Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Цагдаагийн алба дахь эмпати ба энэрэнгүй сэтгэл 2021 он 2 дугаар сар 17

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчинчойлин- Өнөө өглөөний цахим ярилцлагын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлгэцэн дээр буй оролцогчдын царайг гүйлгэн хараад “Өглөөний мэнд! Намасте.” хэмээн мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөнөөс Энэтхэгийн цагдаагийн албаны сангийн гишүүдтэй цахим сүлжээгээр уулзан мэндчилж буй нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.02.17. Фото зургийг Тэнзин Жампел.

Энэтхэгийн цагдаагийн сангийн дарга Шри Пракаш Сингх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Энэтхэгийн цагдаагийн албаны сангийн нэрийн өмнөөс мэндчилж түүнийг найрсагаар хүлээн авлаа. Британичууд Энэтхэг улсад тогтоосон хаант засаглалаа тогтоон барихын тулд анх Энэтхэгийн цагдаагийн албыг байгуулсан хэмээн тэрээр тайлбарлав. Өнөө үед цагдаа нар тусгаар тогтносон Энэхэг улсын үнэт зүйлс болох хүмүүнлэг, энэрэнгүй, шударга, үнэнч байдлыг эргэцүүлэн ойлгох хэрэгтэйг тэрээр онцлов. Сингх Энэтхэгийн цагдаагийн албыг энэ чиглэл рүү өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтний хэлсэнчлэн хайр, энэрэнгүй сэтгэл нь тансаг хэрэглээ бус хүн төрөлхтөн тэсэн үлдэхийн тулд энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатайг онцлон дурдлаа. 

Дараа нь тэрээр Дээрхийн Гэгээнтнийг үзэгчдэд танилцуулаад түүнийг үг хэлэхийг урив. 

“Баярлалаа. Өнөөдөр би Энэтхэгийн цагдаагийн албатай ийнхүү үзэл бодлоо солилцох болсондоо туйлын их баяртай байна. Би насан туршдаа хамгаалалтын албаныхны хараан дор амьдарч байгаа билээ. Төвөдөд байхдаа би 9 жилийн хугацаанд Хятадын цагдаагийн албаныхны дэргэд байсан. Тэд намайг хамгаалах үүрэгтэйгээс гадна намайг хянах үүрэгтэй байсан юм. 1959 оноос хойш Энэтхэгийн цагдаагийн алба миний дэргэд ажилласаар байна.”

“Эртний соёл, буддын шашны уламжлалтай Хятад улс нь дэлхийн хамгийн их хүн амтай үндэстэн боловч тэд эрх чөлөөгүй. Энэтхэгт бодит эрх чөлөө, ардчилал бий. Дэлхийн бүх үндсэн шашнууд энэ нутагт цэцэглэн хөгжиж байна. Би Энэтхэгийн муслимын шашинтнуудтай уулзахад үедээ тэд шиа болон сүнни урсгалын талаар маргалддаггүйг анзаарсан билээ. Энэтхэг улс мянга мянган жилийн турш “ахимса” хүч үл хэрэглэх ёс ба “каруна” энэрэн нигүүлсэхүйн ойлголтуудыг хөгжүүлж ирсэн юм. Энэтхэг улс эдгээр хэм хэмжээг дагаж мөрддөг бөгөөд ардчиллын зарчмууд нь ч үүнтэй нийцдэг.” 

“Шашны адил бус уламжлалууд, олон янзын хэл, бичих хэв маяг бүгд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тэдгээрийг хэргэлдэг ард түмэн нь Энэтхэг улсын нэг хэсэг байгаадаа баяртай байна. Энэ үйл явдал дэлхий нийтэд үлгэр жишээ болж буй билээ. Өөр хэл, соёлтой хүмүүс хамтран амьдарч чадаж байгаа нь Энэтхэгийн цагдаа нар суурь болсон ‘ахимса’ хүч үл хэрэглэх ёс ба “каруна” энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлэн хэрэгжүүлдэгтэй холбоотой юм.”

“Би Энэтхэгийн цагдаагийн албанд сэтгэл хангалуун байдаг. Би тэднээс эмээддэггүй. Би өглөө бүр гадагш гарахдаа цагдаагийн албаныхан намайг өдөр, шөнөгүй хамгаалж байгааг чин сэтгэлээсээ мэдэрдэг. Би тэдэнтэй байнга мэндэлдэг ба зарим тохиолдолд алиа, хошин түүхээ хуваалцдаг юм. ”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөнөөс “Цагдаагийн алба дахь эмпати ба энэрэнгүй сэтгэл” онлайн хэлэлцүүлгийн үзэгчдэд айлдвар айлдаж буй нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.02.17. Фото зургийг Тэнзин Жампел.

“Энэтхэгийн залуу үеийнхэн дэлхий нийтэд нэн шаардлагатай болоод буй ‘ахимса’ хүч үл хэрэглэх ёс ба “каруна” энэрэн нигүүлсэхүйд илүү их анхаарал хандуулах хэрэгтэйг би хэлмээр байна. Би үүнийг л та бүхэнд хүргэхийг хүсч байна. Британичууд орчин үеийн боловсрол, технологийн хөгжлийг нэвтрүүлсэн нь тустай хэдий ч Энэтхэгчүүд олон мянган жилийн түүхтэй өөрийн уламжлалыг хадгалах хэрэгтэй.”

Махатма Ганди өнгөрсөн зуунд эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ хүчирхийлэл үл үйлдэх зарчмыг ашигласан нь Африкийн Нелсон Манделагаас эхлээд, АНУ-ын Мартин Льютер Кинг хүртэл олон хүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодотгов. Энэ зуунд ч мөн адил бус хэл соёл, сүсэг бишрэлтэй иргэд эв найртайгаар амьдардаг Энэтхэг улс дэлхийн өнцөг булан бүрт үлгэр дуурайлал болж чадна. Арьс өнгө, үндэс, шашин шүтлэгийн ялгаанд анхаарал их хандуулдаг энэ дэлхийд Энэтхэг орон ард иргэд, үндэстэн хооронд эв найрамдал тогтоож чадна.   

“Өнөөдөр амьдран буй долоон тэрбум хүн бүгд хүн гэдгээрээ адилхан билээ. Бид бүгд энэ гараг дээр хамт амьдрах хэрэгтэй. Бид дэлхий нийтийн эдийн засгаас харгалзан оршин тогтнож байна. Бидэнд дэлхийн дулаарал гэх мэт асуудлууд тулгарч байгаа бөгөөд бид бүгдэд ижил нөлөөлж буй. Бидний ялгаа хоёрдугаарт тавигдана. Хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ухаарах нь чухал байна. Ийм учраас би хаана ч явсан гэртээ байгаа мэт байхыг хичээдэг.” 

“Би улс үндэстнээ хамгаалаад зогсохгүй, дэлхий нийтэд нэн шаардлагатай буй хүчирхийлэл үл үйлдэх ёс, энэрэл нигүүлсэх сэтгэл, эв нэгдлийн зарчмыг хэрэгжүүлэгч Энэтхэгийн цагдаагийн албаныханд талархлаа илэрхийлье.”

Энэтхэгийн цагдаагийн ажилтнууд дундаас асуусан асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа үйлдлийн чанар түүний сэдлээс хамаарахыг онцлов. Заримдаа сайн сэдлийн үүднээс хатуу арга хэмжээ авбал зохино. Төвөдийн сүм хийдэд олон бурхадын заримыг догшин, уурлаж хилэгнэсэн байдлаар дүрсэлсэн байдгийг тэрээр хошигнон онцлов. Гэсэн хэдий ч тэд бүгд энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл билээ. Тодорхой нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхэд хамгийн чухал нь эерэг сэдэлтэй байх хийгээд зорилгоо өргөн өнцгөөр харах нь хамгийн чухал гэдгийг онцлон тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн цагдаагийн алба, армийнхан улсынхаа хилийг хамгаалаад зогсохгүй соёл, үнэт зүйлсээ хамгаалж буйг тэмдэглэлээ. Тэд дээрх зарчмуудыг хамгаалахаар золиос гаргаж байна. Тиймээс үүнийг тууштай үргэлжлүүлэх зоригтой байх хэрэгтэй хэмээн санууллаа.   

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн цагдаагийн албаны сангийн гишүүдтэй ярилцах үедээ тэдний асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.02.17. Фото зургийг Тэнзин Жампел.

Энэтхэгийн цагдаа эрх чөлөө, ардчиллаа хамгаалж байгаа учраас заримдаа хатуу арга хэмжээ авах тохиолдол гарч болно. Аливаа үйлдлийн цаад сэдлийг эргэцүүлэн өөрсдийн баримталж буй зарчмыг санаж байхын чухлыг тэрээр дахин тэмдэглэлээ.  

Дээрхийн Гэгээнтэн цагдаагийн ажил стресстэй хэдий ч аливааг өргөн өнцгөөр харахыг зөвлөв. Заримдаа хатуу, чанга байх хэрэгцээ гарна. Тэрээр өөрийн хүүхэд насны нэгэн жишээг дурдав. Түүний багш нарын нэг нь бяцхан Далай Ламын ухаан, энерги, дэггүй занг таниад өөр багшид хатуу, чанга байхыг захисан байдаг. Гол нь хүүгийн ирээдүйд тустай байхыг зорьсон нь энэ юм. 

“Бид өргөн өнцгөөр ажвал хүн төрөлхтнийг нийгмийн амьтан болохыг анзаарах болно. Хувь хүн бид амьдарч буй нийгэмтэйгээ харилцан хамааралтайгаар тэсэн үлддэг. Тиймээс нийгмийн бусад гишүүдэд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандах, анхаарал халамж тавих нь бидэнд ч мөн асар их тустай билээ. Үүний оронд амин хувиа хичээвэл аз жаргалгүйд л хүрэх болно.”

“Энэрэнгүй сайхан сэтгэл хүний үндсэн мөн чанар билээ. Энгийн сайхан сэтгэлийн ашиг тус нь  бүх нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд оршино. Эл зан чанарыг хөгжүүлэхийн тулд бид эртний Энэтхэгийн ‘ахимса’ хүч үл хэрэглэх ёс ба “каруна” энэрэн нигүүлсэхүйг орчин үеийн боловсролын системтэй нэгтгэх шаардлагатай.”

“Бид эрүүл мэндээ хамгаалж биеийн эрүүл ахуйдаа анхаардгийн адил сэтгэлийн амар амгаланд хүрч, сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж сурахын тулд сэтгэлийн эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Бид бүгд аз жаргалд тэмүүлдэг учир ямар нэг шашны уламжлал дагах эсэхээс үл хамааран дотоод сэтгэлийн амар амгаланг хэрхэн олоход суралцах ёстой юм. Бусад бүх шашинд хүндэтгэл үзүүлдэг Энэтхэгийн шашнаас ангид уламжлал чухал. Шашин шүтэх эс шүтэх нь хүний асуудал бөгөөд энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлснээр нийгэмд бүхэлд нь нөлөө үзүүлнэ. Тодруулбал, аливаад энэрэнгүй сэтгэлийн сэдлээр хандах нь шашны нэг хэсэг билээ. Энэ нь эерэг хийгээд сэтгэл өөдрөг байх арга зам юм.”

Цагдаагийн ажилтан  юу ч хийсэн энэрэнгүй сэтгэл, билиг билгүүн (мэргэн ухаан)-ийг  хослуулах хэрэгтэй ба ингэснээр иргэдийн итгэл бадрах болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Ардчилсан нийгэмд цагдаагийн албаны үйл ажиллагаа ардчиллын үнэт зүйлст захирагдахын зэрэгцээ ‘ахимса’ хүч үл хэрэглэх ёс ба “каруна” энэрэн нигүүлсэхүйг анхааран хэрэгжүүлэх хэрэгтэй. Бодит практикт тулгуурлах нь чухал болохыг тэрээр нэмэн тайлбарлав. Эрх чөлөөт, ардчилсан улс учраас бүх хүн ёс зүйтэй байна гэсэн үг биш юм. Зарим хүн хувиа хичээсэн, ёс зүйгүй авирлахад нийгмийн энх тайвныг сахиулахын тулд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.  

Оролцогчдын нэг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж буй нь. Энэтхэгийн цагдаагийн албаны сангийн гишүүдтэй хийсэн онлайн ярилцлага. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.02.17. Фото зургийг Тэнзин Жампел.

Шударга ёсны талаархи буддын ямар арга байдгийг асуухад Дээрхийн Гэгээнтэн ийм зүйл байдаг эсэх дээр эргэлзээтэй байна гэлээ. Ерөнхийдөө, буддын сургаал нь хувь хүний асуудал юм. Хэрэв нэгэн лам сургаал, номоо зөрчих аваас дацан хийдээс хөөгдөнө, өөр ямар нэгэн шийтгэл хүлээхгүй. Бусад шашны уламжлалд ёс зүйн хатуу чанд дүрэм гаргадаг байж болох ч буддын шашин голчлон оюун ухаанаа удирдах, дасгалжуулахад анхаардаг. Ийнхүү энэрэнгүй сэтгэл, сахилга батыг дадуулж дотоод үнэт зүйлсээ хөгжүүлснээр оюун ухаан өөрчлөгдөнө. Ийм аргачлалаар сурсан шавь илүү энэрэнгүй сэтгэлтэй болно. 

Дээрхийн Гэгээнтэн цаазын ялыг эсэргүүцдэгээ тодорхой илэрхийлээд хамгийн доорд буруутанд ч боломж, хугацаа олговол өөрчлөгдөж болохыг тайлбарлав.  

Модератор Н.Рамачандран Дээрхийн Гэгээнтний энгийн, оновчтой зөвлөгөөнд Энэтхэгийн цагдаагийн албаны сан болон Энэтхэгийн цагдаагийн нийт албаны өмнөөс талархал илэрхийлэв. Түүнд эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөлөө. 

“Танд баярлалаа. Намайг өдөр, шөнөгүй хамгаалж байдаг Энэтхэгийн цагдаад гүнээ талархал илэрхийлье. Би юунаас ч айдаггүй. Би тэдэнд итгэж, хүндэлдэг юм. Баярлалаа.” 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт