн даруйдаа бодит байдлуудыг тодорхойлсон Чандракиртийн шүлгүүдээс өөртөө давтан давтан уншихын зэрэгцээ бусдыг гэсэн сэтгэлийн дадуулгыг үйлддэг гэдгээ Дээрхийн Гэгээнтэн онцлоод ингэж өдрийг эхлэх нь маш үр дүнтэй байдаг гэдгийг тэмдэглэн хэлэв.

Шүтэн барилдлагын ойлголт нь зөвхөн мэдлэг төдий бус харин сөрөг сэтгэлүүдийг багасгах үр дүнтэй арга гэдгийг тэрээр дахин онцлон айлдлаа.

Өнөө цагийн тахлын нөхцөл байдал нь хүндрэл бэрхшээл мөн боловч юмс хэзээ ч тогтмол оршдоггүй, байнга өөрчлөн хувирч байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн сануулаад дэлхий нийтийн дулаарал нь хүн төрөлхтний сайн сайхан байдалд аюул занал учруулж байгааг нэмж онцлов. Тэрээр Төвөдийн байгаль орчны асуудалд ихээхэн санаа зовж байгаа, учир нь Азийн томоохон гол мөрнүүд Төвөдийн өндөрлөгөөс буудаг учраас зарим эрдэмтдийн таамаглаж байгаачлан гол мөрнүүд хатаж ширгэсэн нөхцөлд маш олон хүнд ноцтой үр дагаврыг авчрах ажээ. 

Дээрхийн Гэгээнтэн дэлхий даяарх материалын болон технологийн хөгжлийг сайшаахдаа ийм хөгжлийг дагалдан гарах сөрөг талуудыг үл тоомсорлон эдгээрийг буруу ашигласнаас үүдэлтэй аюулыг анхааруулаад илүү нэгдмэл, цогц хандлагыг баримтлахыг зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн оюутан залуучуудын асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.12.15. Фото зургийг Тэнзин Жампел.

Сэтгэл санааны цочрол, хямралын тухай асуулт тавигдахад Дээрхийн Гэгээнтэн өөрсдийн дотоод ертөнцийн тухай бид илүү сайн таньж мэдэхийн ач холбогдлыг онцлов. Жишээлбэл асуудлын бодит байдлыг хэтрүүлэн дүгнэснээс айдас бий болж, үүний улмаас асуудал тулгарч ирдэг болохыг тайлбарлалаа. Тэрээр ловон Шантидэвагийн “Бодьсадвын явдалд орохуй”-г уншихыг оюутнуудад зөвлөөд энэ шастрын зургаадугаар бүлэгт уур хилэн хичнээн их гэм хортой ба хүлцэл тэвчээр нь ямар эерэг үр дүн өгдөгийг тодорхой өгүүлсэн байдаг гэлээ. Харин наймдугаар бүлэгт өөртөө төвлөрөхийн муу талуудыг дэлгэрэнгүй шинжлэн гаргажээ. 

“Бид өөрсдөдөө тулгарч буй асуудлуудыг шинжлэн үзээд шийдэх боломжтой эсэхийг тогтоох хэрэгтэй юм. Хэрэв шийдэл байгаа бол шийдлээ хэрэгжүүлэх нь бидний хийх ёстой зүйл мөн. Харин бидний хийж чадах зүйл тухайн нөхцөлд үгүй бол бид үүнийг хүлээн зөвшөөрч сурах ёстой. Шийдэлгүй зүйлст санаа сэтгэлээ зовоох нь тусгүй билээ.”

Бусдыг энэрэх сэтгэлд хөтлөгдөн үйлдсэн үйлүүд нь дийлэнхдээ өөрийнх нь эрх ашгийн эсрэг байсан гэж тайлбарласан нэгэн оюутанд хандан Дээрхийн Гэгээнтэн “бид нийгмийн амьтад” гэдгээ мартаж болохгүйг сануулав. Төрсөн цагаасаа эхлэн бидний амьдрал хэн нэгнээс хамаарч эхэлдэг. Энэ утгаараа бусдад туслана гэдэг нь үнэндээ өөрийн эрх ашгийг хамгийн дээдээр хангаж байгаа хэрэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.

Ертөнцийн эзэн байдаг эсэх тухай асуултанд хариу хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн Муслим, Христ болон Жүүд шашинтан бүгдээрээ хайр энэрлийн мөн чанартай бүтээгч Эзэнд итгэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ утгаараа бид бүгдээрээ хайр энэрэл бүхий Эзний үр сад, ахан дүүс болох юм гэдгийг тодотгов. Дээрхийн Гэгээнтэн өөрийн сайн найз Дезмонд Тутутэй хамт байхад тохиолдсон нэгэн явдлыг эргэн дурсаж инээд алдав. Христийн шашныг үнэнч даган биелүүлэгчийн хувьд үхэхдээ тэнгэрт очно гэж найдаж байгаагаа Туту илэрхийлэхдээ Далай Ламын цаг нь ирэхээр өөр тийшээ одоход их харамсаж байна гэж хэлсэн ажээ. Гэтэл зарим хүмүүс Далай Ламын очих газар бид нар бас очихыг хүсэж байна гэдгээ илэрхийлж байсан гэж Дээрхийн Гэгээнтэн инээд алдан өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим сүлжэгээр дамжуулан Энэтхэгийн оюутан залуучуудад айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.12.15. Фото зургийг Тэнзин Жампел.

“Би Христийн шашинд гүн хүндэтгэлтэй ханддаг” гэж Дээрхийн Гэгээнтэн нэмж хэллээ. “Гэхдээ би Ертөнцийн эзний бүтээсэн энэ дэлхий ертөнцөд яагаад ийм их зовлон бэрхшээл байдгийн хариултыг олж чадаагүй л байна. Бидэнд тохиолдож буй зүйлс нь бидний өөрсдийн үйлдлийн үр дүнд гардаг гэдгийг тайлбарласан үйлийн үрийн санаа нь надад илүү ойлгомжтой байдаг. Тиймээс бусдад тусалбал эерэг үр дүн гарах ба бусдад гэм хор үйлдвэл тэр зовлонгийн үндэс болох юм.”

Техник фестивалыг зохион байгуулагчид энэхүү ярилцлагыг өгсөнд Дээрхийн Гэгээнтэнд талархав. Дээрхийн Гэгээнтэн хариуд нь цар тахалтай холбоотой хязгаарлалтууд зөөлөрснөөр тэрээр Энэтхэгийн олон хотуудаар айлчлах боломжтой болж Энэтхэгийн сурган хүмүүжүүлэгч нартай эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг орчин үеийн боловсролтой хэрхэн уялдуулах тухай санал солилцох таатай цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.        

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт