Энэтхэг, ХП, Дарамсала - Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан ФВ де Клерк насан эцэслэсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бэлэвсэн эхнэр, хатагтай Элита де Клеркэд гүн эмгэнэл илэрхийлж захидал илгээв.
Тэрээр захидалдаа,
"Тэр бол Өмнөд Африкт ч, өөр бусад улс оронд ч нийгэмд энх тайван, эв найрамдал, хувь хүн бүрийн эрхийн төлөө уйгагүй зүтгэдэг зарчимч хүн байсан. Түүнийг Өмнөд Африкийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох ажлыг удирдаж байсанд би бас талархадаг."
"Олон жилийн турш бид Нобелийн энх тайвны шагналтнуудын хувьд илүү аюулгүй, амар амгалан дэлхийг бий болгох зорилгоор улс үндэстнүүд, ард түмний хооронд илүү сайн ойлголцлыг бий болгохын тулд хамтын хүчин чармайлтаараа янз бүрийн форумд уулзах боломж олдсон билээ."
“Хэдийгээр тэр одоо байхгүй ч таны нөхөр утга учиртай амьдарч байсан нь бид тайвшрах болно.” гэжээ.