Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Мянган Мутарт Жанрайсиг бурханы авшиг хүртээв – 2 дахь өдөр 2022 он 6 дугаар сар 2

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала, Зүглаг Хан - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийд залраад “Өнөөдөр би Мянган Мутарт Жанрайсиг бурханы авшиг хүртээх болно. Жанрайсиг бурханыг хамаг бурхадын энэрэл нигүүлслийн мөн чанар болсон бурхан гэж үздэг. Мөн Төвөдийн ард түмэн түүнтэй үйл, ерөөлөөр холбоотой билээ. Номын агуу хаадын үеэс Төвөдүүд Жанрайсиг бурхантай онцгой холбоотой байсан."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн хүүхэд, залуучуудад зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр Жанрайсиг бурханы авшиг хүртээх бэлтгэлээ түр завсарлан, гамбир зооглож байгаа нь. 2022.06.02. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Маанийн хурлыг тохиолдуулан энэ хугацаанд дуганд залагдсан Вади Самбу Жанрайсиг бурханы түүхийг давтан дурдлаа. Төвөдийн Потала ордны алдарт Жанрайсиг бурхан, Зуу бурхан, гурав дахь нь Вади Самбу Жанрайсиг бурхан байдаг ажээ. V Далай лам Жанрайсиг бурханы бясалгал хийх үедээ тэдгээр гурван бурхадыг хамтад нь залдаг байсан бөгөөд Вади Самбуу бурханы зүрхнээс гарсан  ядмыг харж ариун үзэгдэл ургасан гэдэг. Зонгар Чодэ хийдийн лам нар Вади Самбу бурханы нигуур янз бүрээр ажиглагддаг гэж ярьдаг бөгөөд Дээрхийн Гэгээнтэн түүний өмнө бодь сэтгэлийн уншлага унших үед шүтээн инээмсэглэж буй мэт үзэгдсэн гэж айлдав.

Дээрхийн Гэгээнтэн хүүхдүүдийн сүүн шүд унах үед уншдаг Төвөдийн ерөөлийг дурдав. Илжиг шиг биш, адуу биш, цасан цагаан шүдтэй болоосой." 

Тэрбээр өөрийнх нь шүднээс нэг нь ч унаагүй бөгөөд харин билгийн шүд гэгдэг акт араа ургаагүй гэлээ. 

"Гэсэн хэдий ч надад билиг оюун байгаа гэж бодож байна. Би бурханы шашны гэлэн сахил хүртсэн хувраг хүн. Би сахилаа Лхаст Зуугийн сүмд Лин ринбочэ багшаасаа хүртсэн. Тэр цагаас хойш би шашны сонгодог зохиолуудыг үзэж судалсан билээ. Би багадаа “Илт онохуйн чимэг”, “Төвд орохуй”-н үндсэн шүлгүүдийг цээжилсэн бөгөөд хожим нь би хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, Чандракиртигийн “Төвд орохуй” зохиолууд үнэхээр үнэ цэнэтэй болохыг олж мэдсэн юм.”

Тэрбээр “Төвд орохуй” номын 6-р бүлгийн 34, 35, 36-р шүлгийг өдөр бүр эргэцүүлэн боддог тухайгаа тайлбарласан юм. Мөн Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номын талаар гүнзгий бодож бясалгадаг гэв.

Ертөнцийн зовлон юу буй тэр бүхэн өөрийгээ жаргаах хүслээс болно. Ертөнцийн амгалан юу буй тэр бүхэн бусдыг жаргуулах сэтгэлээс төрнө.

Олныг номлохын хэрэг юун? Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба бурхад бусдын тусыг зохиох энэ хоёрын ялгааг харахтун.

Бодь сэтгэлийн хүлгийг хөлөглөөд амгалангаас амгаланд зорчихуйд бодол ухаантай хэн бээр татгалзах вэ?

“Тайван байх нь таны эрүүл мэндэд тустай. Энэ бол шавь та бүхэнд сэтгэлийн амар амгаланг бий болгохыг зөвлөж байгаагийн нэг шалтгаан юм. Өөр нэг зүйл бол зан төлөвтэй холбоотой. Хэрэв хүүхдүүд та нар царайлаг байж болох ч уурлавал хэн ч чамайг сайхан харагдаж байна гэж бодохгүй. Нөгөөтэйгүүр, хэрэв та зүгээр л инээмсэглэх юм бол илүү дур булаам болно. Та хэрхэн тайван байж, сэтгэлийн амар амгаланд хүрэх вэ гэвэл бусдын сайн сайхны төлөө илүү анхаарал хандуулахад л хангалттай."

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Жанрайсиг бурханы авшиг хүртэж буй хүүхэд, залуучууд. 2022.06.02. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Хот мандлыг шууд харах боломжгүй тул авшигийн үед нүдээ улаан даавуугаар халхалж буй. Үйл ажиллагааны дараагийн алхам нь шавь нарт бодь сэтгэлийг төрүүлэх явдал байлаа. 

Дээрхийн Гэгээнтэн бид бүгдэд дайснаа ч ялгалгүй хайрлаж чадах үр үндэс бий хэмээн онцлов.

Тэрбээр хэрэв бид бодь сэтгэлийг төрүүлэх аваас аз жаргалтай, тайван, ухамсартай байх болно хэмээн тайлбарлалаа. Үүн дээр нэмээд билиг билгүүнийг хөгжүүлбэл эцэст нь Бурханы хутагт хүрэх болно.

"Хүүхэд байхдаа би сурах сонирхолгүй байлаа. Гэвч энэ байдал намайг өсч томрох тусам миний хоёр ёнзин багш нар болон Хүнү Лама ринбочэ багш нарын тус дэмээр өөрчлөгдсөн юм. Би бодь сэтгэлийн номлолыг хүлээн авсныхаа дараа өдөр бүр хичээнгүйлэн бясалгаж ирсэн. Та ‘Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үнэ цэнтэй гэж үзсэн зүйлийг би ч бас хэрэгжүүлэх болно’ гэж бодоорой.”

"Би"-г нарийн тодорхойлохыг хичээгээрэй. “Би”-г өөрийн биеийн дотор ч, гаднаас нь ч олж чадахгүй. Учир нь бүх зүйлс харилцан хамааралтай, зөвхөн нэрийн төдий оршиж байдаг. Аливаа зүйлд бие даасан буюу объектив төлөв байдаггүй.”

“Өглөө бүр сэрээд бодь сэтгэл, хоосон чанарыг бодож бясалгах нь миний сэтгэлийг тайвшруулдаг. Би өглөө бүр ‘Шүтэн барилдахуйн магтаал’ ба маани уншихдаа баруун мөрөн дээрээ Жанрайсиг бурхан, зүүн мөрөн дээр Ногоон Дарь эх бурхан байна хэмээн төсөөлдөг.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн эхлээд бодь сэтгэлийг бясалгах, түүнийг зүрхэндээ саран дэвсгэр болгон дүрслэж бодох ба дараа нь хоосон чанарын талаар тунгаан бодож, үүнийг саран дээр байгаа цагаан очир болгон төсөөлөхийг хүсэв.

Рашааны болон титэмийн авшигийг хүртээв. Жанрайсиг бурханы тарнийг хүртээж, бусдад ном номлохыг зөвшөөрсөн даган соёрхол болох өлзий хутгийн тахил, хаан төрийн долоон эрднийг өргөв. Ингэснээр Жанрайсиг бурханы авшигийг хүртээж өндөрлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хүртээж байгаа нь. 2022.06.02. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Бид Жанрайсиг бурхантай онцгой холбоотой хүмүүс билээ. Төвөдүүд бид маш багаасаа Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг уншиж сурдаг. Өнөөдөр олон хүмүүс, ялангуяа Цаст Төвөдийн орны ард иргэд, надад зориулан шавдан бататгах ерөөлийг уншдаг Төвөд хүмүүс авшиг хүртэж байгаа гэж бодож байна. Тэд Жанрайсиг бурханы адис жинлавыг хүртээсэй гэж би залбирч байна.”

“Бид цагаачлалд нэлээн удаж байгаа ч Төвөдөд байснаас хамаагүй илүүтэйгээр олон хүнд үйлчлэх боломжтой болсон. Өнөө үед бидний ихэнх нь дэлхийн өнцөг булан бүрээс бие биетэйгээ амархан харилцах боломжтой болжээ.”

"Түрүүнд хэлсэнчлэн, Төвөдөд буй надад сүсэглэдэг хүмүүс өнөөдөр энэхүү авшигийг хүртсэн гэж би бодож байна. Надад итгэдэг Хятадын ард иргэдийг ч би мөн адил авшиг хүртсэн бодож байна. Хятадад буддын шашныг сонирхох сонирхол улам бүр хүчтэй болж буй."

“Та бүхэн тайван амгалан байж, аз жаргалтай байгаарай. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өдгөө 87 настай, гэхдээ миний царай тийм ч өндөр настай хүн шиг харагдахгүй байгаа биз? Би дахиад 15, 20 жил амьдарна. Би Энэтхэгийн зочин бөгөөд энд тайван амгалан байна. Миний өвдөг сайн биш байгаа ч энэ нь тийм чухал биш. Би сууж байгаад ярьж чадна.”

“Төвөдийн асуудал шийдэгдэнэ. Та бүхэн хаана ч байсан бодь сэтгэл, хоосон чанарыг бодоорой. Ингэснээр таны буян, билиг билгүүн нэмэгдэж, улмаар Төвөдийн үйл хэрэгт илүү их тус болох болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Төвөдийн хүүхэд, залуучуудад зориулсан номын айлдварын хоёр дахь өдөр. 2022.06.02. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Би Хятадад очихдоо буддын шашны олон сүм дуганыг үзэж, Жанрайсиг бурханы тухай олон түүх сонссон. Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай орон бөгөөд тэнд буддын ном сургаалыг сэргээж чадвал маш үр дүнтэй байх болно. Та бүхэн аз жаргалтай, баяр баясгалантай байгаарай.”

Дээрхийн Гэгээнтний авшиг хүртээх ёслол өндөрлөх үеэр залбирал уншив. Үүнд түүний шавдан бат байхын төлөө залбирал багтсан байлаа.

Цаст уулсаар хүрээлүүлсэн Төвөд орны

Цаглашгүй тус, амгалан гарахуйн уг болсон

Өршөөлт Жанрайсигийн эрхэт Данзанжамцын

Өлмий батжиж, галвын эцэс хүртэл орштугай

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт