Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Шүтэн барилдахуйн магтаал” ба Мянган мутарт Жанрайсиг бурханы авшигийн бэлтгэл 2022 он 6 дугаар сар 1

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Буддын шашны нэг жилд тохиох хамгийн дүйчэн сар болох зуны эхэн сарын шинийн 2-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө морилон Зүглаг Хан дуганы зүг алгуур алхан морилов.  Энэ удаагийн номын айлдварт 9500 орчим хүн цугласан бөгөөд тэдний заримтай нь шууд харилцах боломж гарч байгаад тэрээр баяртай байлаа. Дээрхийн Гэгээнтэн хүмүүсийн зүг инээмсэглэн алхах бөгөөд цугласан олон хүмүүс түүнийг олж харах, ойрхон уулзахаар тэмүүлж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн хүүхэд, залуучуудын хүсэлтээр номын айлдвар айлдахаар морилон ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.06.01. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Бид 6-р сард Төвөд оюутнууд болон сургуулийн хүүхдүүдэд номын айлдвар зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаадгийн номын айлдварт Жанрайсиг бурханы авшиг хүртээх болно. Бид өнөөдөр бэлтгэл зан үйл хийгээд маргааш бодит авшиг хүртээнэ.” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа эхэллээ.

“Миний сайн найз Жонла Радо ринбочэ саяхан таалал төгсөв. Радо хийдийн зүгээс мандал өргөж, ринбочэ түргэн залрахуйн ерөөл зохиож өгөхийг хүссэн юм. Өнөөдөр Радо дацангаас өнөөдрийн цай, гамбир, мөн лам хуврагуудад өргөл өргөж байна."

Тэрээр ардаа залаатай буй шүтээнийг заагаад “Бидэнд Вади Самбу Жанрайсиг бурханы шүтээн байна. V Далай Ламын үед энэ шүтээнийг, мөн үүний адил Жанрайсиг бурханы өөр нэгэн шүтээнийг нандигнан шүтдэг байсан бөгөөд XIII Далай Лам энэ хоёр шүтээнийг ах дүү мэт зэрэгцүүлэн залж түүний өмнө бясалгал хийдэг байжээ.”

“Энэ шүтээнийг Төвөдөөс Балбад авчрахад Зонгар Чодэ хийдийн лам нар болон Чуши Гандүкийн гишүүд оролцсон юм. Эцэст нь үүнийг Дарамсалад авчирч, би дэргэдээ залсан юм. Энэ шүтээнийг Энэтхэгт залах үедээ би их баяртай байж билээ. Өмнөд Энэтхэгт Зонгар Чодэ хийдийг дахин байгуулахад уг шүтээн хаана байх ёстой вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тухайн үед мэргэ тавьсанаар шүтээн миний дэргэд үлдсэн юм.” 

“Энэ шүтээний нүүр өөрчлөгдөж, заримдаа инээмсэглэдэг юм шиг санагддаг. Ямартаа ч бид түүнийг энэ сард 100 сая маани унших хугацаандаа Зүглаг Хан дуганд залж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотод Төвөдийн хүүхэд, залуучуудад зориулсан номын айлдварын эхний өдөр дуганд залаатай буй Вади Самбу шүтээний талаар тайлбарлан айлдаж байна. 2022.06.01. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Бид цагаачлан ирснийхээ дараа нэгэн шөнө би Лхас дахь Зуугийн сүмд явж байгаагаар зүүдлэв. Би Жанрайсиг бурханы шүтээний өмнө ирэхэд тэрээр надлуу нүдээрээ ирмэж, намайг дуудаж байгаа мэт дохисон би очоод тэврэв. Тэгтэл тэрхүү Жанрайсиг бурхан Майдар бурханы хичээл зүтгэлээ алдахгүй байж зорьсон зорилгодоо хүрэхийг ерөөсөн ерөөлийн шүлгийг уншсан юм.”

“Энэ шүлгийн гол утга нь бууж өгөх биш, харин зориг, шийдэмгий байдлаа үргэлжлүүлэхийг захьсан байлаа. Удалгүй соёлын хувьсгалын үеэр энэ шүтээн эвдэгдэж сүйдсэн билээ. Үүний зарим хэсэг хожим олдсон бөгөөд би тэдгээрийг энэ дуганд залаатай буй Жанрайсиг бурханы шүтээний сүншигт залсан юм.”

"Энд залаатай буй Гүрү ринбочэгийн шүтээн нь Төвөдүүд бидэнтэй Гүрү ринбочэ онцгой холбоотой байсныг, Төвөдөд бурханы шашин дэлгэрэхэд хичнээн ачтай байсныг дурсах зорилгоор Лхаст үүнтэй адил шүтээн мөн залсан билээ."

Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээх үйл ажиллагаа цахим хуудсаар шууд дамжуулж байгааг тэмдэглэв. Тэрээр энэ аргаар үнэхээр авшиг хүртэж чадах эсэхийг хүмүүс лавласныг дурдлаа. 

“Таны итгэл, тууштай байвал авшиг хүртэх нь гарцаагүй. Төвөдүүд болон Хятадын буддистууд Жанрайсиг бурхантай онцгой холбоотой тул таны итгэл, сүсгийн холбоо бат бөх байвал орон зайн асуудал хамаагүй. Би энэ авшиг хүртээх үедээ алс холоос номын айлдвар сонсож буй та бүхнийг бодож байх болно. "

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож буй Төвөд хүүхдүүд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.06.01. Фото зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн авшгийн бэлтгэл зан үйлийн хүрээнд “Эрдэм бүхний суурь” номын эш хүртээнэ гэлээ. Тэрээр энэ номын эшийг Лин Ринбочэ болон Ген Няма тэргүүтэй багш нараасаа хүлээн авч байснаа тэмдэглэв. Богд Зонхов хоосон чанарыг ихэд сонирхож байсныг тэрээр онцлоод, шүтэн барилдлага ба хоосон чанарын гүн холбоог эргэцүүлэн бодож, бясалгадаг байсныг дурдлаа.

Тэрээр цааш нь орчин үеийн шинжлэх ухаан, ялангуяа квант физикийн онолын эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар бидний нүдэнд үзэгдэж буй бүхэн материаллаг түвшинд орших боломжгүй гэдэг нь буддын гүн ухааны зарим онолтой их төстэй болж байгаа гэдгийг тайлбарлав. Өмнөд Энэтхэг дэх эрдэмтэн лам нар орчин үеийн эрдэмтэдтэй, ялангуяа оюун санааны үйл ажиллагаа, бодит байдлын мөн чанарын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг болсныг нэмж дурдлаа. 

Шалгалт өгч, гэвшийн болзол хангасны дараа оюун ухаан, логикийн эрдэм мэдлэг маань шинжлэх ухааны эрдэмтэдтэй ярилцаж, тэдний байр сууринд зөрчилтэй зүйл байгааг гаргаж ирэхэд бүрэн боломжтой болсон юм гэлээ.

Тэрээр “Шүтэн барилдахуйн магтаал” номоо уншиж дуусгахдаа өдөр бүр бодь сэтгэл ба хоосон чанарын тухай эргэцүүлэн боддогоо давтан хэлэв. Чандракиртигийн "Төвд орохуй" болон түүний өөрийн тайлбарыг тогтмол уншдаг гэлээ. Гэсэн хэдий ч тэрээр эдгээр бүтээлийн бишрэн судалдаг ч дан ганц мэдлэг төдийгөөр хязгаарлаж болохгүй гэдгийг мөн тайлбарлав.

Энэ хүрээд өнөөдрийн номын айлдвар өндөрлөж, маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мянган Мутарт Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт