Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Цагаан сарын уламжлалт номын айлдвар айлдлаа 2022 он 3 дугаар сар 19

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Усан бар жилийн шинийн 15-ны энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн гол дуган болох Зүглаг Ханд Бурхан Багшийн рид хувилгаан үзүүлсэн их дүйчэн өдрийг тэмдэглэхээр морилон ирлээ. 

Тэрээр 2020 оны 1 дүгээр сард Энэтхэгийн Бодьгаяа хотод сүүлийн номын айлдвараа айлдсанаас хойш Ковид-19 тахлын улмаас олон нийтийн өмнө анх удаагаа номын айлдвар айлдаж байгаа нь энэ байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөнөөс Зүглаг Хан дуганы зүг цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин явган морилж, хөгшин залуу гэлтгүй сэтгэл догдолж буй олон түмний зүг гар даллан, дүүрэн инээмсэглэн алхаж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганы зүг морилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.03.18. Фото зургийг Вен Тэнзин Жампэл

Өнөөдрийн арга хэмжээ нь 1409 оноос эхтэй Лхас хотын Зуугийн сүмд Богд Зонховын үүсгэн эхлүүлсэн цагаан сарын Их Ерөөлийн баярын нэг хэсэг бөгөөд өнөөг хүртэл энэ уламжлал үргэлжилж байна. Цагаан сарын 15 хоног үргэлжлэх Их Ерөөлийн өдөр бүрийг өглөөний ерөөл, номын айлдвар, үдийн ерөөл, үдээс хойшхи ерөөл гэсэн дөрвөн хэсэгт хуваасан байна. Их Ерөөл үргэлжлэх өдөр бүр Бурхан Багшийн өмнөх амьдралын хамгийн алдартай гучин дөрвөн төрлийн намтар цадигийг IV зууны их эрдэмтэн Арьяашүрагийн "Төрөл цадигийн хэлхээ" (Жатакамал)-аас уншиж тайлбарладаг. Их Ерөөлийн сүүлийн өдөр буюу шинийн арван тавны өдөр Богд Зонхов мөн л хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэх хүсэл тэмүүлэл, бодь сэтгэлийг хойч үедээ залах олон нийтийн томоохон ёслол үйлджээ.

Зүглаг Хан дуганы дор байрлах нийтийн талбайн өмнө зассан сэнтийнд заларсан хойноо Дээрхийн Гэгээнтэн олон нийтэд хандан,

“Би Дели рүү явж эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой байлаа. Гэвч миний бие тун сайн байна. Үнэндээ миний эрүүл мэндэд ямар ч асуудал байхгүй тул Дели явахаа цуцласан юм. Өвлийн улиралд би ихэвчлэн Бодьгая руу явдаг ч энэ жил Дарамсала хотдоо амарч, тайван амар суухаар шийдлээ.” хэмээгээд яриагаа эхлэв. 

"Тиймээс өнөөдөр би уламжлалт номын айлдвараа эхлэх гэж байна.”

“Бурхан Багш амьтдад ямар ач тустай вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Бурхан Багшийн айлдварт бурхад бусдын нүгэл хилэнцийг усаар угааж арилгахгүй, бусдын зовлонг мутраараа авахгүй, мөн өөрсдийн таалал дахь билиг оюуныг бусдад бэлэн өгөх боломжгүй, гагцхүү өөрсдийн гэгээрэл, амар амгаланд хүрсэн туршлагыг бусдад зааж өгдөгөөрөө ачлалтай гэж айлдсан байдаг.”

“Бурхан Багш эхлээд Хутагтын дөрвөн үнэний сургаалиа айлдаж, дараа нь Тас Цогцолсон уулнаа бидний байнга уншдаг “Билгүүний зүрхэн” судар тэргүүтэй билиг барамидын сургаалиа айлдсан билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглах Хан дуганд цагаан сарын шинийн 15-ны их ерөөлийн өдөр номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.03.18. Фото зургийг Вен Тэнзин Жампэл

“Би сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулахад тустай гэж боддог хоосон чанарын сургаалын талаар эргэцүүлэн бодохын тулд чадах бүхнээ хийдэг. Мөн үүн дээр нэмээд Шантидева гэгээний айлдварыг байнга санадаг юм.”

“Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол бурханы хутагийг олохыг бүү хэл энэ хорвоод жаргал амсахгүй.”

“Бодь сэтгэлийн хөлгийг унаад амгалангаас амгаланд зорчихоос саруул ухаантай хэн бээр ч үл татгалзана.”

“Сөрөг сэтгэл хөдлөл нь зовлонг үүсгэдэг. Хэрэв та тэдгээрийг багасгаж чадвал аяндаа амар амгаланг мэдрэх болно. Энэ бүгдэд энэрэнгүй сэтгэл их чухал нөлөөтэй. Төвөдүүд бид Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай бөгөөд их нигүүлсэнгүй сэтгэлийг төрүүлж, бусдад туслах, гэгээрэлд хүрэх хүсэл эрмэлзэлтэй явж ирсэн билээ."

Энд хүрээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Зүрхэн судар" болон өмнөх Далай Лам нарын соёрхол залбирлыг уншив. Уншлага залбирлын дараа Цагаачлал дахь Төвөдийн Төв Захиргааны дарга Сикёнг Пенпа Церин, Кэнпо Сонам Тэнпэл, дэд дарга Долма Цэрин нар Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөлөө.

Төвөдийн Төв Захиргааны Ерөнхийлөгч Пенпа Церин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал өргөв. 2022.03.18. Энэтхэг, ХП, Дарамсала. Фото зургийг Вен Тэнзин Жампэл

Хүн бүр цөцгийн тостой цай ууж, амтат будаа идэж байх хооронд Дээрхийн Гэгээнтэн нэгэн хошин түүх ярьлаа. Төвөдөд баяр ёслолд оролцож байсан нэгэн эрхэм сахал дээрээ будаа наасныг бараа бологч нарын нэг нь илэн далангүй хэлж, эвгүй байдалд оруулахгүйн тулд ёгт утгаар хэлсэн байна. 

“Төвөдүүд Жанрайсиг бурхантай онцгой харилцаатай гэдгийг би хэлсэн. Үүнийг бид Төвөдийн эзэн хаан Соронзонгомботой холбон тайлбарладаг юм. Тэрээр төвөд бичгийг зохиохоор шийдсэн байна. Ингэхдээ Хятад болон Хятадын соёлтой ойр дотно харилцаатай байсан ч Хятадын уламжлалд үндэслэхгүй, харин санскрит девангари бичгийг загвар болгон авчээ. Энэхүү бичиг нь өнөөг хүртэл Төвөд даяар түгээмэл хэрэглэгдэж байна.”

“Түүний дараа VIII зуунд Тисрон Дэзан хаан Энэтхэгээс ловон Шантаракшитаг урьсан билээ. Энэ үеэс төвөдүүд буддын шашны ном зохиолыг төвөд хэл рүү орчуулж эхэлсэн юм. Цаг төрийн үймээний эрхээр Төвөдийн соёл, уламжлалт бурханы шашныг устгах оролдлого хийсэн ч бид шашин, соёл улалмжлалаа хадгалсаар ирсэн.”

“Бид энэ сургааль номлолоо байгаагаар нь авч үлдсэн. Дэлхий дээр олон сүсэг бишрэл байдаг ч шалтгаан, логик дээр үндэслэсэн цорын ганц уламжлал нь буддизм юм. Би өөрийн шашиндаа аль чадлаараа хувь нэмрээ оруулж ирсэн гэж боддог.” 

“Би Гүмбүм хийдийн ойролцоо хотод төрсөн. XIV Далай Ламыг тодруулах комисс Лхамо Ланцо нуурын мандалд тодорсон А, Га, Ма үсгийн нууцыг нарийвчлан судалж үзээд А үсэг нь Амду муж, Га үсэг нь Гүмбүм хийдийн эхний үсэг, Ма үсэг нь миний нэр болохыг тайлсан байна. XIV Далай Ламаар тодорсноосоо хойш Лхаст ирж буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл шимтэн суралцаж байна.” 

“Энэтхэгт ирсэн хойноо шинжлэх ухааны олон эрдэмтэдтэй уулзан ярилцаж байхад тэдний ихэнхи нь буддын гүн ухаан дахь сэтгэл хөдлөл, оюун ухааны талаарх нарийн ойлголтуудыг сонирхон асуудаг. Бид олон удаа шинжлэх ухааны эрдэмтэдтэй олон удаагийн уулзалт зохион байгуулж ирсэн юм.”

“Бурхан Багшийн сургаал хэмээх энэхүү эрдэнэт өв соёлыг зөвхөн судалж, дадлага хийснээр л хадгалах боломжтой. Үүнийг хадгалж чадвал дэлхийн олон орны бусад хүмүүст ч ашиг тусаа өгөх боломжтой гэдгийг сануулахын тулд бид энд цуглараад байна.” 

“Ялангуяа бид хоосон чанар болон бодь сэтгэлийн талаар үнэн зөв, гүн ойлголттой болох хэрэгтэй. “Төвд орохуй”-д Басубандху, Дигнага зэрэг маш эрдэмтэй багш нарыг хоосон чанарын сургаалийг бүрэн ойлгоогүйг тодорхой дурдсан байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаан сарын шинийн 15-ны Бурхан Багш рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрийг тэмдэглэхээр цугларсан олон нийтэд хандан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.03.18. Фото зургийг Вен Тэнзин Жампэл

Дээрхийн Гэгээнтэн сургуулийн хүүхдүүдэд хандан, Төвөд сурагчдыг төвөд хэлээр сургах тусгай зориулалтын сургуулиудыг байгуулахаар Энэтхэгийн Ерөнхий сайд Бандит Неругаас тусламж хүсч байснаа дурсан ярьлаа. Тэрээр, 

“Хэдий би Энэтхэгт цагаачлан амьдарч байгаа ч Энэтхэг болон бусад газар дахь Төвөдүүд өөрсдийн уламжлал, шашин шүтлэг, соёлтой ойр дотно хэвээр байна. Тиймээс би чадах бүхнээ хийж байгаа, хүүхдүүд та нар ч бас энэ өвийг хадгалахын тулд чадах бүхнээ хийх ёстой” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн насан өндөр болж буйгаа дурдсан ч ахин арав ба түүнээс дээш жил амьд сэрүүн байж, айлдвар сургаалиа айлдсаар байх болно гэдгээ мэдэгдэв. 

“Их Ерөөлийн тохиолдуулан бид энд цугларсан билээ. Та бүхэн өөрсдийгөө Бурхан Багшийн шавь, мөн хутагт Нагаржуна болон түүний эрдэмт шавь нарыг дагагч гэдгээ санаарай. Сонссон зүйлээ ахин дахин лавлаж, яагаад гэдэг учир шалтгааныг улам нарийн ойлгож ухаараарай.”

Дээрхийн Гэгээнтэн “Төрөл цадигийн хэлхээ” (Жатакамал) номоо авч, “Вишвантарагийн үлгэр”-ээс бага зэрэг уншсан бөгөөд үүгээрээ энэ номыг уншдаг эртний уламжлалыг гүйцэлдүүлэв. 

Тэрээр Буддагийн сургаалийн мөн чанар нь сэтгэл оюуныг засахад оршдог болохыг онцлон айлдав. Хинду, христ, муслим, еврей, сикх гэх мэт бусад агуу шашны уламжлалыг хүндэтгэдэг гэдгээ тэмдэглээд, гэвч зөвхөн буддизм нь оюун ухаан, логик дээр суурилдаг гэдгийг онцоллоо.

Дараа нь, бодь сэтгэлийн увидас хүртээлээ. Бурхан Багш болон эртний Энэтхэгийн мэргэдийн өмнө бодь сэтгэлийн увидас хүртэж байна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн айлдлаа. Бодь сэтгэлийг бясалгаснаар хамаг амьтдын тусын тулд бурханы хутаг олох ерөөл тавьж байгааг сануулсан юм. Энэрэл нигүүлслийн сайхан сэтгэлийг цаг үргэлж эрхэмлэн дээдэлж явах талаар тайлбарлан айлдлаа. 

Номын айлдварын дараа талархалын мандал өргөсөн бөгөөд лам хуврагууд нэгдэн “Шашин бадрахуйн ерөөл” номыг уншив. 

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн өргөөний зүг морилсон бөгөөд замдаа олон нийтийн зүг гар даллан инээмсэглэн алхаж байлаа. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт