Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Гурван суртгаал" сэдэвт буддын олон улсын хурал 2021 он 3 дугаар сар 5

Түгээх

Энэтхэг, ХП, Дармасала - Өнөө өглөө "Пали ба санскрит уламжлалын буддизм дахь Тисикка - “Гурван суртгаал” сэдэвт олон улсын цахим хурлын нээлт болов. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөнөөс хурлын нээлт хийхээр уригдсан байлаа. 

Сингапурын Төвөдийн буддын төвийн ерөнхийлөгч хадагтай Нг Вее Нее "Пали ба санскрит уламжлалын буддизм дахь Тисикка - Гурван суртгаал сэдэвт олон улсын цахим хурлын нээлтийн үг хэлж байгаа нь. 2021.03.05. Фото зургийг Тензин Жампел.

 Хадагтай Нг Вее Нее хурлыг нээж үг хэлээд зочид, оролцогчдыг хүлээн авлаа. Хурлыг Сингапурын Төвөдийн буддын төв болон улсын нэр хүнд бүхий 12 байгууллагатай хамтран зохион байгуулж буйг мэдэгдэв. Үүнд:

Оксфорд Будда Вихара төв, Сингапур улс (OBVS),

Теравада Буддын шашны зөвлөл, Малайз улс (TBCM),

Важраяна Буддын шашны зөвлөл, Малайз улс (VBCM),

Буддадаса Индапанно архивын сан (BIA),

Буддын шашны олон улсын сүлжээ (INEB),

Төвдийн Буддын шашинт ахан дүүсийн нийгэмлэг, Шри Ланк улс,

Буддын шашны нийгэмлэг, Баруун Австрали,

Буддын шашны холбоо,  ОХУ-Халимаг,

“Номын хүрдэн” либерал урлагийн хүрээлэн дэх Буддын шашны судлалын тэнхим, Тайвань улс,

Хуан Чуангийн их сургуулийн шашин соёлын тэнхим, Тайвань улс,

Кертаражаса Буддын шашны коллеж, Индонез улс,

Лабсум Шедруб Линг (Labsum Shedrub Ling), Солонгос улс зэрэг байгууллага орно. 

Хадагтай Нг Вее Нее дэлхий дээр шүтэн барилдахуйн философитой, хүчирхийлэл үл үйлдэх, энэрэнгүй сайхан сэтгэлийн үнэт зүйлтэй 500 сая буддын шашинтан байгааг тэмдэглэв. Мөн цахим сүлжээ нь буддын шашны сүсэгтэн олонд ийнхүү нэгдэх боломж олгож буйг дурлаа. Хоёр өдөр үргэлжлэх хурлын үеэр 14 орны нийт 38 илтгэгчид "Пали ба санскрит уламжлалын буддизмд  Тисикка - Гурван суртгаалын ач холбогдол, үүрэгт анхаарал хандуулна. 

Хурлын модератор  Вен Махаяано (Тайланд) эхний илтгэгч Тайванаас оролцож буй БНХАУ-ын Буддын шашны холбооны ерөнхийлөгч Бикшу Жин Яо-г танилцууллаа. "Пали ба санскрит уламжлалын буддизм дахь “Гурван суртгаал” нь хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх зорилготойг тэмдэглэв. 

Бикшү Жин Яо илтгэлдээ, Бурхан Багш хамаг амьтныг хорт, хөнөөлт сэтгэлээс салгаж улмаар аз жаргалд хүргэх, амар тайван мөнх бустай нүүр тулгарахад нь туслах зорилгоор Хутагтын найман мөр номоо айлдсан болохыг онцоллоо.  

Эрхэм Вен Бикшу Жинг Яо үргэлжлүүлэн хутагтын найман мөрийн цар хүрээ  өргөн бөгөөд үүнд Хутагтын дөрвөн үнэний дадлага багтсаныг дурдав.

“Бид Хутагтын найман мөрийг хэрэгжүүлэхгүйгээр Хутагтын дөрвөн үнэний бодит байдлыг тогтоож чадахгүй. Хутагтын найман мөр нь Хутагтын дөрвөн үнэн ба арван хоёр шүтэн барилдлагатай салшгүй холбоотой. Арван хоёр шүтэн барилдлага нь зовлонгийн бодит байдлыг бидэнд харуулдаг бол Хутагтын дөрвөн үнэн эдгээр зовлонг арилгах үйл явцыг агуулдаг. Хутагтын найман мөрийг хэрэгжүүлэх нь эдгээр зовлонгийн шалтгааныг бүрмөсөн үгүй хийх боломжийг бидэнд олгодог - энэ бол мөрийн үнэн юм. 

“Пали ба Санскрит” уламжлалын Буддизм дахь “Гурван суртгаал” сэдэвт олон улсын бага хурлын нээлтийн үеэр БНХАУ-ын Буддын шашны холбооны ерөнхийлөгч Бикшу Жин Яо Тайванаас онлайнаар илтгэл тавьж байгаа нь. 2021.03.05. Фото зургийг Тензин Жампел.

Хэрэв бид ‘сила’, ёс суртахуун, ‘самади’, төвлөрөл ба ‘панна’, билиг билгүүнийг дадуулвал хүсэл шунал, уур хилэн, мунхгаас хагацаж чадна. Бид юуг дадуулах,  юуг орхихыг ойлгох болно. Ийм байдлаар бид илүү амар амгалан хүмүүсийг бий болгож чадах юм. Вен Бикшу Жинг Яо төгсгөлд нь “Хамаг амьтдын төлөө гурван суртгаалыг хэрэгжүүлье. Бүгд амар амгалан, аз жаргалтай байх болтугай ” гэлээ.

Вен Махаяано дараа нь Олон улсын Буддын шашинтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга эрхэм Вен Даммапияг танилцуулга, нээлтийн үг хэлэхийг хүслээ. 

Эрхэм хүндэт Даммапияа эхлээд бурхан, ном, хуврагийн чуулганд аврал одуулав. Тэрээр тисикка, тришикша нар өөр өөр нэр томъёо мэт харагдаж байгаа ч Бурхан Багшийн айлдсан ижил сургаалыг хэлж байгааг тайлбарлаад буддын шашны уламжлал хэдийгээр олон салбартай боловч нэг үндэстэй хэмээн тэмдэглэв. Тэрээр буддын шашны өөр өөр уламжлалын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэх, нэгдэх боломж олгосонд талархлаа илэрхийлэв.

Буддын шашны бүх уламжлалыг баримталдаг Винаяа адилхан болох нь өмнөх хэлэлцүүлгээр тодорхой болсон. Одоо гурван суртгаалыг судлах боломжтой боллоо. Тэрээр Будда бодит ажиглалтаас эхэлсэн гэж тэмдэглэв. Өвчтэй хүн, хөгшин хүн, нас барсан хүмүүсийг харан, юмсыг байгаагаар нь таньсан. Сохор итгэл үгүй, харин бодит ажиглалт байсан гэдгийг дурдлаа.

Ойлголтыг випашана бясалгалаар гүнзгийрүүлж, сэтгэл ханамжгүй байдал, үхэл мөнх бус, амин хувиа хичээхийг таних боломж олгодог. Эдгээр өдрүүдэд, хүмүүс илүү ихэд тэмүүлэх хүсэл, шуналаар дүүрэн байгаа бөгөөд энэ бүгдийг Гурван суртгаал зохицуулж, нийгэмд сайнаар нөлөөлж чадна хэмээн доктор Даммапия тэмдэглэн хэллээ.

Энэрэнгүй сайхан сэтгэл, тунгалаг, ариуссан оюун, ертөнцийг үзэх зөв үзэл нь хүчирхийлэл, хэт туйлшралаас ангид, дэлхий дээр энх тайван, эв найртай хамтран оршихуйг хөгжүүлэх тэнцвэртэй байдалд хүргэдэг гэлээ.

Олон улсын буддын шашны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга (Энэтхэг) эрхэм доктор Даммапия - Буддизмын Пали ба Санскрит уламжлал дахь “Гурван суртгаал” сэдэвт олон улсын хурал дээр нээлтийн үг хэлж буй нь. 2021.03.05. Фото зургийг Тензин Жампел

Техникийн бэрхшээлээс үүдэн гурав дахь илтгэгч эрхэм хүндэт Макулеве Вимала Маханаяке Терог ярилцлагаа товлосон цагтаа эхлүүлж чадаагүй тул Вен Махаяано Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг нээлтийн үг хэлэхийг урилаа. Аврал одуулах богино тарни уншсаны дараа тэр яриагаа эхлэв.

“Буддын шашны өөр өөр уламжлалын сүсэгтнүүд энэхүү үйл ажиллагааны хүрээнд нэгдлээ. "Виная" уламжлалынхан мөн уригдлаа, би тэдний нэг билээ. Бидний мэдлэгийн солилцоо нээлттэй байх болно гэж найдаж байна.

“Будда Шагжамүнийн сургаал 2500 гаруй жилийн турш цэцэглэн хөгжиж, дэлхийн шашны томоохон уламжлалын нэг болжээ. Сүүлийн үед шинжлэх ухааны салбарынхны сонирхлыг мөн татаад байна. Бидэнд Хинаяна, Махаяна (Их хөлгөн, бага хөлгөн) гэсэн нэр томъёо байдаг ч би пали, санскрит уламжлал хэмээн нэрлэхийг би илүүд үздэг. Винаяа, санваарын сахил, ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүн, гурван суртгаал зэрэг Бурхан Багшийн сургаалын мөн чанар бүгд энэхүү хоёр уламжлалд хэвээр хадгалагдсан байдаг.  Будда лам хүн байсан бөгөөд Винаяагийн зан үйл нь Пали болон Санскрит уламжлалын үндэс суурь юм.”

“Хүний хувьд би бусад хүмүүс дахин төрөх эсвэл үйлийн үрийн хуулинд итгэдэг эсэхээс үл хамааран дэлхий дээрх хайр энэрэл, энэрэнгүй сайхан сэтгэлийн талаархи мэдлэгийг дэлгэрүүлэх нь миний үндсэн үүргүүдийн нэг гэж үздэг. Энэ бол миний өөртөө хүлээсэн эхний үүрэг юм. Шашны бүх уламжлал нь энэрэл нигүүлслийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар ярьдаг болохыг би буддын шашинтны хувьд үнэлдэг. Бид философийн янз бүрийн байр суурийг баримталдаг байж болох ч бүгд энэрэнгүй сэтгэлийн талаар нийтлэг ойлголттой байдаг.”

“Шашны уламжлалын нэг ангилал нь теист шинжтэй бөгөөд Бүтээгч Эзэн  үүргийг зөвхөн бүтээгч төдийгүй өрөвч сэтгэлийн илэрхийлэл болгон шүтдэг. Буддын шашин бол теист бус уламжлал юм. Төвөдөд бид Муласарвастивадины уламжлалыг дагаж мөрдөж байсан, Хятадад Дармагуптагийн уламжлалтай бөгөөд Пали уламжлалынхан Теравада уламжлалыг баримталдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Дарамсала хот дахь өргөөнөөсөө Буддын шашны Пали ба Санскрит уламжлалын “Гурван суртгаал” сэдэвт олон улсын хуралд үг хэлж байгаа нь. 2021.03.05. Фото зургийг Тензин Жампел.

“Наландагийн их сургуулийн эрдэмтэн судлаачид Санскрит хэл дээр судлагаа явуулж байсан билээ. Тисрон Дэзэн хаан эрдэмтэн Шантаракшита-г Төвөдөд урихад тэрээр буддын шашны ном зохиолыг төвөд хэл рүү хөрвүүлэхийг зөвлөв. Үүний үр дүнд Бурхан Багшийн айлдсан зуу гаруй боть ном сургаал, дараа дараачийн эрдэмтдийн тайлбарласан 200 гаруй боть сургаал, ном бий болсон юм.”

“Шантаракшита Төвөдөд Бурхан Багшийн сургаалыг цогцоор нь нэвтрүүлсэн нь түүний уламжлал байв.  Энэ нь үндэслэл, логикт тулгуурласан тул судруудад бичигдсэн зүйлд дүн шинжилгээ хийхэд түлхэц болсон юм. Нагаржунагийн бүтээлүүд логик ба учир шалтгаанаас хамаарна. Диннага, Дармакирти нар логик ба танин мэдэхүйд анхаарлаа маш ихээр төвлөрүүлсэн билээ.”

Бурхан Багш шавь нартаа хандан, “Лам хуврагууд, эрдэмтэн мэргэд ээ, алтыг шатааж, зүсэж, үрж шалгадгийн адил миний сургаалыг тийнхүү шалган нягталсны үндсэн дээр дагаарай. Дан ганц сүсэг бишрэлээр бүү ханд.” хэмээн айлдсан билээ. Би Пали улажмлалыг дагагчдыг энэхүү логик сэтгэлгээг дадуулж билиг барамидын номыг алдартай тайлбарынх нь хамт нягтлан судлахыг зөвлөж байна.” 

“Богд Зонхова танин мэдэхүйн онол, төв үзлийг онцолсон юм. Тэрээр Винаяа эсвэл Абхидхармагийн талаар төдийлөн их бичээгүй. Жишээлбэл, Васубандхугийн сансар судлал, дэлхий, нар, сарны хоорондох хэмжээ, байршил, зайны тухай өгүүлснийг шгууд хүлээн авах бус, ловон Чандракирти энэ бүгдэд хэрхэн хандаж байсантай адилаар хүлээн авах хэрэгтэй. 

Учир шалтгаанд суурилж судлах нь шинжлэх ухаанчидтай үр дүнтэй ажиллах боломж олгож байгаа юм. Үнэндээ, буддын шашин урьд өмнө нь дуулдаж байгаагүй улс орны анхаарал, сонирхлыг татаж байна.  

“Буддын шашинтан бид өөр хоорондоо сайн харилцаатай байх хэрэгтэй. Бид гурван суртгаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд өнөөдөр ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүн шашингүй хүмүүст ч мөн хэрэгтэй болж байна.” 

Хурлын модератор өмнө тохиосон техникийн хүндрэлийг зассан бөгөөд Шриланк улсын Шри Рамманна Маха хийдийн хамба лам, хүндэт Макулеве Вимала Маханаяаке Теро-г урьж танилцууллаа. 

Тэрээр Буддын шашны лам хүний хувьд хүн бүрийг сайхан амьдрахад нь туслах нь түүний үүрэг гэдгийг цохон тэмдэглэснээр нээлтийн үгээ эхлүүлсэн юм. Үүнд ‘Трисикша’ буюу ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүн маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ёс суртахуун бол бие, хэл, сэтгэлээ номхотгох явдал юм. Төвлөрөл нь оюун санааг төвлөрүүлэхэд оршино. Мэргэн ухаан гэдэг нь ертөнцийн жинхэнэ мөн чанарыг олж харах явдал юм. Улмаар мэргэн ухаанаас төрсөн оюун ухаан нь гэгээрлийг ухамсарлах болно. Тэрээр ёс суртахуунт үйл нь төвлөрөл рүү хөтөлж, хүчтэй төвлөрөл нь ажиглагч бясалгалын мэргэн ухааныг хурцалдаг гэв.  

Хүндэт илтгэгч Шриланк улсын Шри Рамманна Маха хийдийн хамба лам Макулеве Вимала Маханаяаке Теро Пали ба Санскрит уламжлалын “Гурван суртгаал” сэдэвт олон улсын хурлын нээлтийн үеэр үг хэлж байгаа нь. 2021.03.05. Фото зургийг Тензин Жампел.

Хутагтын найман мөрд ёс суртахуунт зан авир (sila), төвлөрөл (samadhi), билиг билгүүн  (panna)-ийг дадуулдаг.  

Модератор тэргүүн хамбад талархаад энэхүү хуралд олон уламжлал, хэлийг нэгтгэж байгаа хэдий ч Дээрхийн Гэгээнтнээс англи хэл дээр асуулт асуухыг сануулав. 

Эхний асуулт Пали болон Санскрит уламжлалын харилцааны талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр уламжлалууд хувь хүний сансрын хүрднээс чөлөөлөгдөх сургаалыг ижил айлдсан байдаг хэмээн хариуллаа. Санскрит уламжлалд гүн ухааны дөрвөн түвшин байх агаад тэдгээр бүгдэд нь Винаяа суурь болдог. 

Сингапур улсаас гурван суртгаалын ойлголтыг иргэний боловсролд нэвтрүүлэх боломжтой юу хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн түүний асуулттай санал нэгдээд сургаалийн охь нь бусдыг хохироохгүй байх, хүндлэх, бусдад туслах тухай тул боломжтой хэмээн хариуллаа.  

Малайз улсын үзэгч энгийн асуулт асуув. “Хэрхэн сайн буддист байх вэ?” асуултад Дээрхийн Гэгээнтэн: 

Бурхан дор мөргөмүй

Ном дор мөргөмүй

Хуврага дор мөргөмүй

хэмээн уншсанаар та сайн буддын шашинтан болохгүй бөгөөд та бурхан, ном, хуврага гэгч юу болохыг ойлгох хэрэгтэй, тэрхүү ойлголт таныг буддист болгоно. Үүний тулд та суралцах хэрэгтэй. 

Онлайн сонсогчдын нэг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж буй нь. Буддын шашны Пали болон Санскрит уламжлалын “Гурван суртгаал” сэдэвт олон улсын хурал. 2021.03.05. Фото зургийг Тензин Жампел

Эцэст нь тэрээр “Би энэхүү үйл ажиллагаанд маш их талархаж байгаа бөгөөд жил бүр зохион байгуулах боломжтой хэмээн үзэж байна. Цаашид илүү гүнзгий хэлэлцүүлгүүд өрнөх нь лавтай. Удахгүй уулзацгаая.” 

Модератор Махаяано Дээрхийн Гэгээнтэнд олон улсын хурлыг нээж үг хэлсэнд талархав. Хадагтай Нг Вее Нее бүх оролцогч, илтгэгчдийн оруулсан хувь нэмэрт талархав. Дээрхийн Гэгээнтэн ерөөлийн уншлага уншиж, онлайн үзэгчид рүү гар даллан дахин уулзахын ерөөл тавилаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт