Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шүтэн барилдахуйн магтаал - 2 дахь өдөр 2021 он 10 дугаар сар 10

Түгээх

Энэтхэг, ХП, Дармасала – “Зүрхэн судар”-ыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн “Өнөөдөр номын ахан дүүс та нартаа Богд Зонховын “Шүтэн барилдлагын магтаал”-ын үлдсэн хэсгийг номлоно” хэмээгээд номын айлдвараа эхлүүлэв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдэд зориулан номын айлдварын хоёр дахь өдөр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.10. Фото зургийг Тэнзин Жампел.

“Бурхан Багш хамаг амьтныг сансрын хүрднээс гэтэлгэхэд өөр өөр аргуудыг ашиглаж байсан юм. Хэрвээ анхнаасаа хоосон чанарын тухай айлдсан бол хүмүүс аливааг үгүйсгэх туйлшралд автах байлаа. Иймд тэрбээр Хутагтын дөрвөн үнэний сургаалаа айлдаж, зовлонгийн мөн чанар, үйл, үр дагаврын талаар сургаад, харин хоёрдугаар номын хүрдийг айлдахдаа хоосон чанарыг номлосон байна.” 

“Буддын шашны санскрит уламжлалыг баримтлагчид “Билгүүний зүрхэн” судрыг уншдаг. Тэнд “Дүрс хоосон, хоосон нь дүрс, дүрсээс тусдаа хоосон гэж үгүй, хоосноос тусдаа дүрс гэж үгүй” гэж айлдсан нь хоосон чанарыг дөрвөн зүйл талаас нь тайлбарласан юм. Билиг оюунаар дүрсээс бодит оршихуйг хайвал олдох зүйл нэгээхэн ч үгүй, хоосон чанартай, гэвч энэ нь огт байхгүй гэсэн үг биш юм. Хамгийн гол нь юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй.”  

“Аливаа зүйлс өөрийн зүгээс, өөрийн эрхээр оршдоггүй. Харин шалтгаан, нөхцөлд шүтэлцэж л оршдог. Ловон Чандракирти айлдсанаар аливаа юмс хоосноос шүтэлцэж гардаг.”

“Би олон жилийн турш, өдөр бүр хоосон чанарын тухай бясалгаж байна. Дээд онолын эрдмийг олж авах боломж байна гэж бодож байна. Энэ эрдмийг олж авах цаг тун ойртсон байх гэж бодож байна.”  

Зүрхэн Сударын төгсгөлийн мөрийг уншив, 

Гурван хороос ангижрах болтугай 

Билгүүний гэгээ бадрах болтугай

Гадаад, дотоодын тотгор бүгд арилах болтугай

Бодьсадвын явдалд орох болтугай.

“Шунал, уур, мунхаг зэрэг гурван хорт сэтгэлийг арилгах гол шалтгаан бол бодьсадвын зам мөрөөр замнаж, хамаг амьтныг гэгээрлийн замд хөтлөн, тэдэнд туслах явдал юм. Үүний тулд эрдэм, ухаарлыг батжуулдаг дээдийн номыг сайтар судлах хэрэгтэй.”

Тайваний сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.10. Фото зургийг Тэнзин Жампел.

Дээрхийн гэгээнтэн 22-р бадгийг уншаад Энэтхэгийн их мэргэд 2500 гаруй жилийн турш бусдад хорлол үл учруулах тухай үзэл санааг дэлгэрүүлж ирсний зэрэгцээ юмс дан ганц, тусгаар бие даан оршдоггүй гэх үзлийг баримталсаар ирсэн гэдгийг дурдав. Бурхан Багш юмс хэдийгээр өөрийн зүгээс үнэхээрийн бүтэж оршиж байгаа мэт харагдавч уг мөн чанартаа шүтэн барилдлагын үүднээс урган гардаг хэмээн айлдсан гэлээ.

“Богд Зонхов бээр Бурхан Багшийн сургаалыг олон жил судалсан бөгөөд түүний идэр залуудаа бичсэн “Алтан эрих” зэрэг номыг хожуу бичсэн бүтээлүүдтэй нь харьцуулбал үзэл, ойлголт нь хэрхэн хувьсаж өөрчлөгдөж ирснийг анзаарна.” 

“Манзушри бурхан түүнийг аглагт морилж, нүгэл хилэнцийг ариусгах, буян хураах үйлд шамдахыг зөвлөжээ. Ингээд Богд Зонхов бээр Олха нутагт сууж Наманчлалын гучин таван бурхны бүтээл хийжээ. Аглагт байх үедээ нэгэн шөнө Нагаржуна гэгээнтэн шавь нарын хамт морилж, шавь нарынх нь дундаас Буддапалита өөрийн зохиосон “Буддапалита” нэрт номоор түүний тэргүүнд нь адис хүртээв хэмээн зүүдэлсэн байна. Маргааш өглөө нь энэ номын “Үзэгдэл ба юмсын шинжлэл” гэх 18-р бүлгийг уншиж байх үест сэтгэлд нь их онолын эрдэм төрж, бүх зүйл тов тодорхой, ойлгомжтой болсон гэдэг. Бүх эргэлзээ, тэр дундаа хоосон чанарын талаарх дутуу ойлголтууд ор мөргүй алга болсон юм.” 

Дээрхийн гэгээнтэн номын хэсгээс айлдах зуураа нэгэн дурсамж хуваалцав. Тэр бээр Лхаст байхдаа нэгэн орой сахиус тахиж ерөөл тавиад унтжээ. Тэр шөнө өөрийгөө  Бодь мөрийн зэргийн зориулахуй ерөөлийг уншиж байна хэмээн зүүдэлжээ. 

Асуулт, хариултын хэсэг эхлэв.  

Нэгэн хүн анхлан суралцагч нарт үзэгдэл ба хоосон чанарыг хэрхэн зөв ойлгох талаар юу гэж зөвлөх ёстойг асуухад, “Үзэгдэж буй зүйлс болон тэдгээрийн орших мөн чанар хоорондоо таарахгүй байгааг өнөө цагийн квантын физикийн онолоор ч тайлбарлаж болно. Хэдийгээр юмс өөрийн мөн чанараар бодитой бүтсэн мэт харагдаж байгаа боловч мөн чанарыг нь судалж үзвэл олж чадахгүй. Бидний сэтгэлээс харгалзан юмс бодитой оршин буй мэт үзэгддэг. Гэвч үнэхээрийн бодитой оршдоггүй.” хэмээн хариулав. 

Номын айлдварын үеэр өргөсөн зул тахил. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.10. Фото зургийг Тэнзин Жампел.

Өөр нэг оролцогч “Мөрийн гурван эрхэм”-д “Басхүү үзэгдлээр буйн хязгаарыг арилгах болон байхгүйн хязгаарыг хоосноор няцаах ба хоосон ямагт уг хийгээд үрд ургах ёсыг мэдвээс эцэслэн барих үзлээр булаагдахгүй болмуй” гэснийг тайлбарлаж өгөхийг хүссэнд Дээрхийн Гэгээнтэн “Аливаа юмс  оршин буй мэт харагдавч түүнийг яг хаана байгааг нь хайгаад үзвэл олохгүй. Энэ нь өөрийн мөн чанараар бүтээгүй гэдгийг харуулж байна. Өөрийн мөн чанараар бүтээгүй тул бусадтай харгалзан оршиж, бас үзэгдэнэ. Тиймээс үзэгдлээр байхгүйн хязгаарыг няцааж буй хэрэг. Харин өөрийн мөн чанараар бүтээгүй хоосон чанартай, гэвч энэ нь огт байхгүй гэсэн үг бус, бусадтай хамааралтайгаар оршиж буй. Тиймээс хоосноор үгүйсгэх туйлшралыг арилгана гэсэн үг юм.” 

Бидний шүтэн барилдлагын талаарх ойлголт гүнзгийрхийн хэрээр хоосон чанарын талаарх мэдлэг, ухаарал гүнзгийрч, хэтрүүлэх ба үгүйсгэх туйлшралууд арилна” хэмээн хариуллаа. 

Цар тахал, өвчний нөхцөл байдлаас болоод шавь нар багштайгаа биечлэн уулзах боломжгүй байгаа нь багшаас авшиг хүртэх зэрэгт таагүй нөлөөлөх эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн “Тарнийн ёсонд багш, шавь биечлэн уулзаж хийх ёстой үйлүүд байдаг.  Харин эрдэмт мэргэдийн бүтээсэн ном, сургаалууд нь тэднийг бодитой төлөөлж байдаг тул тэдний ном бүтээлийг уншиж судлахад тэдэнтэй уулзаж байгаатай ялгаагүй. Бидний хэн нь ч Бурхан Багш, Нагаржуна гэгээнтэй уулзаж байгаагүй. Хэдий тийм боловч тэдний сургаалыг судалж байгаа нь хамгийн гол нь юм.”  гэж тайлбарлав.

Маргааныг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх тухай асуухад “Сүүлийн үед гүн ухаан, үзэл онолын маргаан бага өрнөж байна. Ихэнх нь ахуйн, ойр зуурын асуудлаар л маргалдаж байна.” хэмээн хариулав.

Мөн өөр нэгэн асуултанд “Ойрын хамаатан садан, хайртай хүмүүстэйгээ баяр, жаргалтай байх үедээ заавал зовлонг санах албагүй. Хамгийн гол нь тэдний ачийг бодож, зовж шаналах үед нь тус болохыг хичээх нь зүйтэй. Бодьсадвын сахил нь бусдад хорлол учруулахаас зайлсхийж, аль чадахын хэрээр туслахыг хичээдэг.”

Шантидэва гэгээн бээр,

Орчлонд эдэлж буй жаргал бүгд бусдын тусыг хийснээс гармуй

Орчлонд эдэлж буй хамаг зовлон амин хувиа хичээснээс гармуй.

Олныг номлохын хэрэг юун? Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба бурхад бусдын тусыг зохиодог. Энэ хоёрын ялгааг шинжсүгэй.

Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор өнөд сольж чадахгүй бол 

Бурханы гэгээрэлийг бүү хэл, энэ орчлонд ч жаргалтай байж үл чадна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайваний сүсэгтнүүдийн хүсэлтээр номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.10.10. Фото зургийг Тэнзин Жампел.

Гурван муу сэтгэлийг дарахыг хүсвэл дээр дурдсан мөрийг сайтар уншиж, эргэцүүлэхийг зөвлөв. Тэрээр өглөө босоод хамгийн түрүүнд бодь сэтгэлийг төрүүлэх залбирал уншиж, бодьсадвын санваараа сэргээж, дараа нь ‘Шүтэн барилдлагын магтаал’-ыг уншиж, Нагаржуна гэгээнтний бүтээлээс судалж, бодгалийн мөн чанарыг бясалгадаг гэлээ. 

Багшийн заасныг тэр даруй ойлгож чадахгүй байсан ч дахин дахин сонсож эргэцүүлэх хэрэгтэй. Зарим үед багшийн заасан зүйл ном, сударт бичсэнээс зөрж болно. Хамгийн гол нь сонссон зүйлээ шууд хүлээн авч болохгүй. Тэдгээрийг нягтлах хэрэгтэй. 

Ингээд өнөөдрийн арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн бүхэн егүзэрийн сэтгэлийн талаар өчигдөр зааснаа дурдаж, буддын сургаалыг дагаж буй хүмүүс бусдад бусдад хорлол үзүүлэхээс зайлсхийж, бусад хүн өөрт нь хорлол үзүүлсэн ч тэвчээртэй хандах ёстой гэдгийг сануулав. Мөн буддын шашинтнууд бодь сэтгэлийг төрүүлж, хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэхийг эрмэлзэх ёстой гэлээ. 

Бодь сэтгэлийг бодож бясалгах үед өөрийн сэтгэлд цагаан өнгийн саран дэвсгэр бий болж харин хамаг юмс уг мөн чанартаа хоосон гэдгийг эргэцүүлэх үед тэрхүү саран дэвсгэр дээр босоо очир бий болж буйгаар бясалгахыг зөвлөв. Тэрээр энэ бясалгалыг өглөө бүр үйлддэг гээд мөн түүнчлэн үйлдэхийг өнөөдрийн айлдварт суусан хүмүүст уриаллаа. 

Төгсгөлд нь зориулахуйн ерөөл уншсанаар энэ удаагийн номын айлдвар өндөрлөв.  

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт