Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Бодьсадвын явдалд орохуй" - Эхний өдөр 2022 он 7 дугаар сар 28

Түгээх

Энэтхэг, УТ, Ладак, Лех – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн өргөөнөөсөө задгай гольфын тэргээр Шивацал номын айлдварын талбайн төгсгөлд байрлах асар руу хөдлөв. Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номын тухай түүний тайлбарыг сонсохоор 45 мянга гаруй хүн цугларсан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын өмнө Шевацал номын айлдварын талбайд цугларсан 45,000 гаруй хүн рүү даллан мэндчилж байгаа нь. 2022.07.28. Энэтхэг, Ладак, Лех хот. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтнийг морилон өнгөрөхийг харахыг хүссэн олон хүмүүс замын хоёр талаар цугларсан байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдний зүг гар даллахад олон хүн баярласандаа нулимс нь гарч байлаа. 

Тэрбээр айлдвараа эхлэхээсээ өмнө тайзны урдаас цугларсан бүх хүмүүст мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн эхлээд түүнийг хүрэлцэн ирэх үеэр сэтгэл, оюун ухааны хүчин зүйлийн талаар дагсал хаялцаж буй сурагч хүүхдүүдэд баяр хүргэв. Тэрбээр тэдэнд Буддын шашныг судлах хамгийн үр дүнтэй арга бол Наландагийн уламжлалаас үүдэлтэй логик, учир шалтгааныг ашиглан суралцах юм шүү гэж захилаа. 

Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан, 

“Энэрэл хайр бол аз жаргалын түлхүүр юм. Бид үүнийг төрсөн цагаасаа эхлээд мэдэрдэг ба мөн амьдралынхаа төгсгөлд ч гэсэн хэрэв биднийг халуун дотно ах дүү, найз нөхөд маань хүрээлж байвал илүү их тавтай, тайван амгалан байх болно. Товчхондоо бид нийгмийн амьтад бөгөөд хэрэв бусдад сайхан сэтгэлээр хандвал аз жаргалтай амьдрах нь гарцаагүй юм. "Энэрэнгүй сайхан сэтгэл нь аз жаргал, амжилтад хүргэдэг" гэж төвөдийн үг бий.”

"Мөн таны дайсан гэгддэг хүн таны хамгийн сайн багш байж чадна гэж ярьдаг. Хэдийгээр төвөдүүд Хятадын коммунистуудын гарт асар их зовлон зүдгүүртэй тулгарсан ч би тэдэнд үзэн ядалт, өс хонзон бүү сана гэж зөвлөдөг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шевацал номын айлдварын талбайд эхний өдрийн айлдвараа айлдаж байгаа нь. 2022.07.28. Энэтхэг, Ладак, Лех хот. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Хэрэв бид дайснуудаасаа өшөө авах сөрөг сэтгэл хадгалбал энэ нь биднийг аз жаргалтай амьдрахад тус болохгүй. Үүний оронд сөрөг үйлдэл хийдэг хүмүүсийг өрөвдөх сэтгэл нь илүү тустай. Сайхан сэтгэл, уучлал нь аз жаргалын үндэс гэдгийг санаарай. Би ямар ч зорилго тавьсан бай, буддын шашинтан лам хүний хувьд түүндээ хүрэхийн тулд хүч хэрэглэхийг хэзээ ч дэмждэггүй.”

“Ладак, Төвөдийн ард түмэн эрт дээр үеэс маш дотно харилцаатай байсан билээ. Ладакаас Аруначал Прадеш хүртэлх Гималайн бүс нутгийн хүмүүс Буддын шашны өв соёлоо хадгалан үлдээж чадвал дэлхий дахинд Буддын шашныг цэцэглүүлэхэд асар их хувь нэмэр оруулах болно.”

“Төвөдийн ард түмний эр зориг, оюун санаа нь шантрашгүй бөгөөд тэд надад сэтгэл зүрхний гүнээсээ итгэж байна. Гималайн бүс нутагт манай буддын соёлын өвийг хадгалан үлдвэл төвөдийн ард түмэнд ашиг тусаа өгөх нь дамжиггүй. Бидний эрх чөлөө, нэр төрөө хамгаалах тэмцэл нь үнэн ба шударга ёс дээр суурилдаг бөгөөд хүчирхийлэл үйлдэхгүй, хор хөнөөл учруулахгүй байх гэсэн "ахимса"-гийн үзэл санаанд тулгуурласнаар хамгийн сайн үр дүнд хүрэх болно. Хятадад Буддын шашинт ахан дүүсийн тоо нэмэгдэж байгаа тул удахгүй бүх зүйл сайн сайхан болж өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн VII зуунд Төвөдийн 33 дахь эзэн хаан Соронзон Гомбо Хятадтай ойр дотно харилцаатай байсан ч Энэтхэгийн Деванагари цагаан толгой дээр загварчилсан төвөд үсгийн загварыг бий болгохоор сонгосон тухай дурдлаа. Улмаар Энэтхэгийн их багш Шантаракшита VIII зуунд Төвөдийн хаан Тисрон Дэзиний урилгаар Төвөдөд айлчлахдаа төвөдүүдэд Энэтхэгийн буддын шашны ном зохиолыг төвөд хэл рүү орчуулахыг уриалж, төвөдүүдийг пали эсвэл санскрит хэлээр бус буддын гүн ухаанд өөрсдийн хэлээр сурах боломжийг олгожээ. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эхний өдрийн айлдварын үер. 2022.07.28. Энэтхэг, Ладак, Лех хот. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Үүний дараа Их Ловон Шантаракшита Төвөдийн хаанд өөрийн шавь Ачария Камалашилаг Төвөдөд урин залахыг зөвлөсөн байна. Түүний зорилго нь Наландагийн уламжлалын дагуу буддын гүн ухааныг үнэн зөв дэс дарааллаар нь судлахын ач тус ба гэгээрлийг зөвхөн бясалгалаар хурдан олох боломжтой гэж үздэг хятад лам нарын үзэлтэй харьцуулан мэтгэлцэх явдал байв. Эцэст нь Тисрон Дэзин хаан Камалашилагийн үзэл санаа хичнээн гүн болохыг олж харсан байна.

Ганжуур, Данжуурын 300 гаруй боть нь шашин, гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны өргөн хүрээний үзэл санааг агуулж байгаа бөгөөд өнөөдөр төвөд хэл нь тэдгээрийг судлах хамгийн алдаа мадаггүй хэл хэвээр байгааг Дээрхийн Гэгээнтэн онцлов.

"Энэтхэгийн Буддын сонгодог зохиол дахь шинжлэх ухаан ба гүн ухаан" цувралын хоёр боть хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдлээ. Эдгээрт Ганжуур, Данжуураас гаралтай материалууд багтсан бөгөөд энэ нь Хятадын зарим их сургуулийн профессоруудыг Төвөдийн буддизм нь Наландагийн уламжлалыг хадгалдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн юм.”

“1960-аад онд би Химачал Прадешийн Чамба дүүрэгт зам барих ажилчнаар ажиллаж байсан олон тооны эрдэмтэн лам нар болох төвөдийн дүрвэгсэд дээр очсон юм. Хэдийгээр эдгээр лам нарт хуврагын дээл хувцас дутмаг байсан ч бид энэхүү онцгой нөхцөл байдлын улмаас хоёр сард тутамд сожон хурж, дараа нь буддын гүн ухааны талаар дагсал хаялцсан юм. Тэдний туулж өнгөрүүлсэн зовлон зүдгүүр миний сэтгэлийг их хөндөж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шевацал номын айлдварын талбайд эхний өдрийн айлдвараа айлдаж байгаа нь. 2022.07.28. Энэтхэг, Ладак, Лех хот. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Эцэст нь Энэтхэгийн засгийн газар, ТББ, буяны байгууллагуудын дэмжлэгтэйгээр бид Өмнөд Энэтхэгт лам хуврагуудын уламжлалт сургалтын томоохон дацан хийдүүдээ сэргээн байгуулж чадсан билээ."

Дээрхийн Гэгээнтэн Ладакийн ард түмэн буддын шашны ном судрыг судлах замаар буддын шашны гүн гүнзгий өв соёлоо хадгалж үлдэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр буддын шашны сургаал номуудыг сайтар судлан гэвш лхаарамба цол хамгаалсан өөрийн түүхээ дурсан ярьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн лам хуврагууд болон энгийн хүмүүсийг буддын гүн ухааны төвлөрөл, билиг оюун, мэдлэгийг агуулсан гурван сав аймгийн номыг үзэж судлахыг зөвлөв. Тэрбээр зөвхөн итгэл үнэмшилд найдахаас илүү логик, учир шалтгаанд тулгуурлахын үнэ цэнийг дахин онцолсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхний өдрийн айлдвараа дуусгаад өргөө рүүгээ буцаж явахдаа цугласан олон руу даллаж байгаа нь. 2022.07.28. Энэтхэг, Ладак, Лех хот. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Шантидева гэгээний амьдралын талаар товч өгүүлсний дараа “Бодьсадвын явдалд орохуй” номыг уншиж эхлэв. Тэрбээр шүлгүүдийг уншиж байхдаа зарим зүйлд анхаарлаа хандуулж байсан бөгөөд өнөөдөр эхний бүлгийг дуусгалаа. Маргааш тэрбээр тус сургаалийг үргэлжлүүлэн айлдана.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт