Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бат Оршил өргөв 2022 он 10 дугаар сар 26

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ удаагийн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөх Бат Оршилыг зохион байгуулж буй Энэтхэг дэх Төвөдийн дунд сургуулийг төгсөгчдийн холбоо, болон Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөгчид түүнийг Зүглаг Хан дуганд залахаар угтан авлаа. Энэ үед Төвөдийн олон бүс нутгуудын уламжлалт хувцас өмссөн хөгжимчид, дуучид, бүжигчид дуу дуулж, бүжиг бүжиж байв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотод Бат Оршилд оролцохоор Зүглаг Хан дуганы зүг морилох зуураа олон нийтийн зүг гар даллан мэндчилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.10.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Энэхүү арга хэмжээнд оролцохоор 5000 орчим хүн цугларсан бөгөөд тэдний 700 нь Энэтхэг дэх Төвөдийн дунд сургуулийг төгсөгчид, 150 нь Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөл байв. Үүнээс гадна Энэтхэг дэх Төвөдийн дунд сургуульд одоо суралцаж буй олон зуун сурагч хүүхдүүд энэ удаагийн Бат Оршил өргөх ёслолд өргөнөөр оролцож байлаа.

Энэ удаагийн Бат Оршил өргөх ёслолыг Лин ринбочэ удирдлаа. Түүний зүүн талд Самдон ринбочэ, Кирти ринбочэ нар морилж, харин баруун талд нь Намжал дацангийн хамба лам Рингу Түлкү, Томтог ринбочэ, Намжал дацангийн Дорж Ловон нар саатсан байв.

Ёслолын ажиллагаа Түлшиг ринбочэгийн зохиосон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Энэтхэг, Төвөдөд лагшин мэндэлсэн өмнөх хувилгаадуудад соёрхол тавих уншлагаар эхэлсэн юм. Дараагийн уншлага залбирал нь V Далай Ламын Жанрайсиг бурханы уншлагаар үргэлжиллээ. 

Судар ном болон бурхадын шүтээн дүр тэргүүтэй Бат Оршилд өргөх зүйлийг барин жагссан хүмүүс дуганы дотогш орж ирэхэд унзад лам мандал өргөж байлаа. Мандал өргөсний дараа Лин ринбочэ босож, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө өнөд залран орших соёрол өргөсөн юм. 

Энэтхэг дэх Төвөдийн дунд сургуулийг төгсөгчид болон Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.10.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Лин ринбочэ:

"Гурван эрдэнэд мөргөмүй. Энэхүү Бат Оршил өргөх ёслолыг Энэтхэг дэх Төвөдийн дунд сургуулийг төгссөн ба эдүгээ суралцаж буй нийт сурагч нар, мөн Хойд Америкт амьдарч буй төвөд иргэдээс нийт төвөдүүдийн хүндэтгэлийн орон болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам танд өргөж буй билээ.”

“Хэдийгээр та олон арван жилийн өмнө гэгээрсэн ч эдүгээ бидний дунд залран оршиж хамаг амьтдын оюун санаанд нийцсэн сургаалыг айлдсаар байна. Гаадамбын номонд Жанрайсиг бурхан нь хүн төрөлхтний төлөө олон удаа залран гарч ирсэн гэж бичсэн байдаг. Тэдгээр нь Төвөдийн номын хаад, Богд Зонховын шавь шадар шавь нарын нэг I Далай Лам байсан билээ. Дараа нь Төвөдийн төр, шашныг хослон барьсан V Далай Лам аугаа үйлс хэрэг бүтээсэн юм. Түүний тэргүүлсэн засгийн газар нь лам хуврагууд болон шашны төлөөлөгчид, бусад олон улс төрчдийг татан оролцуулж, ардчилал нь дарангуйлал биш гэдгийг харуулж чадсан билээ.”

“XIII Далай Лам Төвөдийн засгийн газар болон боловсролын тогтолцоонд олон өөрчлөлт хийсэн. Тэрээр Төвөдөд усан цахилгаан станц нэвтрүүлж, Төвөдийн мөнгөн тэмдэгтийг бий болгосон байна.”

“Хожим их цаг тохиож энэрэлт та Богд Зонховын лагшин мэндэлсэн нутгийн дэргэд мэндэлсэн билээ. Та өөрийн багш гавж Тижан Доржчан, гавж Лин Доржчан нарын удирдлага дор дээдийн номд суралцав. Та логик, гүн ухааныг судалж, олон тарнийн ёсны авшиг, сургаал, дамжлагыг хүлээн авсан. Улмаар Та Лин ринбочэгээс гэлэн санваар хүртсэн буй.”

“Та энэ бүх мэдлэгт бүрэн эзэмшсэний дараа арван зургаан настайдаа Төвөдөд нийт ард түмний өмнө оюун санаа болоод улс төрийн үүрэг хариуцлагыг хүлээсэн билээ. Та Төвөдийн засаглалын тогтолцоог шинэчилж, шударга ёсыг бий болгосон.”

“Төдөлгүй та цаг төрийн үймээнээс олон мянган төвөд иргэдийг аван гарч Энэтхэгт цагаачлан ирсэн юм. Та алсын хараагаар Төвөдийн дүрвэн ирсэн ард иргэдээ тэтгэж байсан билээ. Та тэдний амьдарч болох олон суурин газруудыг байгуулсан. Та тэдний эрүүл мэндийг хамгаалахын тулд олон эмнэлэг байгуулсан. Та эрдэм төгөлдөр олон эрдэмтэн лам нар төрөн гарсан томоохон дацан хийдүүдийг байгуулсан, мөн Төвөд судлалын төв институт зэрэг дацан хийдүүд, эрдэм шинжилгээний төвүүдийг Энэтхэгт ахин сэргээн байгуулсан билээ.”

“Эдгээр сургалтын төвүүд болон дацан хийдүүдэд төрөлх Төвөд нутгаас, мөн Энэтхэгийн Хималайн бүс нутгийн ард иргэд, Монголын олон лам хуврагууд хүрэлцэн ирж гүн гүнзгий сургаал номлолд суралцаж байна.”

Та олон зуун мянган хүмүүст сургаал айлдаж, оюун санааны амар амгалангийн үндэс суурийг тавьсан.”

“Та бодь сэтгэлээс хэзээ ч шантарч байгаагүй бөгөөд олон шавь нарт гэгээрлийн гэрэл гэгээг түгээсэн билээ. Та алжаалыг умартан Дүйнхорын их авшигийг олон түмэнд хүртээсэн юм.”

“Та дэлхийн олон орноор аялж, олон янзын хүмүүст хандан гайхамшигт сургаалаа түгээсээр байна. Та дээдийн ном ба хамаг амьтдыг гүн гүнзгий, өргөн цар хүрээгээр ачлан тэтгэсэн билээ.”

Лин ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өнө удаан залрахыг хүссэн соёрхол уншиж байна. 2022.10.26. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Та Шүгдэн (Должал)-ийн үнэн мөн чанарыг олон нийтэд таниулсан билээ.”

“Өмнө нь бурханы сургаал номлол огт сонсогдож байгаагүй нутаг оронд Та номын гэрэл гэгээг түгээсэн билээ.”

“Та Төвөдийн адил бус буддын уламжлал болон дэлхийн шашны гол уламжлалуудын хооронд эв найрамдал бий болгохын төлөө ажилласан.”

“Та Бурхан Багшийн сургаалыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин шүтлэг гэсэн гурван ангиллаар дахин үнэлж, “Энэтхэгийн буддын сонгодог зохиол дахь шинжлэх ухаан ба гүн ухаан” номыг эмхэтгэн гаргасан. Та орчин үеийн шинжлэх ухаан болон Энэтхэгийн уламжлалт мэдлэгийн хооронд шинэ гүүрийг бий болгосон билээ.”

“Та Төвөдийн асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд хүчирхийлэлгүй, “Дундаж Хандлага”-ыг боловсруулсан. Таны энх тайвны төлөөх үйл хэргийг үндэслэн Нобелийн энх тайвны шагнал, Конгрессын алтан медаль зэрэг шагналуудыг Танд олгосон билээ.”

“Таны таалал дагуу Төвөдөд амьдарч буй төвөдүүд боловсрол эзэмшихээр Энэтхэгт ирж, Энэтхэгт бэлтгэгдсэн эрдэмтэд Төвөдөд буцаж очоод багшилж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам соёрхолын бичигийг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.10.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Та дэлхийн байгаль орчныг хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг улам ихээр ойлгуулсан билээ.”

“Та цагаачлан амьдарч буй Төвдүүдийн дунд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд оролцох боломжтой ардчилсан тогтолцоог нэвтрүүлсэн билээ. 2001 онд Та улс төрийн үүрэг, хариуцлагаас татгалзаж эхэлсэн бөгөөд 2011 онд улс төрийн бүх үүрэг, хариуцлагаа сонгогдсон удирдлагад хүлээлгэн өгсөн юм.”

“Та амьдралаа хамаг амьтдын сайн сайхны төлөө зориулж, өөртөө хүлээсэн дөрвөн үүргийг гүйцэлдүүлж ирсэн билээ. Нэгдүгээрт Та хүний үнэт зүйлийг сурталчлах үүргийг өөртөө хүлээсэн. Хоёрдугаарт шашин хоорондын эв найрамдал, гуравдугаарт Төвөдийн ард түмний итгэл, найдварыг биелүүлэх үүргийг өөртөө хүлээсэн юм. Үүнд Төвөдийн соёлыг хадгалан үлдээх, Төвөдийн байгаль орчныг хамгаалах хэрэгцээг ойлгуулах зэрэг олон үйл хэрэг багтаж байна. Эцэст нь та эртний Энэтхэгийн мэдлэг, ялангуяа оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэгийг сэргээхийн төлөө өөрийгөө зориулж буй билээ.”

“Төвөдүүд болон бусад хүн төрөлхтний төлөөх Таны үйл хэргийн ачийг бид бүрэн хариулж чадахгүй. Гэсэн хэдий ч бид Таны ачийг санан дурсаж, урт наслахыг хүсэн ерөөж, соёрхол тавин энэхүү ёслолыг үйлдэж байна. Та урт удаан наслах нь төвөдүүд бидэнд зүйрлэшгүй их чухал билээ. Та хамаг амьтад, ялангуяа Төвөдийн ард түмэнд анхаарал халамж тавьж байгаасай гэж бид залбирч байна."

Соёрхолын айлтгал өргөж дууссаны дараа Лин ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд эхлээд мандал, дараа нь бурханы лагшин, зарлиг, таалалыг бэлэгдсэн гурван шүтээн өргөв. Ингээд урт удаан наслахыг бэлэгдсэн өлзийт найман тахил тэргүүтэй олон зүйлийг дэс дараалан өргөсөн юм. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг бэлэгдсэн тахил өргөж байгаа нь. 2022.10.26. Энэтхэг, ХП, Дарамсала. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын урт наслахыг хүссэн залбирлыг түүний хоёр багш зохиосон уншлагаар үргэлжиллээ.

 Tөвөдийн дунд сургуулийн хүүхдүүд “Урт наслах болтугай” хэмээх найрал дууг дуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Өнөөдөр цагаачлан амьдарч буй хөгшин, залуу олон төвөд иргэд надад урт наслахыг хүсэн Бат Оршил өргөж байна. Хэдийгээр бие махбодийн хувьд бидэнтэй хамт байхгүй ч Төвөд дэх хэдэн сая иргэд ч надад чин сэтгэлээсээ итгэж, сүслэн залбирдаг. Энэ ёслолыг дэлхийн олон оронд хүмүүс үзэж буй.”

“Төвөдийг Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай орон гэдэг. Би Жанрайсиг бурхантай үйлийн үр, ерөөл залбирлаар дамжин түүнтэй холбогдсон билээ. Би дээдийн ном болон Төвөдийн соёлыг цэцэглүүлэхийн төлөө хичээж ирсэн бөгөөд хийсэн үйл хэрэг маань Жанрайсиг бурханыг баясгах тахил болсон гэж бодож байна. Би цаашдаа Төвөдийн үйл хэргийн төлөө ахин 20 жил амьдарна.” 

“Би өдөр бүр бодь сэтгэл, хоосон чанарын талаар бясалгадаг бөгөөд үүний үр дүнд сэтгэл санаа амар, бие махбодь маань эрүүл байна. Бодь сэтгэл бол миний үндсэн бясалгал юм. Энэ нь надад сэтгэлийн түгшүүр, айдасгүй байх сэтгэлийн хүчийг авчирдаг. Би та бүхнийг Жанрайсиг бурханы адис жинлав хүртсэндээ итгэлтэй байхыг, мөн бодь сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө шамдан хичээхийг уриалж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бат Оршил өргөх ёслолын үеэр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.10.26. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Хэдий би өндөр настай болж байгаа ч ярьж, хэлж чадаж байна. Надтай холбогдсон бүх хүмүүс Жанрайсиг бурханы адис ивээл дор байх болно.”

"Би амьдралаа үнэ цэнэтэй болгож чадсан юм. Цаашид ч үр дүнтэй үйл хэргийн төлөө бүх чадлаа дайчлах болно. Төвөдийн асуудал шийдэгдэнэ." гэлээ.

Уг ёслол бурханы шашин дэлгэрэх ерөөл ба “Үнэний хүч” ерөөлүүдийг уншсанаар өндөрлөсөн юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт