Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэрэл нигүүлсэл, боловсрол, тэгш байдал – 1 дэх өдөр 2021 он 10 дугаар сар 14

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энхийг бэхжүүлэх үйлсэд зүтгэж буй залуустай энэрэл нигүүлсэл, боловсрол, тэгш байдлын талаар ярилцлаа. АНУ-ын Энх тайвны төлөөх институтийн Ерөнхийлөгч хатагтай Лизе Гранде Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэн хүлээн авч, арга хэмжээг нээж үг хэлэн танилцуулав.

АНУ-ын Энх тайвны төлөөх институтийн Ерөнхийлөгч хатагтай Лизе Гранде Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэн хүлээн авч, арга хэмжээг нээж үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.14. Фото зургийг Тэнзин Жампел.

Тэрээр хэлсэн үгэндээ “Тус институт нь АНУ-д төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд энх тайвныг бэхжүүлж болно гэдгийг, үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэн чухал гэдгийг ойлгуулахын төлөө ажилладаг. Бид зөрчил, мөргөлдөөн гарч буй орнуудын залуу удирдагчдыг нэгтгэн, тэдэнд манлайлал, ялгаварлан гадуурхах өрөөсгөл хандлагыг бууруулах, зөрчилдөөнийг шийдвэрлэх талаар сургалт явуулж байна. Энэ бүхний цаад зорилго нь нийгмийн зааг, хуваагдлыг арилгах гүүр барих замаар энхийг сахиулах үйлсэд зүтгэж буй залуусыг нийгмээс тусгаарлах явдлыг багасгахад чиглэдэг юм. Одоогоор АНУ-ын Энх тайвны төлөөх хүрээлэн Африк, Ази, Ойрхи Дорнод, Латин Америкийн 26 оронд 300 гаруй залуу удирдагч нарт тэтгэлэг олгоод байна. Сүүлийн дөрвөн жилд тус институтийн шугамаар олон залуу удирдагч Дээрхийн Гэгээнтэй уулзсан ба зарим нь Дарамсалад зорьж очиж байлаа. Харин Ковидийн цар тахлын улмаас өнгөрсөн жилээс уулзалтуудаа цахимаар хийж эхэлсэн. Өнөөдрийн ярилцлага “Жендерийн тэгш байдал” гэсэн сэдвээр өрнөнө” хэмээн мэдэгдэв.

Дээрхийн Гэгээнтэн, 

“Хэдийгээр бусад улс оронд биечлэн зочлох боломжгүй цаг үе тохиож байгаа ч орчин үеийн технологи болох цахим сүлжээ ашиглан санал бодлоо солилцож байгаадаа ихэд баяртай байна” хэмээн хэлж яриагаа эхлүүлэв.    

“Дэлхий өөрчлөгдөж байна. Өнгөрсөн зуунд асар их хүчирхийлэл өрнөсөн. Хэдий тийм ч, эдүгээ улс орнуудын удирдагчид болон олон нийтийн дунд дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх хүсэл улам бүр хүчтэй болж байна. Үүнд хүрэхийн тулд хувь хүн, олон нийт бүгд оролцох ёстой. Хувь хүн айдаст автсандаа бус, өөрийн сайн дураар сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх хэрэгтэй.”

“Өнөөдөр бидэнд дэвшилтэт зэр зэвсэг байна. Эдгээрийг ашиглавал асар их сүйрэлд хүргэх болно. Тиймээс бид дэлхий дээр энх тайвныг баталгаажуулах ёстой. Хүн төрөлхтөн л хүчирхийлэл үйлддэг болохоор энх тайван тогтох эсэх нь биднээс л шалтгаална. Юуны өмнө бид хайр энэрэл, нигүүлсэл дээр суурилсан амар амгаланг сэтгэлдээ төлөвшүүлэх ёстой. Бусдад хорлол учруулахгүй байх хүслээ улам батжуулах нь зүй. Хүчирхийлэл үйлдэхгүй байх нь зөвхөн шашны зарчим төдий бус, наад захын эгэл ухаанаар бодоход ч зөв зүйтэй зарчим мөн юм.”

"Жишээлбэл, цөмийн зэвсгийн хор хөнөөлийн хүч нь маш их бөгөөд үүнийг ашигласнаар дайсагнагч талууд нэг нэгнийгээ харилцан сүйтгэнэ. Энэ аюулаас тойрч гарах хүн үгүй тул энх тайван дэлхийг бүтээхэд хүн бүр хувь нэмрээ оруулах эрхтэй бас үүрэгтэй. Үүнийг бодитой хэрэгжүүлэхийн тулд эхлээд хувь хүний дотоод сэтгэлд амар амгалан тогтсон байх нь маш чухал юм. Хүүхдүүдэд багаас нь энх тайван, амар амгалангийн талаар зааж, сургах хэрэгтэй байна.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энхийг бэхжүүлэх үйлсэд зүтгэж буй залуустай энэрэл нигүүлсэл, боловсрол, тэгш байдлын талаар айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.14. Фото зургийг Тэнзин Жампел.

“Хүмүүс бид бол нийгмийн амьтад. Бидний оршин тогтнох нь нийгэм, эргэн тойрны хүмүүсээс хамаарна. Бусдад санаа тавих нь өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах хамгийн сайн арга юм. Бусдад анхаарал хандуулах нь хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх ухаалаг арга, харин  бусдыг үл тоомсорлох нь угтаа тэнэг хэрэг болно. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх нь аз жаргалтай байх, найз нөхөдтэй болох хамгийн сайн арга мөн. Би үргэлж инээмсэглэж явдаг тул намайг хаана ч очсон, хүмүүс ямагт элэгсэг, найртай ханддаг.” 

"Бид одоогийн ерөнхий боловсролын сургалтын агуулгад хүн бүхэн жаргалтай байхыг хүсдэг, үүнд хүрэх хамгийн сайн арга нь халуун дулаан, энэрэнгүй сэтгэл юм гэдэг ойлголтыг тусгах шаардлагатай. Хэрэв энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай боловсролын хөтөлбөрөөр дамжуулж заадаг болбол энэ дэлхий дээр эрх тэгш байдал аяндаа цогцолно. Эрх тэгш бус, ялгавартай байдлаас болж өнөөдөр дэлхий дээр олон асуудал үүсэж байгаа атал ардчиллын тухай маш их ярьдаг. Хүн бүхэн ардчиллыг хүсдэг, ардчиллын үндэс нь тэгш байдал. Эрх тэгш байдал ба ардчиллыг баталгаажуулах гол түлхүүр нь энэрэл нигүүлсэл юм. ”

Бангладеш дэх АНУ-ын Энх тайвны институтийн “Өөрчлөлт авчрах шинэ үеийнхэн”  тэтгэлэг хүртсэн Митила Хор Дээрхийн Гэгээнтэнд нэгэн эмэгтэй  цар тахлын улмаас хүүгээ бус, харин охиноо сургуулиас нь гаргасан тухай ярьж өгөөд, тэр эмэгтэйд ямар зөвлөгөө өгөх нь зүйтэй талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн энэ асуултад "Хүн бүрд боловсрол хэрэгтэй, хүн бүр боловсрол эзэмших эрхтэй. Энэ бол эрх тэгш байдлын амин чухал чанар юм. Боловсролын асуудлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай хандах нь буруу юм. Нийгэмд эрх тэгш байдлыг тогтоох хэрэгтэй. Тэгэхээр бид охид, хөвгүүддээ зуун хувь адил, тэгш хандах ёстой. Ардчиллын салшгүй хэсэг нь тэгш эрхээс гадна тэгш боломж бүрдүүлэхүй юм. Хүн амын тал хувь нь эмэгтэйчүүд байдаг тул энх тайван ертөнцийг бий болгоход эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд оролцох учиртай.”

Афганистаны иргэн, энх тайвныг дэмжигч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар идэвхтэй тэмцэгч Ашар Омер Дээрхийн Гэгээнтнээс өнөөгийн Афганистаны эмэгтэйчүүдэд хандан зөвлөгөө өгөхийг хүсэв.  Дээрхийн Гэгээнтэн “Нөхцөл байдал хэдий хүнд бэрх байсан ч тууштай байх нь чухал. Афганистан эмэгтэйчүүдэд үндсэн зарчмуудаа баримтлахаас гадна асуудалд бодитой хандах нь зүйтэй. Хүйсээр ялгаварлан гадуурхах нь хуучирсан, хоцрогдсон сэтгэлгээ. Алсдаа бүх зүйл өөрчлөгдөх болно. Дэлхийн бусад улсууд Афганистаны ард түмнийг ганцаардуулан орхиж болохгүй” хэмээн хариуллаа.

Тажикстаны иргэн Муборак Мукими өөрийн боловсруулсан "Эмэгтэйчүүд бол манай улсын ирээдүйн удирдагчид" төслийнхөө талаар тайлбарлав. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс эрчүүд эмэгтэйчүүдтэй эрх мэдлээ хуваалцаж, тэдэнд итгэж, дэмжлэгт нь найдаж байсан жишээг дурдахыг хүсэв. Энэ асуултад "Ардчилал, нийгмийн хөгжлийн төлөө хичээн зүтгэж асан хүмүүсийн дунд эрх тэгш байдлыг хангахын тулд хүчин чармайлт гаргасан хүмүүс байсан гэдэгт би итгэлтэй байна. Өмнө нь шашин, соёлын уламжлал хоёулаа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг өдөөдөг байсан. Гэсэн хэдий ч бүх зүйл өөрчлөгдөж байна. Тэгш эрх, боловсролын тэгш боломжийг хангах үйл хэрэгт өөрийгөө зориулах манлайлагч бидэнд хэрэгтэй байна." 

Тажикстаны иргэн Муборак Мукими Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.14. Фото зургийг Тэнзин Жампел.

"Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулбал, эмэгтэйчүүд бусдын сэтгэл санааны байдлыг илүү мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг. Эмэгтэйчүүд илүү энэрэнгүй, дулаан сэтгэлтэй гэж боддог. Тиймээс дэлхийд энх тайван, тэгш эрх тэгш байдлыг тогтоох хэтийн зорилгын талаар ярилцахад эмэгтэйчүүд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх нь зүйтэй” гэж хариуллаа.

Өмнөд Суданы иргэн, Бангладеш дэх АНУ-ын Энх тайвны институтийн “Өөрчлөлт авчрах шинэ үеийнхэн”  тэтгэлэг хүртсэн Нячангкуотт Рамбанг Тай хүйсийн ялгаанаас үүдэлтэй хүчирхийллийн хохирогч нарт бусдыг уучлах, сэтгэлийн шархаа анагаахад тус болох арга зааж өгөхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн эрх тэгш байдлыг хангахын тулд  бүх хүн хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай байгааг дахин онцоллоо. Мөн хүн бүр тэгш боломж эдлэх эрхтэй бөгөөд үүнийг тодорхой болгохын тулд интернет, нийгмийн сүлжээг ашиглах ёстойг онцолсон юм. Хүйс, арьс өнгө, итгэл үнэмшлээр ялгаварлан гадуурхах хандлага өөрчлөгдөж байгаа гэдэгт өөдрөг итгэлтэй байгаагаа мөн хэллээ.

Дараагийн асуултын өмнө Афганистаны иргэн энх тайвны үйл хэргийг дэмжигч Гарсанай Амин Дээрхийн гэгээнтэнтэй өмнө нь уулзсан нь өөрт хэрхэн эергээр нөлөөлсөн тухай ярив. Тэрээр  өөрийгөө зөвхөн афган хүн гэж боддоггүй, харин дэлхийн иргэн гэж боддог болсон бөгөөд одоо уян хатан байдал, дотоод амар амгалан, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх, насан туршдаа шинэ хандлага ба хуучин уламжлалыг хослуулан суралцахаар төлөвлөж байгаагаа дурдсан юм. 

Пакистаны иргэн Комал Дилшад Дээрхийн Гэгээнтнээс жендерийн тэгш байдлыг бэхжүүлэхийн төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдэд хандаж үг хэлэхийг хүслээ. 

Дээрхийн Гэгээнтэн "Зарим хүмүүс итгэл үнэмшлээсээ болж эмэгтэй хүний хүлээх үүргийн талаар өөр үзэл бодолтой байдаг. Тиймээс тэднийг шүүмжлэх, эсэргүүцэхэд хэцүү байж болно. Буддын шашны хувраг хүний хувьд би шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх үүргийг өөртөө хүлээсэн. Шашны уламжлалын ялгааны талаар үзэл бодлоо илэрхийлэхийн оронд боловсролыг сайжруулах нь  илүү өгөөжтэй бөгөөд өөрчлөлтийг бий болгоход тустай байх юм” хэмээн хэллээ. 

Нигер улсын иргэн Рэйчел Дибал өнөөдрийн уулзалтад оролцох боломжгүй байсан тул Лизе Гранде түүний өмнөөс асуултыг нь асуужээ. Эмэгтэйчүүд, охидыг асуудлыг шийдвэрлэхэд эхэн үедээ ахицтай, амжилттай байсан боловч сүүлдээ зогсонги байдалд орсон. Байгууллагууд жендерийн тэгш байдлыг хангахад хэрхэн нааштай бөгөөд анхааралтай хандах ёстой талаар асуув. Мөн энэ байдлыг сайжруулахад эрэгтэй, эмэгтэй хүмүүс юу хийвэл үр дүнтэй болохыг асуулаа.  

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энхийг бэхжүүлэх үйлсэд зүтгэж буй залуустай энэрэл нигүүлсэл, боловсрол, тэгш байдлын талаар айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.14. Фото зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн хүйс, арьс өнгө, итгэл үнэмшлээр ялгаварлан гадуурхах нь хуучин, үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ мөн гэж дахин давтаад, эрх тэгш байдлыг хангах гол түлхүүр нь бүх нийтийн боловсролыг сайжруулахад хүчин чармайлтаа сулруулахгүй байх явдал юм гэж зөвлөв.

Лизе Гранде Дээрхийн Гэгээнтний өгсөн зөвлөгөө, сургаалыг бишрэн хүлээн авснаа хэлэв. Дөчин жилийн өмнө тэрээр залуухан, энх тайвны төлөө тэмцэгч байснаа дурсаад Дээрхийн Гэгээнтнээс маш их урам зориг авч байснаа тэмдэглэв. Тэрээр энэ удаагийн ярилцлагыг зохион байгуулахад хамтран ажилласан бүх хүнд талархлаа илэрхийлж өнөөдрийн арга хэмжээг өндөрлөв. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт