Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хатан хаан II Елизабет таалал төгссөнийг өнөө өглөө мэдээд Хатан хааны гэр бүл болон Их Британийн ард түмэн, Эрхэмсэг хаан III Чарльзид гүн эмгэнэл илэрхийлж захидал бичжээ.
"Би бага байхдаа, Төвөдөд түүний титэм өргөх үеийн гэрэл зургийг сэтгүүлээс харж байснаа санаж байна. Британийн хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан түүний эрин үе нь өнөө үед амьдарч буй олон хүмүүсийн хувьд баяр ёслол, урам зориг, тасралтгүй үргэлжлэх мэдрэмжийг гүн үлдээсэн юм."
"Хатан хаан нэр төр, ач ивээл, бусдад үйлчлэх хүчтэй мэдрэмж, халуун дулаан сэтгэл, бид бүгдийн нандигнах ёстой чанаруудыг агуулсан утга учиртай амьдралаар амьдарсан билээ."
Дээрхийн Гэгээнтний захидлаа залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлснээр өндөрлөсөн байна.