Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бат Оршил өргөв 2022 он 5 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, Х.П, Дарамсала, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Дарамсала дахь Төвөдийн гол дуган болох Зүглаг Хан дуганд Төвөдийн буддын шашны Сажа уламжлалын лам хуврагууд бат оршил өргөв. Сажа Дагти ринбочэ тэргүүтэй Долма Потан, Пунцог Потан ордноос хамтран энэ удаагийн Бат Оршил өргөх ёслолыг удирдан явуулав.

Төвөдийн буддын шашны Сажа уламжлалын лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөхөөр түүнийг Зүглаг Хан дуганы зүг урин залж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Сажа Дагти ринбочэ Дээрхийн Гэгээнтнийг өргөөнийх нь хажууд, зам дээр машинаасаа буухад нь угтан авав. Тэд замаар тасралтгүй алхсаар цэцэрлэгт хүрээлэнд ороход тэднийг бөмбөрчин бүжигчид угтлаа. Дээрхийн Гэгээнтэн цэцэрлэгт хүрээлэнгээр морилох зуураа олон нийт рүү инээмсэглэн гараа даллаж, хааяа зогсон бага насны хүүхдүүдтэй мэндчилж байв.

Дээрхийн Гэгээнтнийг сэнтийд заларсны дараа Сажа уламжлалын лам нар хадаг өргөн угтан авснаар ёслол эхэллээ. Цагаан Дарь Эх бурханы тарнийг уншиж байх зуур оролцогчдод цай, бэрээс тараав.

Бат Оршил өргөх уншлагын зан үйл эхэлж Дээрхийн Гэгээнтэнд насны бурхад болох Цагаан Дарь эх, Аюуш, Зүгдэрнамжил бурхадыг өргөв. Дараа нь Сажа Дагти ринбочэ түүнд аяга дүүрэн насны үрлийг өргөв. Дээрхийн Гэгээнтэн нэгийг өөртөө авч, мөн нэг ширхэгийг Сажа Дагти ринбочэд буцаан өгсөн ба дараа нь түүнд халбагаар насан уртгасгах рашааныг өргөлөө.

Сажа уламжлалын өнөөгийн тэргүүн Сажа Тизин Занабазар ринбочэ Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг хүсч, түүнд алтан мандал өргөн, Дээрхийн Гэгээнтний үйлсийг дурдан уншив. Өмнөх тэргүүн Ратна Важра ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд Цагаан Дарь эх бурхан, судар, ариун шүтээн, насны рашаантай бумба, очир ба хонхыг өргөхдөө түүнийг урт удаан наслахын төлөө залбирал уншлага уншиж байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөсөн хонхыг дуугаргаж, Сажа уламжлалын малгайг хэсэг зуур өмслөө.

Төвөдийн гол дуганд "Бат оршил" өргөх ёслолын үеэр одоогийн Сажа уламжлалын тэргүүн Сажа Тизин Занабазар ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд алтан мандал өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала. 2022.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Авикрита Важра ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал, лагшин, зарлиг, таалалын шүтээний хамт өргөлөө. 

Энэ зуур Дээрхийн Гэгээнтэнд янз бүрийн өргөл өргөж буй Сажа уламжлалын лам хуврагууд, энгийн хүмүүсийн цуваа дуганы дундуур явж өнгөрөв. Энэхүү цуваа төвөдийн далбаа барьсан өвгөн буурал хүнээр өндөрлөв.

Сажа уламжлалын Абхая Важра лам Дээрхийн Гэгээнтэнд номт гурван хувцас, бурханы шашны гэлэн ламын барьдаг дулдуй өргөв. Эдгээрийн араас өлзий дэмбэрэлт найман мөнгөн хүрдийг өргөсөн ба дараа нь Дээрхийн Гэгээнтэн Цогчодын идээг хүлээн авахдаа сажа уламжлалын малгайг дахин өмссөн юм. Пунцог Потаны өөр нэг дээд зиндааны залуу лам Асанга Важра өлзий дэмбэрэлт найман мөнгөн хүрдүүдийг өргөснөөр өндөрлөв. Сажа уламжлалын дээд зиндааны лам нар ёслолд өөр өөрийн үүргээ гүйцэтгэсний дараа Дээрхийн Гэгээнтэн тэдэнд талархал илэрхийлэн хадаг, сахиус хайрлалаа.

Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод хандан, 

“Өнөөдөр надад Сажа Дагти ринбочэ тэргүүтэй “Долма Потан, Пунцог Потаны лам хуврагууд Цагаан Дарь Эх бурханы үүднээс энэхүү бат оршил өргөх ёслол үйлдлээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бат Оршил өргөх үеэр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала. 2022.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Би Жовжэ Тичэн ринбочэгээс Хэ Базар ба “Мөр ба үр”-ийн номлолыг хүртсэн билээ. Төвөдийн Буддын шашны уламжлал бүр өөрийн гэсэн өвөрмөц сургалттай бөгөөд эдгээрийн нэг нь Сажа ёсны өвөрмөц уламжлал юм. Би Хэ Базар ядмын бясалгалыг өдөр бүр хийдэг болохоор би Сажа уламжлалын эгнээнд багтсан байх гэж бодож байна.”

“Энэхүү Бат Оршил өргөх ёслол үйлдсэнд баярлалаа. Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл, би урт наслахгүй л бол Төвөдийн ард түмний хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Ийм учраас би зуу илүү наслахын төлөө залбирч буй, та бүхэн ч ийнхүү залбираарай.”

“Төвөд бол бидний эх нутаг, Сажа бол Понпорын толгодын Цайвар Шороот (сажа) газар нутгаар нэрлэгдсэн билээ. Төвөдүүд бид буддын шашны уламжлалыг хадгалагчид, тэр дундаа Очирт хөлгөнийг дагагчид мөн. Та нар судар болон тарнийн сургаалын уламжлалыг хадгалж ирсэн. Цаашид ч хадгалж явахыг та бүхнээс хүсч байна.”

“Би Сажа Дагти ринбочег бага байхаас нь мэдэх бөгөөд түүний энэхүү олон жилийн турш хүмүүст үзүүлсэн тус дэм, дээдийн номын үйл хэргийг нь бахархан сайшааж байна. Одоогоор хэлэх ёстой зүйл минь энэ байна."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бат Оршил өргөх ёслол өндөрлөсний дараа цугласан олон руу даллаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала. 2022.05.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн сэнтийнээсээ бууж, өөрийн багш нарын нэг болох Дадаг ринбочэгийн тухай дурссан бөгөөд тэрээр, "Лам багш ба шавь нар салахгүй байх болтугай" номын төгсгөлд гардаг "Тэд үргэлж цай, дарс уун, аз жаргал, өлзий сайхнаар үүрд орших болтугай" гэсэн мөрүүдийг давтахдаа сэнтийд заларсан Дээрхийн Гэгээнтнийг хардаг байсан хэмээн баясангуйгаар дурсан ярив.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт