Энэтхэг, ХП, Дарамсала - Европт үерийн аюул нүүрлэсэн мэдээг сонссон даруйдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Германы канцлер Ангела Меркель, Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроуд хандаж санаа зовж байгаагаа илэрхийлэн захидал илгээлээ.
"Баруун Европ даяар, ялангуяа Бельги, Герман улсыг хамарсан урьд өмнө тохиолдож байгаагүй үерийн тухай мэдээллүүдийг хараад би харамсаж байна. Олон мянган хүнд тулгарч буй хүний амь нас, эд хөрөнгийн хохирол, хүнд хэцүү нөхцөл байдал хамгийн их сэтгэл эмзэглүүлж байна.”
Тэрээр захидлын төгсгөлд, “Үерийн аюулд өртсөн хүмүүст туслахын тулд бүхий л хүчин чармайлт гаргаж байгааг би ойлгож байна. Хохирогсдод эмгэнэл илэрхийлье. Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг би сэтгэл санаандаа санан залбирч байна.” гэжээ.