Энэтхэг, ХП, Дарамсала – Энэтхэгийн ерөнхий сайда асан Манмохан Синх коронавирусын халдвар авсан гэдгийг дуулаад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүнд анхаарал хандуулж захидал илгээлээ.
“Таны мэдэж байгаачлан би таныг хуучин анд минь хэмээн хүндэтгэдэг. Таныг хурдан эдгэхийн төлөө би залбирч байна.”
“Дэлхийн бүх улс оронд аюул занал учруулж байгаа Короновируст халдварын цар тахал үтэр түргэн дарагдах байх хэмээн найдаж байна.
Тэрээр захидлын төгсгөлд түүнд сайн сайхныг хүсэн залбирсан байна.