Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Уттарахандын Чамоли дүүрэг дэх мөстлөгийн улмаас байгалийн гамшигт нэрвэгдэн хүний амь эрсдэж байгаад харамсаж байгаагаа, мөн бусад хүмүүст хэрхэн санаа зовж байгаагаа мэдэгдэн Уттараханд мужийн ерөнхий сайд Шри Тривендра Сингх Раватад захидал илгээжээ.
“Би хайртай нэгнээ алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэдний төлөө залбирч байна. Бас сураггүй алга болсон хүмүүсийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө залбирч байна."
“Төв болон Мужийн засгийн газар хоёулаа аврах ажилд оролцож байгаа бөгөөд энэ гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэж би ойлгож байна. Уттарахандын ард түмэнтэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон би Далай Лам Траст сангаас тусламж, аврах ажилд хандив өргөхийг хүсч байна." гэжээ.