Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бурхан Багшийн Их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ 2021 он 5 дугаар сар 26

Түгээх

Бурхан Багшийн хорвоод мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн өлзий билэгт Их Дүйчэн өдрийн мэндийг дэлхийн өнцөг булан бүрд буй нийт бурханы шашинтнууддаа дэвшүүлье. 

Шагжамүни Бурхан Багш өдгөөгөөс 2600 жилийн тэртээ эртний Энэтхэгийн Шагжа овгийн хааны хүү болон мэндэлсэн билээ. Пали болон санскрит аль аль уламжлалд Бурхан Багш зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдрийн үүр хаяарах цагаар гэгээрлийн хутгийг олсон гэж үздэг юм. Мөн энэ хоёр уламжлалын аль аль нь Бурхан Багшийг анхнаасаа гэгээрсэн төрөлхтөн байгаагүй агаад зохих нөхцөл, шалтгааныг бүрдүүлж, буяны хийгээд билгүүний гэх хоёр их чуулганыг хураасны үрээр ийнхүү гэгээрэлд хүрсэн гэдэг дээр санал нэгддэг билээ. Санскрит уламлалаар бол тэрээр тоолшгүй олон галавын турш ийнхүү сайн мөрийг бүтээснээр, Бурханы - Номын, Төгс жаргалангийн, Хувилгааны гэсэн дөрвөн лагшинг олсон гэдэг. 

Бурхан Багш хоосон чанарын бясалгалыг төгс гүйцээсэн нь билиг билгүүний лагшин мөн бөгөөд эндээс бусад лагшин урган гардаг. Төгс жаргалангийн лагшин нь зөвхөн хутагт бодьсадва нарт, харин хувилгаан лагшин нь бүгдэд үзэгддэг аж. Шагжамүни Бурхан Багш болбоос хамаг амьтны тусыг бүтээх их үйлсийг тасралтгүй бүтээсэн дээд хувилгаан лагшинт дүрээр ертөнцөд заларсан нь тэр байжээ. 

Бурхан Багшийн сургаал, ном нь бодит амьдралд хэрэгжихүйц байдаг. Энэ сургаал нь зөвхөн нэг хэсэг бүлэг хүн, эсвэл тусгай нэг улс оронд хамаатай биш, хамаг амьтанд тусыг бүтээх хүчтэй. Хүмүүс энэ сургаалыг өөрийн чадвар, авьяас, сонирхлынхоо дагуу нийцүүлэн судалж, хэрэгжүүлж болно. Тухайлбал, би хүүхэд байхаасаа буддын сургаалыг судалж эхэлсэн бөгөө эдүгээ 86 насанд хүрсэн ч номоо судалсаар л байгаа билээ. Тиймээс би аль чадахын хэрээр, буддын шашинтнуудтай уулзах бүртээ, тэдэнд сургаал номын утгыг шинжилж, бодитоор хэрэгжүүлдэг, жинхэнэ XXI зууны буддын шашинтан байгаарай гэж захидаг юм. Үүний тулд номыг сонсох, уншихын дээр уншсан, сонссоноо эргэцүүлж, өөртөө дадуулах хэрэгтэй. 

Хэдийгээр бидний амьдарч буй энэ цаг үеийн байдал нь Бурхан Багшийн заларч байсан тэр үеэс хойш ихээхэн өөрчлөгдсөн боловч түүний сургаалын шим буюу гол цөм нь яг л 2600 жилийн өмнөх тэр үеийн хүмүүст бүрэн нийцэж байсантай адил орчин үеийн бидэнд ч бас нийцтэй, тустай хэвээр байна. Пали болон санскрит уламжлалын аль алинд нь мунхагийн харанхуй ба зовлонгоос гэтлэх аргууд бий. Бурхан Багш бусдад хор хүргэхийг тэвчиж, аль чадахын хэрээр тэдэнд тусалж явахыг л энгийнээр сургасан билээ. 

Энэ сургаалыг нь хэрэгжүүлэхийн тулд бид эхлээд  хамаг амьтан яг л өөртэй минь ижил зовлонгоос зугтаж, аз жаргал, амар амгаланг эрдэг гэдгийг ухаарах хэрэгтэй юм. Зовлонг бус баяр баясгалан, эрх чөлөөнд тэмүүлэх нь хүн төдийгүй хамаг амьтан бүгдийн жам ёсны эрх мөн. Хэдий тийм боловч хувь хүн аз жаргалтай байх эсэх нь бусадтай хэрхэн харилцахаас ихээхэн хамаардаг билээ. Бусдыг хүндэтгэх мэдрэмж, тэдэнд санаа тавих чадварыг хөгжүүлснээр бид хамаг зовлон, бэрхшээлийн уг болсон өөртөө хэт анхаарах буюу хувиа хичээх үзлээ багасгаж чадахаар барахгүй, баяр баясгалангийн эх ундарга болох сайхан сэтгэлээ улам арвидуулах болно. 

Өлзий билэгт энэ сайхан өдөр бурханы шашинтнууд Бодьгаяа, Лүмбини, Кэнди болон бусад ариун номын орон газруудаар эргэл, мөргөл хийн буян үйлдэж байгаа нь тодорхой. Дэлхийн нийтэд тулгараад буй сорилт, бэрхшээл, Ковид-19 цар тахлыг хамтдаа даван туулахын төлөө хүчээ нэгтгэхэд хамаг сайн буянаа зориулцгаая. 

Хамаг амьтны сайн сайхны төлөө залбирал, ерөөлөө өргөе. 

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам

2021 оны 05 сарын 26. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт