Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Жанрайсиг бурханы авшиг – 2 дахь өдөр 2020 он 5 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээх бэлтгэл зан үйлд нэг цаг орчим хугацааг зарцуулав. Энэ өдрийн номын айлдварыг дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн үзэж байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс айлдвар айлдаж, харин түүний айлдвар болон номын үйл ажиллагааг хэд хэдэн цахим сүлжээгээр шууд дамжуулан хүргэв. Орчуулга төвөд хэлнээс хятад, англи, франц, герман, хинди, итали, япон, солонгос, монгол, португали, орос, испани, вьетнам зэрэг арван гурван хэл дээр нэгэн зэрэг явагдаж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээхийн өмнөх уншлага зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.05.30. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Өчигдөр хэлсэнчлэн Жанрайсиг бурханы Ум мани бад мэ хум тарни нь онцгой адис жинлавтай. Өнөөдрийн авшиг хүртээх үед бодь сэтгэл болон хоосон чанарыг уялдуулан бясалгал хийнэ.” 

Номын их харангын дуугаар

Амьтдыг зовлонгоос гэтэлгэж хайрла

Хязгаарлашгүй гольт галваар

Номыг үзүүлэн оршихтун

“Энэхүү авшиг нь нууц тарнийн номлолтой холбоотой. Нууц тарнийн сургаалийг олон нийтэд ил өгдөггүй байсан юм. Бурхан Багш анхдугаар номын хүрд болох Хутагтын дөрвөн үнэний сургааль зэргийг бүх нийтэд айлджээ. Харин хоёрдугаар номын хүрд буюу Билиг барамидын сургаалийг хоосон чанарын үзэл онолыг хүлээн авах чадвартай хэсэг шавь нартаа айлдсан байна. Билиг барамидын сургаалийг бүх нийтэд нээлттэй номлоогүй тул хожим зарим нь Бурхан Багш үнэхээр айлдсан эсэхт эргэлзэж байжээ.”

“Нууц тарнийн номлолыг хурц ухаантай, бэлтгэгдсэн шавь нарт зориулж айлдсан юм. Тарни гэдэг нь “сэтгэлийг аврах” буюу эглийн үзэгдлээс аврах гэсэн утгатай. Тиймээс үүнийг нууцлан анхааран авлага болгодог ёстой билээ.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орны хүмүүст хандан энэ удаагийн номын айлдвараа эхэллээ. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.05.30. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Эгэл жирийн хүний “би” гэдэг ойлголт нь Бурхан Багшийн “би” гэдгээс огт өөр юм. Хоосон чанарыг онож мэдсэн бурхан хийгээд хутагт, бодьсадва нарын хувьд “би” гэдэг нь томьёолол төдий байхад ердийн хүмүүс бат бөх биет хэмээн буруу ойлголттой байдаг. Хэрвээ үнэхээр баттай би гэгч байх аваас мөн чанар нь тодорхой байх ёстой, гэтэл гүн судлахад ямар нэгэн тодорхой зүйл илрэхгүй. “Би” гэдэг нь бидэнд үзэгдэж байгаа шигээ баттай байхгүй.” 

Жанжаа Ролбийдорж бээр “Бидэнд үзэгдэж байгаа юмс бүхэн байгаа мэт боловч хуруугаар онож заах зүйл байдаггүй, угтаа бүгд адилхан хоосон чанартай.” гэж айлдсан байна.

 Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дараа нь бодьсадвын санваар хүртээв. Тэрээр өмнийн огторгуйд Бурхан Багш болон Энэтхэг, Төвөдийн эрдэмтэн багш нар заларсан байна гэж бодохыг хүсэв. Хүннү Лама ринбочэгийн “Өөрийн тусын тулд бодь сэтгэл хэрэгтэй, бусдын тусын тулд бодь сэтгэл хэрэгтэй, хилэнц түйтгэрийг арилгахад бодь сэтгэл хэрэгтэй” гэж айлдсаныг эш татлаа. Мөн тэрээр Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал”аас :

Энэхүү багшийг дагаад тойн болсон ба

Бурханы зарлигт суралцсан нь өчүүхэн боловч

Егүзэрийн явдалд хичээсэн гэлэн би

Их Арш түүнд ийнхүү бөхиймүй

эш татан уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн өдөр бүр бодьсадвын санваар, тарнийн санваар хүртэхдээ, “Амин хувиа хичээлгүй, хамаг амьтны тусын тулд бодит үйлд хичээн бурханы хутгийг олно” гэж бодож ам тангараг авдаг бөгөөд үүнийг мөрдөж дадуулж чадваас өдрөөс өдөрт, сараас сард сэтгэлд сайн эрдмүүд сууж өөрчлөлт гарна гэв. 

Дээрхийн Гэгээнтэн хамаг амьтны тусын төлөө бурханы хутагийг олоё гэж бодох нь харьцангуй бодь сэтгэл болж, хоосон чанарыг бясалгаж байгаа нь үнэмлэхүй бодь сэтгэл болно гэдгийг онцлов. 

Авшиг хүртээх үед залагдсан 1000 мутарт Жанрайсиг бурханы дүр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.05.30. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

Тэрээр Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” н: 

Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй

Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна

Олон зүйлийг ярих хэрэг юун

Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн

Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар                       

Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол

Бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй   

“Бидний ихэнх нь аливаа үйлийг хийхдээ амин хувиа хичээсэн сэдэлд автаж, үүний улмаас зовж шаналдаг. Тэгвэл бодь сэтгэлийг сэтгэлдээ бодож төрүүлэх төдийд л тайвширч, амар амгалан болдог бөгөөд энэ нь жинхэнэ аз жаргал, баяр баясгалангийн эх үүсвэр юм. Бодьсадва нар бусдын тусыг бүтээхийн тулд өөрөө бурханы хутаг олохыг хүсдэг ба билиг оюунаар гэгээрэлд тэмүүлж, нигүүлсэнгүй сэтгэлээр амьтдад ханддаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.05.30. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

“Билиг оюун нь хоёр үнэн буюу харьцангуй ба үнэмлэхүй үнэний утгыг агуулж байдаг. Юмс үзэгдэл нь бидэнд үзэгдэж байгаа шигээ оршдоггүй билээ. Квант физик нь үүнтэй төстэй зүйлийг ажигладаг – “бодит мөн чанар нь үл олдох.” Буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзлээр юмс үзэгдэл нэрийдэл төдий оршдог гэж тайлбарладаг. Хутагт Нагаржуна Бурхан Багшийн сургаалийг тайлбарлахдаа юмс үзэгдэл нь бие дааж, өөрийн мөн чанараар оршдоггүй бөгөөд үүнийг учир шалтгааны үүднээс ойлгоход шүтэн барилдлагын ухаан хамгийн эрхэм дээд нь болдог гэж айлдсан юм.” 

Хутагт Арьяадэв “Дөрвөн Зуут”-д, “Шүтэн барилдаж гарсан бүхэн өөрийн мөн чанар үгүй, өөрийн мөн чанар үгүй бол “би” гэгч үгүй” хэмээн айлдсан байна.

“Бусдаас хамаарч орших хийгээд үл хамаарч орших нь хоорондоо эрс харшлах болно. Юмс үзэгдэл бусдаас хамааралтайгаар оршдог. Эдгээр нь бодит мэт боловч нарийн дүн шинжилгээ хийхэд өөрийн мөн чанараар бүтээгүй байдаг тул юмс үзэгдэл бүгд томьёололын төдийд оршдог юм. Үнэхээр бүтсэн гэх буруу ойлголтыг үндсээр нь арилгаж чадвал мунхаг хийгээд зовлон бүгдийг арилгах боломжтой. Хутагт Чандракирти: ”Бодьсадва нар билиг оюуны болон энэрэн нигүүлсэхүйн хоёр далавчтай” гэж айлдсан билээ.”

Дээрхийн Гэгээнтэн шүтэн барилдлагын талаар тайлбарлалаа. 

Өөрийн мөн чанараар бүтээгүй гэдэг нь огт байхгүй гэсэн үг бус, бусдаас хамааралтай оршино гэдэг нь үнэхээр баттай байна гэсэн үг ч бус юм. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2020.05.30. Гэрэл зургийг Тэнзин Жампел.

Тэрээр Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм”-ээс

Басхүү үзэгдлээр буйн хязгаарыг арилгах,

Байхгүйн хязгаарыг хоосноор арилгах ба хоосон ямагт

Уг хийгээд үр ургах ёсыг мэдвээс

Эцэслэн барих үзлээр үл булаагдах болмуй

Жанрайсиг бурханы авшиг хүртээсний дараа Дээрхийн Гэгээнтэн Симханада (Арслангийн дуут) Жанрайсигийн даган соёрхолыг хүртээв. 

Дээрхийн Гэгээнтэн энэхүү хоёр өдөр хураасан буяныг манай гариг дээр амьдардаг хүн төрөлхтөн, хамаг амьтан бүгд амар амгалантай байхын төлөө зориулж ерөөл тавьсан гэлээ. 

Бурхан Багшийн сургаал нь ном судар болон бодитоор мөрдлөгө болгон хэрэгжүүлсэн туршлагаас бүрддэг. Бурханы сургаалийг хадгалах цорын ганц арга зам бол мөрдлөгө болгох, үүний тулд сонсох хэрэгтэй, сонссон зүйлээ уншиж судлаад баттай ойлголттой болох хэрэгтэй, үүний дараа дадлага хийж итгэл үнэмшилтэй болно гэж Васубанду айлдсан байна. 

“Би удаан хагацааны турш Бурхан Багшийн сургаалийг дадлага болгож, олж авсан эрдэм мэдлэгээсээ та бүгдтэй хуваалцлаа. Үүний адил та бүхэн олж авсан мэдлэгээ гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцаж, тэднийг үлгэр жишээ болоход нь уриалж урамшуулж байгаарай. Коронавирусын тахлын улмаас бид хамтдаа уулзах боломжгүй ч цахим сүлжээгээр дамжуулан уулзаж номын барилдлага тогтоох боломж байна. Та бүгд амар тайван байж, биеэ сайн бодоорой.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам суудлаасаа босож, дэлгэц дээрх хүмүүсийн царайг харж, инээмсэглэн даллаад өрөөнөөс гарлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт