Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Жанрайсиг бурханы авшиг ба Бат Оршил өргөх ёслол 2022 он 7 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, УТ, Ладак, Лех - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйл үйлдэхээр өглөөний 7:00 цагт Шевацал номын айлдварын талбайд хүрэлцэн ирлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл номын зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, УТ, Ладак, Лех. 2022.07.30 Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Тэрээр өмнө нь цугларсан 70,000 орчим хүнд хандан Жанрайсиг бурхан нь Төвөд болон Гималайн бүс нутгийн ард түмэнтэй онцгой холбоотой тул бэлтгэл зан үйл үйлдэх зуур ард иргэд Жанрайсиг бурханы зүрхэн тарни болох "Ум мани бадмэ хум" тарнийг уншихыг уриаллаа.

Хэдийгээр өөрийгөө магтаж буй мэт санагдаж болох ч бие, хэл, сэтгэл оюунаараа би Жанрайсиг бурханы лагшин, зарлиг, таалалыг төлөөлж буй хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. 

Шашны бүх томоохон уламжлалууд дагалдагчдаа “каруна” буюу энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлыг ойлгоход уриалж, тэднийг зүгээр л өөрсөддөө анхаарал халамж тавих бус бусдад үйлчлэхийг уриалдаг гэж онцлон тайлбарласан юм.

"Үнэхээр бид бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулах юм бол өөрсдийн зорилгоо биелүүлж буй нь тэр юм."

Төвөдийн буддын шашны Брүгба Гаржүд уламжлалын Тиксэ ринбочэ цугласан олныг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөсний дараа бусад төлөөлөгчид түүнд хадаг барин мөргөв. Номын айлдварын эхэнд "Билгүүний Зүрхэн” судрыг уншлаа.

Номын айлдварт 70,000 гаруй хүмүүс цуглав. Энэтхэг, Ладак, Лех. 2022.07.30. Фото зургийг Ладакын цагдаагийн газар.

Дээрхийн Гэгээнтний хүртээх гэж буй Жанрайсиг бурханы авшиг нь цэвэр гадаад үйлийг чухалчилдаг Үйлийн дандарт харьяалагдана гэдгийг олон нийтэд мэдээлэв. Тэрээр энэхүү авшигийг хүртэхийн өмнө утга учиртай амьдрах, өөрөөр хэлбэл халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэх, хамаг амьтны сайн сайхны төлөө хичээх сайхан сэтгэлийн үүднээс хүртэхийг зөвлөсөн юм.

Гол авшиг хүртээхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд бодь сэтгэл төрүүлэх бясалгалыг удирдан явууллаа. 

"Бидний эцсийн зорилго бол гэгээрэлд хүрэх явдал бөгөөд түүнд хүрэхийн тулд гэгээрлийн зам мөрийн “арга”-ын тал болох бодь сэтгэлийг “билиг”-ийн тал болох хоосон чанарын тухай ойлголттой хослуулах ёстой. Эдгээр хоёр талыг бид санаж, эрдэмд суралцах хэрэгтэй. Би өглөө бүр бодь сэтгэлийг бясалгах үедээ хоосон чанарыг ч бясалгадаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээж байна. Энэтхэг, Ладак, Лех. 2022.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээж дуусгасны дараа энэхүү номын айлдварт суусан ба цахим сүлжээгээр дамжуулан авшиг хүртсэн бүх хүмүүст хандан Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг 10,000 хүртэл уншихыг хүсэв. Өдөрт доод тал нь хэдэн мянган удаа уншиж чадвал сэтгэлийн амар амгалан ирэх нь гарцаагүй юм гэдгийг батлан айлдлаа. 

Номын айлдвар өндөрлөхөөс өмнө Тиксэ ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулан Бат Оршил өргөх ёслол үйлдлээ. Ладакын олон нийтийн байгууллага, бүс нутгийг төлөөлсөн олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд өргөл өргөх жагсаалд оролцов. Түүнчлэн Ладакын хэсэг уран бүтээлчид Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлсэн сайхан дууг эгшиглүүлэв.

Ладакын ард иргэдийн төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зориулж урт наслах залбирлын үеэр дуу дуулж байна. Энэтхэг, УТ, Ладак, Лех. 2022.07.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Гурван өдрийн цуврал номын айлдварыг зохион байгуулсан Ладакын хийдүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ачарья Станзин Вангай тэргүүтэй бусад төлөөлөгчид талархалын мандал өргөв.

Дээрхийн Гэгээнтэн ёслол өндөрлөсний дараа сүсэгтэн олны зүг гар даллан мэндчилээд номын айлдварын талбайгаас буцан морилов. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт