Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгч Макронд захидал бичиж, Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэн захидал илгээлээ.
Тэрээр,
"Бурханы шашны эртний соёл, амар амгаланг бүрдүүлэгч мэдлэг соёлыг хадгалж, хамгаалах бидний үйлсэд Францын ард түмэн болон үе үеийн удирдагчдын оруулсан хувь нэмэр, найрсаг харилцааг хүлээн авсан нь Төвөдийн ард түмний хувьд сайхан хувь ерөөл байлаа. Хүчирхийлэлгүй (Ахимса) ба энэрэн нигүүлсэхүй (Каруна) уламжлал нь бүх хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх боломжтой. Энэ завшааныг ашиглаад нийт Төвөд иргэдийн нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье."
Францын ард түмний итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг биелүүлж, илүү энх тайван, амар тайван дэлхий ертөнцийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулахад тань амжилт хүсье.” гэжээ.