Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бодьгаяа дахь Энэтхэгийн удирдлагын дээд сургуульд зочлов 2020 он 1 дүгээр сар 14

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа- Өнөөдөр өглөө Бодьгаяад жиндүү, манантай байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магадагийн их сургуулийн оюутны хотхон дахь Энэтхэгийн удирдлагын дээд сургуульд (ЭУДС) хүрэлцэн очив. Түүнийг захирал, Доктор Винита Сахай болон тус сургуулийн хамт олон хүлээн авч уулзсан ба эхлээд түүний айлчлалыг тэмдэглэх зорилгоор зулзаган мод тарихыг урьлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магадагийн их сургуулийн оюутны хотхон дахь Энэтхэгийн Удирдлагын Дээд сургуульд (ЭУДС) зочилсонтой холбогдуулан зулзаган мод тарьж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.14.Гэрэл зургийг Лувсан Цэрин

180 орчим оюутан, багш нар, уригдсан зочдыг гадна зассан талбайд суудлаа эзэлсний дараа Дээрхийн Гэгээнтний дөрвөн үүрэг хариуцлагын талаар дүгнэлт хийсэн нэгэн оюутан албан ёсоор мэндчилгээ хүргэв.  Дээрхийн Гэгээнтэнд хадаг, уламжлалт хүндэтгэлийн тэмдэг гардуулсны дараа сургуулийнтухай дурсгалын ном гардууллаа. Дээрхийн Гэгээнтэн энэхүү номны эхний хувь дээр гарын үсэг зурж,"Энэрэл нигүүлсэлтэй хослосон мэдлэг нь ахиц дэвшилд хүргэдэг" гэж бичив.

Доктор Винита Сахай үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ 2015 онд Хүний нөөцийн хөгжлийн яамнаас байгуулагдсан тус сургууль нь харьцангуй шинэ залуу хэвээр байгааг онцоллоо. Мөн 20 ЭУДС-иуд нь тус бүр өөрийн онцлогтой болохыг тэмдэглэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг энх тайван, хүч үл хэрэглэх, шашны тухай ойлголт, бүх нийтийн хариуцлага ба энэрэнгүй сэтгэлийн тухай сургаалийг түгээгч гэж тодорхойлов. Энэтхэг улс дэлхийн эдийн засагт улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа тул Бодьгаяагийн ЭУДС ирээдүйд шаардагдах удирдлагын авъяас чадварын нөөц бололцоог өргөжүүлэхээр ажиллаж байна гэв. Тэрээр боловсрол нь дэлхийг өөрчлөх, тогтвортой хөгжилд хүрэх хэрэгсэл гэж тодорхойлсон ба өнөөгийн бухимдалтай ертөнцөд ухамсартай байх нь маш чухал ач холбогдолтой гэлээ.

"Дээрхийн Гэгээнтэн таны сургаалиуд бидэнд юу хийх ёстой зааврыг өгдөг. Та сайхан сэтгэл, энэрэл нигүүлсэл, өршөөл, хүлцэлийг төлөвшүүлэх, тэдгээрийг хүн бүрт түгээн дэлгэрүүлэх үлгэр дууриалал болж буй билээ. Саяхан та эртний Энэтхэгийн мэдлэгийн үнэ цэнийн талаар ярьж байсан. Та бидний дунд байж Энэтхэг залуучуудад эртний уламжлалт ёс заншлынх нь талаар хандаж байгаа нь бидний хувьд аз завшаантай хэрэг юм."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Удирдлагын дээд сургууль дээр айлдвар айлдахын өмнө ЭУДС -ийн захирал, Доктор Винита Сахай нээж үг хэллээ. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Дээрхийн Гэгээнтэн өөрийн зарим туршлагаасаа сонсогч залуучуудтай   хуваалцахдаа маш их баяртай байгаагаа илэрхийлэв.

“Нэгдүгээрт, бид бүгд хүн төрөлхтөн билээ. Бид бусад амьтдын адилаар зовохыг хүсдэггүй, аз жаргалтай байхыг хүсдэг ч энэ гариг дээр тулгараад байгаа олон асуудал бэрхшээлийг бид өөрсдөө бий болгожээ. Яагаад вэ? Энэ нь алсын хараагүй байдал, богино бодлын үр дүн юм. Бид нийгмийн амьтад бөгөөд бусдаас хамааралтай тул бусдад санаа тавих нь зүй ёсных билээ.

“Хувь хүн бүрийн ирээдүй бусдаас хамаардаг. Орчин үед технологи нь биднийг хэдийнээ нэгэн гэр бүл шиг нэгтгэжээ. Гэтэл бид хүн төрөлхтний нэгэн нийгэмд хамарагддаг ч "бид" ба "тэд" гэсэн утгаар бие биенээ үзэх нь хэвээр байна. Дайн гэх мэт хүмүүсийн үүсгэсэн асуудлыг арилгах нь бидний үүрэг юм. Зарим хүмүүсийн хувьд ер бусын холбоо харилцааны эрин үе болох 21-р зуунд ч хүч хэрэглэх нь асуудлыг шийдэх гарц гэж үзсээр байна. Энэ бол алдаа юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн удирдлагын дээд сургуулийн сонсогчдод хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.14. Гэрэл зургийг Лувсан Цэрэн

“Ойрхи Дорнодод мөргөлдөөн өргөн тархаж байна. Дэлхий ертөнц ядуу зүдүү хүмүүсээр дүүрэн байгаа ч зэр зэвсэгт асар их мөнгө зарцуулж байна. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг. Жинхэнэ амар амгалан, эв нэгдлийг хүчээр тогтоохгүй. Дан ганц устгах хэрэгсэл болох дайн байлдаанд бага мөнгө зарцуулбал баян ба ядуугийн өсөн нэмэгдэж буй зөрүүг арилгах боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс энх тайвны тухай ярьдаг боловч зөвхөн залбирснаар түүнд хүрэхгүй. Хүчирхийлэл, зэр зэвсэг ашиглах зэргийг багасгахын тулд бид хүчин чармайлт гаргах хэрэгтэй.”

"Бид Гандигийн хүч үл хэрэглэх арга барилаас суралцах хэрэгтэй. Асуудлыг хүчирхийллийн бус арга, яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстой. Энэ бол Энэтхэгийн эртний уламжлал юм. Махавира, Будда Шагжамүний зэрэг эртний агуу сэтгэгчид Энэтхэгийн эртний уламжлал болох 'ахимса' ба 'каруна' -г дэмжиж байсан. Эдгээр чанарууд нь өнөөгийн ертөнцөд ч ихээхэн ач холбогдолтой. Ганди хийж буй бүх зүйлдээ хүч үл хэрэглэх арга замыг хэрхэн ашиглаж болохыг дэлхий дахинаа харуулсан бөгөөд үүнд дэлхий нийтээрээ суралцах ёстой.”

"Материаллаг зорилгод ихээхэн чиглэсэн орчин үеийн боловсролыг 'ахимса' ба 'каруна' болон оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны тухай эртний ойлголтуудтай хослуулж чадах цорын ганц улс бол Энэтхэг юм. Таны үзэл бодол хэдий чинээ энэрэнгүй байх тусам та амьдралаа илүүтодорхой, итгэлтэй, хүч чадалтайгаар удирдаж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын айлдварыг ЭУДС-ын оюутнууд сонсч байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.2020.01.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин

“Шашны бүх гол уламжлалууд хайр чухал болох тухай ижил төстэй сургаальтай. Хүмүүс хайр энэрэлээр дүүрэн байхад тэдний хооронд тэмцэл зөрчил үүсэх нь боломжгүй зүйл юм. Энэтхэгийн шашны эв зохицлын гайхалтай уламжлал нь өөр бусдууд дагах үлгэр жишээ билээ. Бид философийн түвшинд өөр өөр байр суурь баримталж болох боловч Энэтхэгийн жишгээр шашны бүх томоохон уламжлалууд хамтдаа амар тайван, бие биедээ хүндэтгэлтэйгээр зэрэгцэн оршиж чадна.”

"Самади буюу байнгын тайван оюун ухаан, мөн бодит байдлыг ойлгох випашяна бясалгалыг хөгжүүлэх Энэтхэгийн уламжлал нь олон гайхалтай сэтгэгчдийг бий болгосон. Өнөөдөр бидний биеэ авч явахдаа хүч үл хэрэглэх зарчим чиглэж, дотоод сэтгэлдээ энэрэнгүй сайхан сэтгэлийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Эртний Энэтхэгийн философи, сэтгэл судлал нь шалтгаан, логикоор жолоодогддог бөгөөд өнөө үед энэ нь физик, ялангуяа квант физиктэй холбоотой болжирсэн. Наландагийн уламжлалаас үүдэлтэй энэхүү арга барилыг Төвөдөд хадгалан авч ирсэн ба суралцах аргыг бид Өмнөд Энэтхэгт дахин дэлгэрүүлсэн билээ."

Асуулт хариулт эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн оюутнуудад хандан эртний Энэтхэгийн мэдлэгийгхэрхэн өргөжүүлэх, түүгээр өөрсдийн сургалтаа хэрхэн баяжуулж болох тухай судалж үзэхийг уриалав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеэр оролцогчид түүнээс асуулт асуухаар дугаарлан зогсож байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Түүнээс бясалгал гэж юу болохыг тайлбарлахыг хүссэнд 'самади' гэдэг нь нэг зүйл дээр төвлөрөхийг хэлж буй хэмээн хариуллаа. Энэ нь оюун ухааныг төвлөрүүлж, хүчтэй болгодог. Уур хилэн, бухимдал, айдас зэрэг хортой сэтгэл хөдлөлүүд, энэрэл хайр гэх мэт эерэг сэтгэл хөдлөлүүд нь бидний мэдрэхүйн ухамсараас илүү бидний оюун ухааны нэг хэсэг юм. 'Випашяна' буюу бодит байдлыг ойлгох бясалгал нь юмсын мөн чанарт байнгын, гүн гүнзгий дүн шинжилгээ хийхийг хэлнэ.

Дээрхийн Гэгээнтэн - бид бодит бус хүлээлтийг бий болгосноор сэтгэлээр унах асуудал гардаг гэдгийг тайлбарлав. Тиймээс тухайн бодит байдал юу болохыг ойлгохын тулд нөхцөл байдлыг олон талаас нь судлахыг зөвлөв. Энэ нь оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглах  асуудал юм. Хүсэл эрмэлзэл нь эерэг хүчин зүйл бөгөөд түүнгүйгээр ахиц дэвшилд хүрдэггүй. Гэсэн хэдий ч та юунд хүрч болох тал дээр бодитой байх хэрэгтэй бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байх шаардлагатай.

Тэрээр амин хувиа хичээх нь сэтгэлийн түгшүүр, бусад бэрхшээлийг үүсгэдэг болохыг тэмдэглэн хэллээ. Энэ нь бидний энэрэнгүй сэтгэл, сэтгэлийн амар амгаланг бууруулдаг. Тэрээр сонсогчдод хандан энэрэнгүй үзлийг гайхамшигтай тайлбарласан Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" номын найм дугаар бүлгийг уншихыг зөвлөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн удирдлагын дээд сургууль дээр оролцогчдын асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2020.01.14. Гэрэл зургийг Лувсан Цэрин

Дээрхийн Гэгээнтэн алдаа гаргасандаа харамсах нь олон талтай, харин ёс суртахууны доройтолд орох нь тун харамсалтай хэрэг гэдгийг цохон тэмдэглэв. 

"Харамсах нь өөрийн гэсэн онцлогтой. Алдаагаа ухамсарлах нь сайн бөгөөд харамсах нь ч бас сайн хэрэг. Гэвч өөртөө итгэх итгэлээ хадгалах нь хамгаас чухал юм. Хэрэв өөрийгөө хэрэггүй нэгэн боллоо гэж бодох аваас энэхүү үнэ цэнэтэй хүний амьдралын боломжийг алдах болно."

Төгсгөлд нь Доктор Сабясачи Мухапатра талархал илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн тайзнаас буухын өмнө оюутнуудад хандан та бүхэн оюун ухааны талаарх эртний Энэтхэгийн мэдлэгийг эхлээд Энэтхэгт сэргээж чадвал амар амгалан ертөнцийг хэрхэн бий болгох үлгэр жишээ болно гэдгийг дахин зөвлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт