Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Богд Зонховын дүйчэн өдрийг тэмдэглэв 2021 он 12 дугаар сар 29

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын дүйчэн өдрийг тохиолдуулан цахим сүлжээгээр дамжуулж айлдвар айлдлаа. Өмнөд Энэтхэгийн Мундгод дахь Брайбун хийдийн Лосалин дацангийн шинжлэх ухааны төвийн бясалгалын сүмд хоёр их унзад уншлага эхлүүлж "Билгүүний зүрхэн" судрыг уншлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй нэгдэн уншлага уншив.

Номын айлдвар эхлэхийн өмнө Өмнөд Энэтхэгийн Былакуппе хот дахь Сэра Жэ хийдэд Гандан Ширээт өөрийн өргөөнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалыг бэлэгдсэн мандал өргөлөө. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.12.29. Фото зургийг Тэнзин Жампел

Дараа нь Өмнөд Энэтхэгийн Былакуппе хот дахь Сэра Жэ хийдэд Гандан Ширээт өөрийн өргөөнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд лагшин, зарлиг, таалалыг бэлэгдсэн мандал өргөлөө. Жэ Зонховын нирваан дүр үзүүлсэн өдөрт зориулсан өнөөдрийн номын айлдварыг Олон улсын Гэлүгба сангаас хүсэлт гаргасан байна. 

Ингээд Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхэллээ. Гурван Эрдэнэд аврал одуулж, сэтгэлийн сэдлээ засах уншлага эхэнд нь уншлаа. 

“Хэдийгээр өнөөдөр Зулын 25-ны их дүйчэн өдөр тохиож Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн өдрийг дурсан тэмдэглэж байгаа ч гол нь түүний эрдэм мэдлэг, гэгээрлийн мөрөөр хэрхэн замнасан гэдгийг санан дурсах өдөр юм шүү. Энэ тухай “Түшидын зуун бурхад” номонд өгүүлсэн байдаг.

Энэхүү цөвүүн цагт агуу ихээр сонсох ба бүтээхүйд шамдсан,

Ертөнцийн найман номыг тэвчиж, чөлөө учралын хэргийг гаргасан

Итгэл таны аугаа их үйлсэд

Би бээр сэтгэлийн угаас даган баясмуй

"Богд Зонховын намтар цадиг мэт бид ч бас сайтар суралцах ёстой. Анхааран авлага хийснээр бидний сурч мэдсэн зүйлүүд дадлага болон бидэнд үлдэх болно. Тиймээс бид энэ өдрийг тохиолдуулан Богд Зонховын гэгээн дурсгал, түүний таалал төгссөн үйл явдал, айлдсан сургаалыг нь дурсаж байна. Түүний сургаалыг дагах хамгийн зөв арга бол тэдгээрийг судалж, хэрэгжүүлэх явдал юм.”

“Олон жилийн турш би ёнзин багш Лин Ринбочи гэх мэт багш нарынхаа ачаар “Илт онохуйн чимэглэл”, “Төвд орохуй” номуудыг үзэж судласан билээ. Би энэ хоёр номын аман дамжлагыг багш нараасаа хүртсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тэдгээрийг цээжээр уншин боддог. Мөн би "Төвд орохуйн өөрийн тайлбар" номыг ч өдөр бүр уншин утга учрыг нь бодож бясалгадаг юм.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжуулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.12.29. Фото зургийг Тэнзин Жампел

“Бид Богд Зонховыг шүтэн дээдлэдэг ч онцлон анхаарах зүйл бол түүний зам мөр, ялангуяа дээдийн номд сайн суралцаж, сурсан зүйлээ оюун ухаантайгаа нэгтгэсэн явдал юм. Ер нь дээдийн номыг дагаж мөрдөж, дадлага болгоно гэдэг нь өөр өнгийн малгай өмсөх асуудал биш, сурч мэдсэн зүйлээ өөрийн болгох явдал билээ."

Дээрхийн Гэгээнтэн эхлээд Богд Зонховын сурлага, бясалгалын явцад гарсан ахиц дэвшлийг өгүүлсэн “Онол өгүүлэхүй” номыг унших гэж байгаагаа мэдэгдэв.

Уг зохиол нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд эхний бүлэгт Богд Зонхов хэрхэн өргөн хүрээтэй суралцахыг эрэлхийлж байсныг харуулсан болно. Хоёр дахь нь бүх ном судрын утгууд сэтгэлд нь ургаж, ухаарсан үеийг хэлдэг. Гуравдугаар бүлэгт тэрээр эцэст нь хэрхэн өдөр шөнөгүй бясалгаж, сургаалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргасан тухай өгүүлдэг.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан уншив. Энэ номыг Богд Зонхов өөрийн дотны шавь нарын нэг Цахо нутгийн ноён Агваандагвын хүсэлтээр бичсэн байна. Богд Зонхов түүнд дотночилж захисан зүйл нь “Хэрэв энэ номыг сайтар дагаж мөрдөж чадвал хожим би бурханы хутаг олсон хойноо хамгийн эхэнд дээдийн номыг рашааныг чамд хүртээх болно” гэсэн байжээ. 

Тэрээр юуны түрүүнд “Мөрийн гурван эрхэм” номд орчлон ертөнцийн мөн чанарыг ухаарч, түүнд шунахаас татгалзах, бодь сэтгэлийг төлөвшүүлэх, үнэн үзэлд суралцах гэсэн гурван зүйл гардгийг тайлбарлалаа. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын "Мөрийн гурван эрхэм" номыг тайлбарлан уншиж байгаа нь. 2021.12.29. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Тэнзин Жампел

Дээрхийн Гэгээнтэн үнэн үзэлд суралцах хэсэг дээр цогт Чандракиртигийн "Төвд орохуй" номын зургадугаар бүлгийн төгсгөл дэх гурван ертөнц бүхэлдээ өөрийн мөн чанараар бүтээгүй гэдгийг бодьсадва нар тодорхой хардаг тухай өгүүлсэн шүлгүүдийг эш татав. Хунгийн хаан хүчит хоёр далавчаа дэлгэн бусад сүргээ манлайлан далайн чинадад хүрдэгтэй адил бодьсадва нар арга, билгийн хоёр хүчээр гэгээрлийн чинадад хүрдэг гэдгийг тайлбарлалаа. 

Тэрээр цааш нь тайлбарлахдаа Богд Зонхов хоосон чанарыг ойлгохыг хичээхээсээ илүүтэйгээр шүтэн барилдлагын онолыг ойлгохыг хичээ гэж зөвлөдөг байсныг онцлон тэмдэглэв. Харилцан шүтэлцээ буюу шүтэн барилдлагыг ойлгох үед орших ба эс оршихуйн хэт туйлшралыг нэгэн зэрэг арилгадагтай холбоотой гэж тодруулав.

Дээрхийн Гэгээнтэн Чандракиртигийн “Төвд орохуй” номын гурван шүлгийг дурьдсан нь аливаа зүйлийг бодитой гэж үзэхээс үүдэлтэй логик алдааны тухай өгүүлсэн юм.

Номын төгсгөлд нь Богд Зонхов “Шалтгаан ба үр дагавар үүсэхийг хоосон чанарын үүднээс ойлгох үед аль ч туйлширсан үзэлд автахгүй” гэж айлдсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын дүйчэн өдөр цахим сүлжээгээр дамжуулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.12.29. Фото зургийг Тэнзин Жампел

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” номыг тайлбарлан уншлаа. 

Энэ номонд төгс төгөлдөр зүйл тус бүрийг онцолж, төгс төгөлдөр тэсвэрийн олох, тууштай хичээл зүтгэл гаргахыг уриалсан байна. Төгс төгөлдөр билиг оюуныг мөн тайлбарласан байна. 

Хоосон чанарыг бодож бясалгахад төвлөрлийн эрдэм хэрэгтэй ч үүнийг шинжлэн бясалгахтай уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Тиймээс төвлөрсөн болон нягтлан судлах бясалгалыг бие биенээ бататгахын тулд ээлжлэн, хослуулан хөгжүүлэх хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн зохиолын төгсгөлд хүрч ирээд сургаалын утгыг сонсож, тунгаан бодохын чухлыг дахин онцлон тэмдэглэв. Бясалгалаар сурсан зүйлийнхээ талаар туршлага хуримтлуулах үед л оюун санааны өөрчлөлт гарч ирдэг.

“Бид бүгд Богд Зонховын дагагч нар юм. Надад бий болсон ахиц дэвшил бүгд олон мэргэдийн сайн номлол дээр үндэслэж бий болсон билээ. Тиймээс эх сурвалжууд, ном сургаалыг сайтар судлаарай. Гол нь сургаалыг дотроо нэгтгэх явдал юм. Өөрчлөлт нэг шөнийн дотор ирдэггүй, хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй."

Номын айлдварын төгсгөлд  I Далай лам Гэндүндүв гэгээний бичсэн "Зүүн зүгийн цаст уулсын дуулал"-ыг уншлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар төгсгөлд Өмнөд Энэтхэгийн Мундгод дахь Брайбун хийдийн Лосалин дацан дахь Шинжлэх Ухааны Төвийн бясалгалын сүмд уншлага удирдан уншиж буй хоёр унзад. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.12.29. Фото зургийг Тэнзин Жампел

 “Бид Богд Зонховын сургаалд суралцах боломжтой хэвээр байна. Түүний сургаал ном бүгд бидэнд өвлөгдөн ирсэн юм. Тиймээс эдүгээ бидний хийх ёстой зүйл бол тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сурах явдал юм. Үүний тулд бид “Их бодь мөрийн зэрэг”-ын тусгай ойлголт, оюун ухааныг сэрээх хэсгүүдийг сайн судлах хэрэгтэй. Дадлага хийх зүйлээтэйгээ бид дахин дахин танилцаж байх тусам энэ нь үр дүнтэй байх болно. Өөрчлөлт гарах болно.”

Төгсгөлд “Бодь мөрийн зэргийн дуулал” ерөөл уншлаа. 

“Дээд нандин сургаал дэлгэрээгүй бүс нутагт, дэлгэрэн хөгжсөн ч дараа нь буурсан тэдгээр газар нутаг бүрт дээдийн ном дэлгэрэн хөгжих болтугай.” 

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт