Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номын айлдвар - 1 дэх өдөр 2022 он 11 дүгээр сар 25

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн  Далай Ламын номын айлдварыг сонсохоор Зүглаг Хан дуганд 65 орны 5000 орчим хүмүүс цугларсан байлаа. Тэдний дунд Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номын айлдварыг номлох хүсэлтийг гаргасан Өмнөд Солонгосын 350 орчим лам хуврага, ани нар болон энгийн сүсэгтэн олон байв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Солонгосын Хамба лам Ким Жон Үг-ийн хамтаар Зүглаг Хан дуганы зүг морилов. Энэ зуураа Дээрхийн Гэгээнтэн энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүсийн зүг инээмсэглэн мэндчилж байлаа. Дээрхийн Гэгээнтэн Зүглаг Хан дуганд Гандэн Ти ринбочэ, Шарзэ цорж болон Жанзэ цорж нартай мэндчилэхийн хамтаар Өмнөд Энэтхэгт дахин сэргээн байгуулагдсан томоохон хийдүүдийн тэргүүнүүдтэй ч мөн амар мэнд мэдэлцэв. 

Дараа нь цайвар саарал өмсгөл бүхий Өмнөд Солонгосын лам хуврага, ани нар ‘Билгүүний зүрхэн’ судрыг аялгуулан уншив. 

Дээрхийн Гэгээнтэн:

“Өнөөдөр Өмнөд Солонгосын номын нөхөд маань энд байна. Солонгос орон бол бурханы шашны уламжлалтай орон бөгөөд Солонгосын ард түмэн бурханы шашинд чин сүжигтэй ард түмэн юм. Бидэнд номын барилдлага тогтоох боломж бүрдээд байгаад би их баяртай байна.” хэмээн айлдлаа. 

“Ер нь ямар шашин шүтэх нь хувь хүний өөрийн хэрэг юм. Шашны олон үзэл онолууд өөр өөрийн үзэл онлыг номлож байгаа ч эдгээр шашин бүгд бусдыг хорлохгүй байх, аль чадахын хэрээр бусдад тусалдаг байхыг адилхан номлож байна. Миний хувьд гэлэн сахилтай хуврага хүн бөгөөд янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүсийг танина. Эдгээр бүх шашинууд явдал мөр талаасаа хүндлэл хүлээхүйц учраас би өөр олон шашны сүм хийдэд янз бүрийн зан үйлд оролцож үзсэн юм.” 

“Энэ удаагийн номын айлдвар явуулах боломжийг бүрдүүлсэн Солонгосын Хамба лам Ким Жон Үг-д талархаж байна. Бид олон жил нөхөрлөж байгаа байгаа бөгөөд энэ хугацаанд номын барилдлага тогтоох хэд хэдэн удаагийн боломжууд гарч байсан билээ."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд цугласан олон нийтэд хандан Нэгдэх өдрийн номын айлдвараа номлож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.11.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Данжуурт олонтоо дурдагддаг Анхдугаар Дээд Цогт (Дэмчог) ядмын номноос эш татав. 

Орчлон ертөнцийн угийн мөн чанар болвоос ариун

Өөрийн мөн чанараас бүтээгүйгээр орчлонгоос гэтэлнэ

Ариун мөн чанарыг болгоосон дээд бодьсадва нар

Арилсан гэгээрлийг илтэд олмуй

Дээрхийн Гэгээнтэн:

“Юмс бүхэн өөрийн мөн чанараар бүтсэн мэт, үнэхээр баттай байгаа мэт бидэнд харагдах боловч үнэндээ бол өөрийн мөн чанараасаа бүтээгүй юм. Бид ийм буруу бодолд автсаны улмаас заримд нь шунаж, заримд нь уурладаг. Тиймээс юмс бүхэн хоосон чанартай гэдгийг ахин дахин бодох их чухал юм. Юмс хоосон чанартай гэдгийг тодорхой хэмжээнд ойлгосноор юмс бүхнийг өөрийн мөн чанараар бүтсэн гэдэг буруу бодол, нисванист муу сэтгэлийн хүч аажимдаа суларна.” хэмээн айлдлаа. 

“Квант физикийн эрдэмтэд юмс бүхэн материаллаг түвшинд оршиж буй мэт харагдах ч уг мөн чанарын хувьд энэ нь боломжгүй гэж тайлбарладаг. Буддын гүн ухааны Мадяамака онолоор юмс бүгд хоосон чанартай гэж үздэг. Бид юмсыг өөрийн мөн чанараараа бүтсэн, үнэхээр баттай нэг зүйл тэнд байна гэж дүгнэдэг. Хэрэв бид орчлонгийн юмс бүхэн хоосон чанартайг, юмс бүхэн баттай бүтээгүйг ойлговол шунал, уур тэргүүтэй нисванист муу сэтгэлүүд аажмаар багасч суларна. Ерөнхийдөө юмс бүхнийг үнэхээр баттай байгаа мэт дүгнэж буруу бодолд автсанаас бид таатайд нь шунаж, таагүйд нь уурладаг.”

“Хоёр дугаар мөрт айлдсаны дагуу юмс өөрийн мөн чанараар бүтээгүй гэдгийг сайн ойлгож чадвал юмс өөрийн мөн чанараар бүтсэн, бие даан оршдог гэж үздэг буруу бодлыг бид няцааж чадна. Нэгэнт юмс өөрийн мөн чанараар бүтээгүй учраас хэрэв бид сайтар нягталваас юмс нэр томьёоны төдий оршиж буйг ойлгох болно.”

“Юмс өөрийн мөн чанараараа бүтээгүйг ойлгосон цэвэр ариун сэтгэлтэй болсноор бид буруу үзлийг няцаана. Мөн түүнчлэн юмсын уг мөн чанарыг ойлгосноор хамаг амьтан бүгдийг хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл төрж, юмс өөрийн мөн чанараараа бүтсэн гэх мунхагаас амьтан бүгдийг ангижруулхыг хүсэх болно. Тиймээс хоосон чанарын үзэл онол нь юмсыг бие даасан, өөрийн мөн чанараараа бүтсэн мэт үздэг нисванист муу сэтгэлийн эсрэг ерөндөг юм.”

Өмнөд Солонгосын 350 орчим лам хуврага, ани нар болон сүсэгтэн олны төлөөлөл Зүглаг Хан дуганд номын айлдвар сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.11.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Хамаг амьтан бүхэн бүгд ижилхэн зовлонг хүсдэггүй харин сэтгэлийн амар амгалан, жаргалыг хүсдэг. Зовлонд нэрвэгдсэн хамаг амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хоосон чанарыг таньсан билиг оюунтай зэрэгцүүлж чадваас арга, билгийг хослуулж байна гэсэн үг юм. Ингэснээр гэгээрлийн зам мөрийг дэс дараатай гүйцээж амьдралаа утга төгөлдөр болгосноор эцэстээ бурханы хутгийг олох болно.”

“Саяхан Өмнөд Солонгост болсон таагүй явдлын тухайд би үнэхээр харамсаж байна. Олон хүмүүс шахцалдсаны улмаас бэртэж гэмтсэн болон насан эцэслэсэн тэдгээр хүмүүсийн хойноос ерөөл тавьж залбирцгаая.” 

“Миний хувьд бодь сэтгэл болон хоосон чанарын үзэл онлыг өдөр болгон бясалгаж анхааран авлага болгодог. Хоосон чанарын үзэл онол нь уур хилэн тэргүүтэй нисванист муу сэтгэлийг арилгах ерөндөг болдог бол бодь сэтгэл нь амин хувиа хичээх буруу явдлыг дарна. Хэрэв амин хувиа хичээх буруу явдал дарагдаваас бусдын сайн сайхны төлөө гэх энэрэнгүй сайхан сэтгэл төрнө. Ингэснээр таны сэтгэл амар амгалан, баяр баясгалантай болно. Сэтгэлийн амар амгалан бол тайван тогтуун байдал төдийгээр хязгаарлагдахгүй, сэтгэлийн хаттай, зоригтой тийм сэтгэлийг бий болгодог юм. Тиймээс бодь сэтгэл бол өөрийн хийгээд бусдын амар амгалангийн эх үндэс юм. Бусдын тусыг хичээснээр өөрийн тус хэрэг аяндаа бүтнэ.”

“Бурханы номтой учирсан та бид номыг сонсож, сурч, бясалгаж чадвал энэ бүхэн бидэнд төрлөөс төрөлд тус болно. Бид амьтаны тусыг бэлхэнээ бүтээж чадна. Шантидэва Гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’-д:

 Орчлон хэдий хүртэл оршино 

Төдийг хүртэл амьтад оршино 

Амьтад оршихтой зэрэгцэн би бас оршиж 

Амьтдын зовлонг амирлуулах болтугай хэмээсэн байдаг. 

“Энэ бол амьдралыг утга төгөлдөр болгох арга юм.” 

“Дэлхий дээр өнөөдөр найман тэрбум хүн амьдарч байна. Эдгээр хүмүүс бүгд зовлонг хүсдэггүй, жаргалыг хүсдэг. Хэдийгээр бодол санааны онцлогоос хамааран бид өөр хоорондоо бага зэргийн ялгаатай боловч үндсэн мөн чанараараа бүгд адилхан билээ.”

“Сэтгэлийн дотоод амар амгаланг үймүүлж бусниулдаг гол зүйл бол уур хилэн, атаа хорсол, үзэн ядалт тэргүүтэй нисванист муу сэтгэлүүд юм. Дэлхийн энх тайван гэж их ярьцгаадаг. Дэлхийн энх тайваныг бий болгох үндэс суурь бол бидний өөрсдийн дотоод сэтгэлийн амар амгалан юм.” 

“Энэ үүднээс зэр зэвсэг ашиглах, хүч хэрэглэх нь ямар үр дүнгүй. Би өдөр болгон дэлхийн энх тайвны төлөө, мөн алсдаа Солонгосын хойг тайван амгалан болоосой хэмээн ерөөл тавьж залбирдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганд номын айлдварын эхний өдөр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.11.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Дэлхийн дулаарал явагдсанаас маш олон асуудлууд үүсэхээр байна. Дэлхийн дулаарал явагдсаар эцэстээ дэлхий галаар эвдрэх тийм цаг ирнэ. Тиймээс бид хоорондоо эв найртай байж бусдад аль чадахын хэрээр туслах хэрэгтэй.”

“Юмс бүхэн өөрийн мөн чанараараа бүтээгүйг санан энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлж бусдын сайн сайхны төлөө хичээхийг номын нөхөд та бүгдээс би хүсч байна.”

“Хоосон чанарын үзэл онолд суралцахад бидэнд Наландагийн эрдэмтэд, тэр дундаа Хутагт Нагаржунайн үзэл онол, номлол сургаалиуд бидэнд бэлэн бий. Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ болон ‘Эрдэнийн эрхи’ номуудыг дагаж маш олон Наландагийн эрдэмтэд хоосон чанарын үзэл онлыг учир шалтгааны үүднээс нотлон буулгасан байдаг. Хутагт Нагаржунай бол “Хоёрдугаар Будда” гэж алдаршсан юм.”

“Чандракиртигийн ‘Төвд орохуй’, ‘Төвд орохуйн өөрийн тайлбар’ болон бусад хоосон чанарын гол эх сурвалж ном сургаалуудыг өөртөө ойр байлгаж ширээний ном болгох нь их тустай байдаг. Эдгээр ном сургаалуудыг өөртөө ойр байлгах нь холоос тэдэнд хүндэтгэл үзүүлэхээс илүү ач тустай юм.” 

“Орчин үед олон хүмүүс Бурхан Багшийн номлол сургаалыг ихээр сонирхох болсон. Шинжлэх ухааны эрдэмтэд буддын гүн ухааны сэтгэл судлалын ойлголтууд хийгээд шүтэлцэн барилдлагын үзэл ойлголтыг сонирхон судалж байна. Тийм учраас бид ч мөн Бурхан Багшийн номлол сургаалд анхаарлаа хандуулан түүнийг судалж бясалгах хэрэгтэй юм.” 

Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь:

“Энэ хүрээд өнөөдрийн айлдвараа өндөрлөе. Маргааш номын айлдвараа үргэжлүүлэх болно.” хэмээв. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт