Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Цагаан сарын шинийн 15-ны номын айлдвар 2021 он 2 дугаар сар 27

Түгээх

Энэтхэг, ХП, Дармасала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахмм айлдвар явагддаг өрөөнд орж ирэхэд Гоман дацангийн унзад лам хүнгэнэсэн аргил хоолойгоор уншлага уншиж байлаа. Дээрхийн Гэгээнтэн унзадын хамт ‘Билгүүний Зүрхэн” судрыг уншив. Дараа нь Сэра хийдийн унзад лам “Бодь мөрийн зэрэг”-ийн дамжлагын багш нарын соёрхолыг уншлаа. Түүний дараа Гандан хийдийн унзад лам мандал өргөв. Дээрхийн Гэгээнтэн өмнөх дэлгэцэн дээрээ Гандан ширээт, хамба лам нар, хансүр, хувилгаад болон Ладакийн “Бодь сэтгэл” төвийн гишүүдийг харах боломжтой байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цагаан сарын шинийн 15-ны номын айлдвараа эхлэхийн өмнө уншлага уншиж байгаа нь. 2021.02.27. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Тензин Жампел.

Дээрхийн Гэгээнтэн бандида малгайгаа түр өмсөөд, уншлага уншин залбирч яриагаа эхлэв.

“Өнөөдөр бид энэхүү айлдварыг Цагаан сарын ерөөлийн хурлын хүрээнд хийж байна. Бид өөрсдийн биеэр цугларч чадахгүй тул цахим сүлжээгээр уулзаж байгаа билээ. Урд өмнө цагаан сарын ерөөлийн номын үйл ажиллагааг зохион байгуулахад амаргүй байдаг учраас үдээс хойшхи номын айлдварыг удирдахын тулд би өөрийгөө бэлтгэж, дадлага хийх ёстой байснаа санаж байна. Энэ хуралд Диваажинд төрөхүйн ерөөл багтдаг байв. Номын айлдварын тодорхой хэсэгт хүртэл би тайван бус байдаг байсан бөгөөд жоохон тайвширах үедээ миний эргэн тойронд байсан шувууд энд тэнд нисч байгааг анзаардаг байж билээ.”

"Өмнө нь хэлсэнчлэн, цар тахлын улмаас бид цугларч чадахгүй байна, гэсэн ч энэхүү номын айлдварыг хүмүүс газар сайгүй сонсох боломжтой."

"Уламжлал ёсоор би өнгөрсөн жил Бурхан Багшийн “Цадиг” номыг тайлбарлан айлдсан хэсгээс үргэлжлүүлэн уншиж, дараа нь Хутагт Нагаржунайн "Эрдэнийн эрхи" номыг тайлбарлана. 

Буддын сургаалыг шавь нарын хэрэгцээ, хандлагын дагуу хурц ухаантнууд учир шалтгаан, логикийг ашиглан хадгалсаар ирсэн билээ. Одоо энэхүү сургаалыг хүлээн зөвшөөрч дэлхийн олон оронд тархан, олон хүмүүс анхаарлаа хандуулах боломжтой болжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Цагаан сарын шинийн 15-ны номын айлдварын үер оролцогчдод хандан үг хэлж байгаа нь. 2021.02.27. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Тензин Жампел.

“Түүхээс харахад VII зуунд Жанрайсигийн хувилгаан байх магадтай гэж тооцогдож байсан Соронзон Гомбо хаан алсын хараатай нэгэн байв. Тэрээр хятадуудтай нягт холбоотой байсан бөгөөд Хятадаас хатан авч, Бурхан Багшийн Зуу дүрийг Хятадаас залсан ч Энэтхэгийн цагаан толгойг үндэслэн төвөд бичиг зохиохыг илүүд үзжээ. Үүний дүнд VIII зуунд агуу эрдэмтэн ловон Шантаракшита Тисрон Дэзэн хааны урилгаар Төвөдөд залрахдаа буддын шашны сургаалыг санскрит, пали хэлнээс эх хэл дээрээ хөрвүүлэхийг төвөдүүд бидэнд зөвлөсөн юм.”

“Ловон Шантаракшита нь Наландагийн их сургуулиас ирсэн тул Төвөдүүд эхнээсээ Наландагийн уламжлалын дагуу сурч байсан билээ. Энэ нь бид учир шалтгаан ба логик дээр тулгуурлан бурханы шашныг дэлгэрүүлсэн гэсэн үг юм. Бид ловон Шантаракшита, Төвөдийн орчуулагчид, Энэтхэгийн бандида нарын ачаар буддын сургаалыг бүрэн хадгалж чадсан билээ. Төвөдөд байгаа хүмүүс хүнд бэрхшээлтэй тулгарсан ч тууштай сүсэг бишрэл, итгэл үнэмшилээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Бидэнд үнэхээр бахархах зүйл болох гүн гүнзгий уламжлал бий.”

“Мао Зэдунтай уулзахад түүний ард түмнээ халамжлах гэсэн социалист баримтлал надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхөд энэ нь өөрчлөгдсөн мэт санагддаг. Одоо баян, ядуугийн хооронд асар их ялгаа байна. Үүний зэрэгцээ Төвөд дэх төвөдүүд хөгшин залуугүй өөрсдийн уламжлалаа баримталж ирсэн нь Зуугийн сүмийн өмнө мөргөл үйлдэж буй хүмүүсээс харж болно.”

“Би Төвөдийн залуучуудад хандан төвөд хэлэнд анхаарлаа хандуулахыг уриалж байна. Эдгээр өдрүүдэд Силинг хотод ч гэсэн нөхцөл байдлыг үл харгалзан хүмүүс төвөд хэл, бичгээ сурахаар хүчин чармайлт гаргаж байгаа гэж би сонслоо. Төвөдийн өнцөг булан бүрт амьдарч буй төвөдүүдэд өөрсдийн нийтлэг хэл, бичигт анхаарал хандуулахыг уриалж байна. Бид янз бүрийн аялгаар ярьдаг ч бидний уншдаг хэл нийтлэг билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цагаан сарын шинийн 15-ны номын айлдварын үер оролцогчидтой ярилцаж байгаа нь. 2021.02.27. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Тензин Жампел.

Бурхан Багш тэрсүүдүүдийг ялан дийлж, гайхамшиг үзүүлснийг дурсан тэмдэглэдэг Цагаан сарын уламжлалт номын айлдварын ёсоор Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн өмнөх амьдралын намтар түүхийг өгүүлэх ловон Арьяасурагийн “Цадиг” номыг тайлбарлан айлдана гэлээ. Энэ удаагийн түүх нь Вишвантарагийн тухай өгүүлсэн бөгөөд түүний гол эрдэм чадал нь илэн далангүй өгөөмөр сэтгэл байсныг энэ түүхэнд өгүүлжээ.

Дээрхийн Гэгээнтэн ‘Эрдэнийн эрхи’ номын тайлбарт анхаарлаа хандуулахдаа хутагт Нагаржуна нь пали уламжлалыг дагагчдын дунд төдийлөн нэрд гараагүй ч санскрит уламжлалыг дагагчдын хувьд тэрээр маш их чухал хүн байсан гэв. Дээрхийн Гэгээнтэн билиг барамидын сударт юу номлосон талаар дэлгэрэнгүй ярилаа. Хутагт Нагаржунайн ‘Ухааны зургаан чуулган’ номонд хоосон чанарын үзлийг тайлбарладгаас гадна ‘Эрдэнийн эрхи” сударт энэ зам мөрийг дэлгэрэнгүй тайлбарласан болно. Дээрхийн Гэгээнтэн Сэргон ринбочэгоос энэ номын тайлбарыг хүртсэн тухайгаа дурдав.

Эхний шүлэгт ямарваа гэм алдаанаас ангид, бүхнийг энэрэн нигүүлсэхэд суралцсан, тоолшгүй гурван галавт буяны болон билиг билгүүний чуулганыг хураасан Бурхан Багшид хүндэтгэл үзүүлж байна. Гурав дахь шүлэгт тэрээр Бурхан Багшийн сургаалыг өнө удаан дагаж хэрэгжүүлэхийн тулд сайн заяаны төрөлд дахин төрөх шаардлагатайг онцолжээ. Үүний тулд арван хар нүглийг цээрлэх ёстой. Арван цагаан буян дээр нэмээд 'согтууруулах ундаа уухгүй байх, сайн амьжиргаатай байх, хор хөнөөл учруулахгүй байх, хүндэтгэлтэйгээр өглөг өгөх, бусдыг хүндлэх, хайрлах явдал ажээ.

Дээрхийн Гэгээнтэн 25-р шүлэг хүртэлх үлдсэн шүлгүүдийг хурдан уншиж, хэрхэн сайн заяаны төрлийг олох талаар тайлбарласнаар номын айлдвараа өндөрлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цагаан сарын шинийн 15-ны номын айлдварын үеэр Хутагт Нагаржунагийн ‘Эрдэнийн эрхи’ номоос уншиж байгаа нь. 2021.02.27. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Тензин Жампел.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Ладакийн “Бодь сэтгэл” төвөөс бодь сэтгэлийн увидас хүртээж өгөх хүсэлт тавьсныг зарлав. Тэрбээр хэрэв та бодь сэтгэлийг төрүүлэх юм бол энэ төрөлдөө аз жаргалтай амьдраад зогсохгүй дараа төрөлдөө ч мэргэн ухаантай, сайн заяаны төрлийг олох болно гэлээ. Та бусдын адил өөрийн зорилгыг биелүүлэх болно. Хүмүүс тантай нөхөрлөж, та тэдний хүндэтгэлийг хүлээх болно.

“Бид бүгд нийгмийн амьтад учир олон нийтээс хамаарч амьдардаг. Тиймээс бид бусдад сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Шантидева гэгээний айлдсанчлан:

Ертөнцийн зовлон юу буй тэр бүхэн өөрийгөө жаргаах хүслээс төрнө.

Ертөнцийн амгалан юу буй тэр бусдыг жаргаах сэтгэлээс төрнө. 

Олныг номлохын хэрэг юун? 

Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба 

Бурхад бусдын тусыг хийдэг учир 

Энэ хоёрын ялгааг шинжсүгэй

Өөрийн аз жаргалыг бусдын зовлонгоор үл соливоос бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргах боломжгүй.

“Ийм учраас бид хамаг амьтанд энэрэнгүй сэтгэлээр хандах хэрэгтэй."

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод бодь сэтгэлийг төрүүлэх, бодьсадвын санваар хүртээхэд унших уншлагын утгыг тайлбарлаад, дараа нь давтан хэлүүлж бодь сэтгэл төрүүлэх увидас хайрлав. Эцэст нь бодь сэтгэл бол дээдийн номын гол шим мөн болохыг онцоллоо.

"Мэдээжийн хэрэг би олон ядмын уншлага, зан үйл хийдэг. Гэвч миний гол дадлага бол бодь сэтгэлийг бясалгах явдал юм. Бромдон гэгээний онцолж хэлснээр гүн үзэл болон агуу явдлын мөрийг дадлага болгохоос өөр нарийн дадлага гэж үгүй. Тиймээс үүнээс тусдаа анхааран авлагын дамжлага гэдгийг би төдийлөн онцолдоггүй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цагаан сарын шинийн 15-ны номын айлдвар өндөрлөх үеийн төгсгөлийн уншлагыг хамтран уншиж байгаа нь. 2021.02.27. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Тензин Жампел.

Номын айлдварын төгсгөлд унзад лам нар “Шашин бадрахуйн ерөөл”, мөн “Бодь мөрийн зэрэг”-ийн ерөөлийг уншлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт