Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужийн ерөнхий сайд Шри Пинарай Вижаянд захидал илгээж, үер, хөрсний гулгалтаас болж хүний амь нас, эд хөрөнгө харамсалтайгаар хохирсонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв.
"Би та бүхэнд, ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүд болон сүйрэлд нэрвэгдсэн бүх хүмүүст эмгэнэл илэрхийлж байна."
"Мужийн засгийн газар болон холбогдох байгууллагууд тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд бүх хүчин чармайлтаа гаргаж, тусламжийн ажил амжилттай явагдаж байгаад би талархаж байна. Би өрөвдөх сэтгэлийн илэрхийлэл болгон аврах, тусламж үзүүлэх ажилд Далай Ламын итгэлцэл сангаас хандив өргөв."