Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Эрүүл мэндийн салбар дахь энэрэнгүй сэтгэл 2021 он 7 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Др.К Анжи Реддигийн байгуулсан ашгийн төлөө бус байгууллага Ред Ридигийн Сангаас эрүүл мэндийн салбарт энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаар үг хэлэхийг урилаа. Доктор Риддийн лабортари компанийн гүйцэтгэх захирал Г.В.Прасад арга хэмжээг нээн Дээрхийн Гэгээнтэнг товч танилцуулаад түүний 86 насны ой тохиосонд баяр хүргэв.

“Эрүүл мэндийн салбарт энэрэн нигүүлсэх сэтгэл” цахим  ярилцлагыг нээж Риддийн лабортари компанийн гүйцэтгэх захирал Г.В.Прасад.  Энэтхэг. ХП.Дарамсала. 2021.07.07. Фото зургийг Тэнзэн Жамбал

“Намасте, Таши Делек, Өглөөний мэнд” хэмээн Дээрхийн Гэгээнтэн мэндчилэв. 

“Энэхүү боломжийг надад олгосонд маш их талархаж байна. Би Төвөдөд төрсөн боловч амьдралынхаа ихэнх хэсгийг энэ сайхан, тайван амгалан оронд өнгөрөөж байна. Энд шашны эв нэгдэл, хэвлэлийн эрх чөлөө байна. Би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн сацуу дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаддаг тул энд байгаадаа баяртай байна.”

“Өчигдөр миний төрсөн өдрийн тохиож олон найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүс надад сэтгэлийн сайхан ерөөлөө илгээлээ. Түүний дотор Энэтхэгийн Ерөнхий сайд, Холбооны Засгийн газрын сайд нар, мужийн Ерөнхий сайд нар байв. Мөн гадаадаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй найз нөхдөөсөө мэндчилгээ хүлээн авсан. Ненси Пелосигийн дэмжлэг тусыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Тэрээр Төвөдөд айлчилж, Төвөд, Хятадын удирдагчидтай ярилцсаны дараа Дарамсалад зочилж билээ. Та бүгдийнхээ өгөөмөр сэтгэлд талархал илэрхийлье.”

"Өчигдрийн хүлээн авсан мэндчилгээ, чин сэтгэлийн ерөөлүүд надад улам урт наслах урам хайрлалаа.”

“Миний өдөр тутмын дадал бясалгал маань Наландагийн уламжлалаас үүдэлтэй. 8-р зуунд Төвөдийн хаан Наландын их эрдэмтэн Шантаракшита гэгээнтнийг Төвөдөд урьснаар тэрээр миний мэдлэгийн эх сурвалж болсон Наландын уламжлалыг нэвтрүүлсэн юм. Намайг Наландын удирдагч гэж хошигнон хэлдэг ч би өөрийгөө тэр уламжлалын оюутан, магадгүй судлаач гэж боддог. Сурч мэдсэн бүхэн минь Энэтхэг улсаас үүдэлтэй бөгөөд энэ бүхэн учир шалтгаан дээр үндэслэдэг уламжлал билээ.”

“Сүүлийн жилүүдэд би шинжлэх ухааны олон эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцсан бөгөөд тэд учир шалтгаан дээр үндэслэлж аливаад хандаж байгаа нь биднийг харилцан ойлголцоход хялбар болгож байлаа. Орчин үеийн зарим эрдэмтэд сэтгэлийн амар амгаланг үл тоомсорлож тархи, бие бялдрын эрүүл мэндийн асуудалд гол анхаарлаа хандуулсаар байгаа ч тэдний олонх нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл хөдлөлөө даван туулах, сэтгэлийн амар амгаланд хүрэх талаар бидний хэлсэн зүйлийг үнэлдэг.”

“Миний гол дадлага маань каруна (энэрэн нигүүлсэх сэтгэл) ба ахимса (үл хүчирхийлэх) явдал юм. Эдгээр чанарууд нь өнөө үед их хэрэгцээтэй. Бидэнд тулгардаг бэрхшээлүүдийн ихэнх нь бидний өөрсдийн үйлээс үүдэлтэй. Энэрэх нигүүлсэх сэтгэлийн хомсдолоос болж үүсч байна. Тийм ч учраас би энэрэн нигүүлсэх сэтгэл, хүчирхийлэлгүй байхыг хамтад учир шалтгаантай нь тайлбарлахыг хичээдэг.”

“Энэрэл нигүүлсэл бол бүх шашны үндсэн сургааль бөгөөд шашны дотоод гүн ухааны ялгааг үл харгалзан бүгдийг нь хүндэтгэх боломжтой билээ. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Эрүүл мэндийн салбарт энэрэн нигүүлсэх сэтгэл” сэдэвт цахим  ярилцлагын үеэр. Энэтхэг. ХП.Дарамсала. 2021.07.07. Фото зургийг Тэнзэн Жамбал

“Миний сүүлийн үед хийж байгаа нэг ажил бол эртний Энэтхэгийн сэтгэлгээг шашны бус аргаар сэргээх билээ. Орчин үеийн боловсрол нь олон талаар ашигтай боловч үүнийг илүү бүрэн дүүрэн болгохын тулд бид эртний Энэтхэгийн мэдлэг, каруна, ахимсатай хослуулах, мөн сэтгэл төвлөрөл болон нягтлан бясалгах арга ухаанаас үүдэлтэй тайван тогтуун, ухаарал бүхий оюун санааны үйл ажиллагаатай хослуулах хэрэгтэй.”

“Өнгөрсөн зуунд Махатма Ганди хүчирхийлэлийн бус замаар аливааг үйлдэж болохыг үлгэрлэн харуулсан юм. Тэрээр Африк, Америк дахь бишоп Туту, Мартин Лютер Кинг нарт урам зориг өгсөн билээ. Би эдгээр үзэл санааг орчин үеийн боловсролтой хослуулах арга замыг эрэлхийлж байна. Ковидын цар тахалтай холбоотой хязгаарлалтууд зогсохоор үүнийг хэрхэн хийж болох талаар боловсролын салбарынхантай ярилцахыг тэсэн ядан хүлээж байна.”

“Эрүүл мэндийн салбарт дахь энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухайд гэвэл, мэдээж бидний оюун санаа тавгүй байвал энэ нь бидний биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Бидний даралт ихсэж, бид унтаж чадахгүй болно. Миний сэтгэл тайван болохоор эргэн тойрондоо юу ч болж байсан есөн цаг тайван унтаж чаддаг болсон гэж боддог.”

“Хүн бүхэн эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсдэг боловч сэтгэлийн амар амгалан нь бидний бие махбодийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Каруна, ахимса хоёрыг бясалгах нь үүнд бүтээлчээр хувь нэмэр оруулах боломжтой тул би эдгээр чанаруудыг эзэмшүүлж, орчин үеийн боловсролтой хослуулах сонирхолтой байна.”

Дээрхийн Гэгээнтэн цахимаар асуултанд хариулахдаа цаг хугацааны нөхцөл байдлын улмаас эмч нар хүнд нөхцөлд байгаа ч өөрсдийн ажлыг ариун нандин зүйл, сайн үйл гэж бодох хэрэгтэйг зөвлөлөө. Тэрээр өөрийн туршлагаасаа инээмсэглэсэн эмч нар өвчтөний сэтгэлийг тайвшруулдаг бол хүйтэн хөндий царайтай эмч сэтгэлийн түгшүүр төрүүлдэг гэв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Эрүүл мэндийн салбарт энэрэн нигүүлсэх сэтгэл” цахим  ярилцлагын үеэр сонсогчдын асуултанд хариулав. Энэтхэг. ХП.Дарамсала. 2021.07.07. Фото зургийг Тэнзэн Жамбал

“Эмч, сувилагч нар өөрсдийн өвчтөнг амьд үлдэх магадлал багатай гэдгийг мэдэж байсан ч тэдэнд найрсаг, энэрэнгүй хандах нь чухал. Энэтхэгт бид үхлийн дараа дахин төрдөг гэж үздэг бөгөөд үхэх үед уур уцаар, айдасгүй тайван байх нь чухал юм. Амьдралынхаа эхэн үед бид ээжийнхээ энэрэл хайраар бойждог бөгөөд амьдралын сүүлийн мөчид ч бидэнд дахин хайр энэрэл хэрэгтэй болдог.”

“Бидний сөрөг сэтгэл хөдлөлийг хянах тухайд, түүнтэй зууралдсан байдал, уур уцаар нь бидний амьдралын нэг хэсэг боловч тэдний эсрэг эм гэж бий. Бид уур уцаар, айдсын хор хөнөөлөөс гадна каруна, ахимсаг бясалгахын ашиг тусыг эргэцүүлж, тэдгээрийн хоорондын тэнцвэрийг олох хэрэгтэй. Эртний Энэтхэгийн гэгээнтэнүүдийн нэг Шантидева уур уцаар, үзэн ядалтын сөрөг тал, энэрэн нигүүлсэх сэтгэлийн давуу талуудын талаар маш тодорхой бичсэн байдаг.” 

Мөн түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр олон янзын итгэл үнэмшлээс үүдэлтэй асуудлын талаар ярилцав.  Дээрхийн Гэгээнтэн: Энэтхэг бол дэлхийн бүх томоохон шашинууд цэцэглэн хөгжиж, харилцан хүндэтгэлтэйгээр хамтдаа оршдогоороо өвөрмөц юм гэж онцоллоо. Тэрбээр бусад газарт сүнни ба шиа уламжлалыг дагалдагчдын хооронд заримдаа үл ойлголцол үүсдэг ч гэсэн Энэтхэгт ийм зөрчилдөөн гарсан талаар сонсоогүй. Бүх шашны нийтлэг захиас нь бусдыг энэрэх сэтгэл юм гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Үүн дээр шашны эв найрамдал цэцэглэн хөгждөг ажээ. 

Эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ нь бизнестэй холбоотой болсон энэ цаг үед хэрхэн өрөвдөн энэрэх сэтгэлээр үүнийг гүйцэлдүүлж болохыг Дээрхийн Гэгээнтнээс асуув. Тэрээр хүн төрөлхтний бүхий л үйл ажиллагаанд хайр элбэрэл шингэсэн байх хэрэгтэй гэж хариуллаа. 

Өнөөдөр энэ дэлхий дээр долоон тэрбум хүн хамтдаа амьдрах ёстой тул хүн төрөлхтний нэгдмэл байдлыг мэдрэх нь урьд урьдынхаас илүү чухал болжээ. Хүмүүст өрөвдөх, энэрэх сэтгэлээр хандахад үнэнч шударга байдал аяндаа бий болдог. Эмч, сувилагчдын ажил нь бусдад туслах зорилготой тул энэрэнгүй сэтгэл мэдээж маш чухал.”

Тэрбээр өгөөмөр сэтгэлийн зэрэгцээ ухаалаг байх ёстой гэв. Хэрэв хэт их архи уудаг, эсвэл хар тамхинд донтсон хүнд мөнгө санал болговол өөрсдийгөө болон гэр бүлээ хохирооход нь тусалж байна гэсэн үг. Энэ бол аливааг олж харах нүдтэй байхаас гадна аливаад бодитой хандах хэрэгтэйн жишээ юм гэлээ.

“Дэлхийн дахины бэрхшээлд үндэсний явцуу арга зүй зохисгүй юм. Хүмүүс бид  нийгмийн амьтан. Бид бие биенээсээ харилцан хамааралтай. Энэ ковидын цар тахлын үед үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд улс үндэстнүүд нийтлэг үүрэг хүлээнэ. Бид бүх хүний сайн сайхан байдлыг анхаарч үзэх ёстой. Энэтхэгт олон хүн өөр хэл, соёлтой боловч хамтдаа амьдардаг тул Энэтхэг улс нь олон янз байдлын хүрээнд эв нэгдлийн үлгэр жишээ болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Эрүүл мэндийн салбарт энэрэн нигүүлсэх сэтгэл” цахим  ярилцлагын үеэр сонсогчдын асуултанд хариулав. Энэтхэг. ХП.Дарамсала. 2021.07.07. Фото зургийг Тэнзэн Жамбал

Түүнчлэн ноцтой тохиолдлыг оношлох, эмчлэхэд алдаа гарахаас зайлсхийхийн тулд эмч нар өвчтөнүүдийн хэрэгцээг ажлын багаар хэлэлцэж байхыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Тэрээр цааш нь хэлэхдээ өвчтөнүүдэд эмч, эмнэлэгийн ажилтнууд тэдэнд тусалдаг, тэднийг хамгаалдаг гэдгийг мэдрүүлж байх нь чухал юм. Үүний зэрэгцээ эмч, сувилагч нар бусдын төлөө хийж байгаа ажлаараа бахархах нь чухал гэлээ.

Эмнэлгийн ажилтнууд бусдын төлөө ажиллаж байгаад амиа алдах харамсалтай тохиолдолд тэдний гэр бүл, найз нөхөд тэднээр бахархах ёстой гэж үргэлжлүүлэн айлдлаа. Үүнийг бишрэх, мөн нас барсан хүмүүсийн сайн сайхны төлөө залбирах нь зөв бөгөөд Дээрхийн Гэгээнтэн ажлынхаа үеэр амь насаа алдсан эмнэлгийн ажилтнуудын төлөө залбирч байгаа гэдгээ мэдэгдлээ.

Төгсгөлд нь Г.В. Прасад Дээрхийн Гэгээнтнийг сонсогчид нь түүнд ямар их баяртай байгааг, мөн өөрийгөө ‘Энэтхэгийн хүү’ гэж хэлдэгт нь бахархаж байгаагаа дуулгаад энэхүү ярилцлагыг өндөрлөв. 

Дээрхийн Гэгээнтэн “Баярлалаа, дахин уулзацгаая” гэж хариулав.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт