Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсонд нь баяр хүргэж Лиз Трасст захидал илгээжээ.
"Түүхээс харахад Төвөдүүд бид Их Британитай урт удаан бөгөөд өвөрмөц харилцаатай байсан."
“Бид 1959 оноос өмнө Төвөдөд ажиллаж байсан Британийн засгийн газрын албан тушаалтнуудын гэр бүлтэй өнөөг хүртэл ойр дотно харилцаатай байгаа."
"Мөн манай Британийн найз нөхөд Төвөдийн ард түмний эрх чөлөө, нэр төрийг эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзлийг ихээхэн дэмжиж байгаад би маш их талархаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь “Их Британи цаашид ч цэцэглэн хөгжиж, улам бүр харилцан хамааралтай болж буй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна." гэжээ.