Энэтхэг, ХП, Дарамсала – Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт таалал төгссөнийг мэдээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам охин Алис Паттерсон Олбрайтад эмгэнэл илэрхийлсэн захидал илгээжээ.
"Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан анхны эмэгтэй байгаад зогсохгүй нэр хүндтэй ч ажилласан билээ. Түүнийг ерөнхийлөгч Барак Обама ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнасан нь бусдад гайхалтай урам зориг өгсөн байна."
“Би олон жилийн турш АНУ-д хэдэнтээ, бас нэгэн удаа Прагад ерөнхийлөгч Вацлав Гавелын хамт түүнтэй уулзсан минь нэр төрийн хэрэг байв. Түүний гэр бүл дүрвэгч байсан тул тэрбээр бусад хүмүүсийн эрх чөлөө, сайн сайхны төлөө нэн ихээр анхаарч байсан гэдэгт би итгэдэг."