Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Түпстанлин хийдийн сургалтын төвийг нээж, Синдху Гатад үдийн зоог барьлаа 2022 он 8 дугаар сар 23

Түгээх

Энэтхэг, УТ, Ладак, Лех - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лех хотын Түпстанлин хийд дэх сургалтын шинэ төвийг албан ёсоор нээлээ. Нутгийн иргэдийн санаачилгаар баригдсан энэ төв нь бүх шашны урсгалд нээлттэй, буддын гүн ухааны хичээл заадаг, номын сан бүхий сургалтын төв юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Түпстанлин хийд дэх сургалтын шинэ төвийн нээлтийн ёслолд оролцож байна. Энэтхэг, УТ, Ладак, Лех, Түпстанлин хийд. 2022.08.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Сургалтын төвийн танхим хүмүүсээр бүрэн дүүрсэн бөгөөд дотор нь 1500 гаруй хүн, гадна талын хашаанд ч мөн адил тооны хүмүүс цугларчээ. Хийдийн хамба лам Дээрхийн Гэгээнтэнд заншил ёсоор мандал өргөсөний дараа Дискит Цалын нийгэмлэгийн төлөөлөгчид мөн түүнд мөргөн адис хүртлээ. 

Эдгээр төлөөлөгчдийн нэг нь танилцуулга үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтнийг айлчлан ирсэнд гүнээ талархал илэрхийлж, төслийн явц, хөгжлийн талаар товч тайлбарлав. Тус байгууллага нь 1984 онд анх байгуулагдаж, буддын шашны жижиг сүмээс өнөөгийн хэмжээнд хүрсэн байна.

"Эрхэм хүндэт буддын болон муслимын шашинт ахан дүүс минь!" хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.

"Ладак, Занскарын ард түмэн намайг ирэх бүрт их сүсэг бишрэлээр найрсаг хүлээн авдаг. Өдөр тутам бодь сэтгэлийг бясалгадаг Бурхан Багшийн шавь би бусдад, тэдний хэн ч байсан туслахыг эрмэлздэг. Бүх шашны мөн чанар нь бусдад туслах явдал юм. Мэдээж санхүүгийн болон бусад материаллаг дэмжлэг үзүүлэх нь сайн хэрэг, гэхдээ бусдад халуун сэтгэлтэй байх, сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох арга замыг заах нь бүр илүү тустай билээ.”

“Бид бүгдээрээ эрдэнэт хүн болон төрж, Бурхан Багшийн сургаалтай учирсан нь азтай хэрэг. Жанрайсиг бурхан нь Төвөдийн ард түмэнтэй онцгой барилдлагатай бурхан тул төвөдүүд "Ум мани бадмэ хум" хэмээх зургаан үсэгт тарнийг уншиж, өчүүхэн хорхой шавьж устгахаас ч татгалзах зэрэг соёл уламжлалыг баримталдаг бөгөөд Гималайн бүс нутгийн ард түмэн ч ийм сайхан уламжлалтай билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Түпстанлин хийдэд хотод үг хэлж байна. 2022.08.23. Энэтхэг, УТ, Ладак, Лех. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Намайг улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөс өмнө бид “Дундаж хандлага”-ыг баримталсан бөгөөд үүний дагуу Төвөдийн асуудлыг харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг хайж байна. Энэ нь бид бүрэн тусгаар тогтнол гэхээсээ илүүтэй жинхэнэ бие даасан байдлыг эрэлхийлж, юуны түрүүнд төвөд хэлээр ярьдаг бүх нутаг дэвсгэрт өөрсдийн өвөрмөц байдал, хэл, буддын соёлын баялаг өвийг хадгалахад анхаарч байна гэсэн үг юм.”

“Баруун зүгийн Ладакаас зүүн талын Аруначал Прадеш хүртэлх Гималайн бүс нутгийн ард түмэн оюун ухаан, логиктой холбоотой Наландагийн уламжлалыг хамгаалах, хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаад би маш их баяртай байна. Энэхүү логик, үндэслэлтэй хандлагын ачаар өнөөдөр олон эрдэмтэд буддын сэтгэл судлалыг оюун ухаан, сэтгэл хөдлөлийг сургах аргуудыг сонирхож байна. Та бүгдийн хичээл зүтгэлийг магтмаар байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лхас дахь мусульман шашинтнуудад элэгсэг дотно байдлаа ярилаа, тэднийг энх тайвныг эрхэмлэгч хүмүүс гэж тодорхойлсон. Тэрээр 1959 оноос өмнө эцэг эх нь Лхас хотод амьдарч байсан, ихэнх нь төвд хэлээр чөлөөтэй ярьдаг лалын шашинт эмэгтэйчүүдтэй саяхан уулзсан тухайгаа дурджээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй хүмүүс. 2022.08.23. Энэтхэг, УТ, Ладак, Лех, Түпстанлин. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн байгаль орчноо хайрлан хамгаалахын чухлыг дахин онцоллоо. Тэрээр мод тарих, арчлах, нутгийн экологийг хамгаалах арга хэмжээ авахыг зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн сонсогчдод хандан цаг үе өөрчлөгдөж, ладакчууд дахин Лхас хотод зочлох цаг ирнэ гэж хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөв. Цугларагчдад баяр хөөртэй, халуун дулаан байхыг зөвлөснөөр өндөрлөв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтнийг Ладакын Автономит Уулын Хөгжлийн Зөвлөл (LAHDC) Шей хотын ойролцоох Инд мөрний эрэг дээрх Синдху Гатад үдийн зоогт урив.

Оролцогчдын дунд Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Шри Таши Гялсон тэргүүтэй сонгогдсон Зөвлөлийн гишүүд, дүүргийн албаны хүмүүс, янз бүрийн байгууллага, шашны нийгэмлэгийн төлөөлөгчид байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Ладакийн Автономит Уулын Хөгжлийн Зөвлөлөөс (LAHDC) зохион байгуулсан үдийн зоогийн өмнө үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, УТ, Лех дахь Синдху Гат. 2022.08.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн хэдэн үг хэлэхийг хүсэв.

“Хүн төрөлхтний нэгдмэл байдлын нэг чухал тал бол хайр, энхрийлэл бидний хамтын хэрэгцээ юм. Тийм ч учраас халуун сэтгэлийг төлөвшүүлж, хамаг амьтны сайн сайхны төлөө зүтгэж, утга учиртай амьдрахыг хичээх нь зүйтэй. Хэрэв бид үүнийг хийж чадвал, хайрт найз нөхөд, хамаатан саднаараа хүрээлүүлэн эцсийн амьсгалаа авах үед ч тайван байж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн илүү энх тайван, эв найрамдалтай ертөнцийг бий болгох асар их нөөц бололцоотой Энэтхэгийн ‘ахимса’ болон ‘каруна’ хэмээх эртний зарчмуудыг магтан сайшаалаа. Махатма Ганди "ахимса"-ыг сурталчилж байсан бөгөөд Мартин Лютер Кинг, Нельсон Мандела зэрэг удирдагчид түүний үлгэр жишээг дагасан гэж тэрээр тэмдэглэв. Гэсэн хэдий ч илүү аз жаргалтай нийгмийг бий болгох чухал хүчин зүйл болох оюун санааны амар амгалан, дотоод хүч чадлыг хөгжүүлэх гол хүчин зүйл болох энэрэн нигүүлсэх сэтгэлийг бас хэрэгжүүлэх цаг болсныг Дээрхийн Гэгээнтэн зөвлөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Синдху Гатад цугларсан хүмүүст хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, УТ, Ладак, Лех. 2022.08.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Ийм учраас энэрэн нигүүлсэх сэтгэлд сургах явдлыг ерөнхий боловсролын тогтолцооны нэг хэсэг болгох нь чухал бөгөөд энэрэн нигүүлсэхүйн боловсролыг шашнаас ангид зарчмаар сургах боломжтой юм гэдгийг тодотгов. Тэрээр мөн Энэтхэг улс нь энэрэн нигүүлсэхүй, хор хөнөөл учруулахгүй байх зэрэг олон жилийн зарчим болох "каруна", "ахимса"-г орчин үеийн боловсролтой хослуулах маш сайн суурь хөрс гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Туртук хотын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Гулам Мехди үдийн хоолны төгсгөлд талархал илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг эрүүл саруул урт удаан насалж, Ладакт айлчилж, айлдвар сургаалаа айлдсаар байхыг ерөөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт