Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Оюун ухаан ба амьдрал" институт - Харилцан хамаарал, ёс зүй, нийгмийн сүлжээ – 1 дэх өдөр 2022 он 10 дугаар сар 12

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала  – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын танхимд 180 орчим хүнтэй уулзлаа. Эдгээр хүмүүсийн 101 нь “Оюун ухаан ба амьдрал” институтын гишүүд ба бусад нь түүний найз нөхөд байв. Зочид дээр нэмээд Эмори их сургуулийн шинжлэх ухааны хөтөлбөрт хамрагдсан Төвөдийн эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд, мөн Дарамсала дахь Төвөдийн эм, зурхайн институтын шинжлэх ухааны оюутнууд, Төвөдийн архивын номын сангийн ажилтнууд, мөн өмнөд Энэтхэг дэх томоохон дацан хийдүүдийн сургалтын төвүүдийн лам, хамба лам нар байв.

"Оюун ухаан ба амьдрал" институтын уулзалтын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг "Оюун ухаан ба амьдрал" институтын ерөнхийлөгч Сюзан Бауэр-Ву угтан авч байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.12.Гэрэл зургийг Тэнзин Чойжор

"Оюун ухаан ба амьдрал" институтын ерөнхийлөгч Сюзан Бауэр-Ву Дээрхийн Гэгээнтнийг угтан авлаа.

"Оюун ухаан ба амьдрал" институт дэх таны найзууд бид энд байгаадаа баяртай байна. Бид тантай биечлэн уулзсанаас хойш 3 жил өнгөрчээ. Таныг маш сайхан харагдаж байгааг харахад үнэхээр сайхан байна. Энэхүү арга хэмжээ нь "Оюун ухаан ба амьдрал" институт болон Европ дахь "Оюун ухаан ба амьдрал" институтын хүчин чармайлтын үр дүнд зохион байгуулагдаж байна. Анхны “Оюун ухаан ба амьдрал” ярилцлага хийснээс хойш нийтдээ 35 жил өнгөрчээ. Бид эргэн ирсэндээ маш их баяртай байна."

Дээрхийн Гэгээнтэн:

"Бид “Оюун ухаан ба амьдрал” сэдвээр олон харилцан яриа өрнүүлсэн бөгөөд эдгээр ярилцлагууд маш чухал ач холбогдолтой байсан гэж би боддог. Ер нь дэлхий дээр бие махбодийн зүйлд ихээхэн анхаарал хандуулж ирсэн ч оюун ухаанд маш бага анхаарал хандуулдаг. Гэтэл аз жаргал, зовлон зүдгүүрийн тухай ярихад зайлшгүй дотоод сэтгэлтэй холбогдох болно. Хэрэв бид сэтгэлийн амар амгалангүй бол аз жаргалгүй байх болно.”

“Дэлхий дахинд явагдаж буй, бидний харж буй олон мөргөөлдөөн нь бие махбодь, материаллаг нөөц, хүч чадалтай холбоотой байдаг. Тиймээс бид өнгөрсөнд юу болсныг харж, түүнээс суралцаж, энх тайван, аз жаргал, эв нэгдэлд суурилсан ирээдүйг бүтээх хэрэгтэй.”

“Сэтгэлийн амар амгалангийн үндэс нь энэрэнгүй сэтгэл юм. Биднийг төрсөн даруйд ээжүүд маань биднийг асарч, энэрэн нигүүлсэхүйн анхны хичээлийг заасан билээ. Бид энэ зүйлгүйгээр амьд үлдэхгүй. Амьдрал маань ингэж л эхэлсэн. Хүүхэд байхдаа бид энэрэн нигүүлсэхүйн уур амьсгалд өсдөг. Бид хөршийнхөө хүүхдүүдтэй эргэлзээгүйгээр тоглодог. Би багадаа ойр хавийн мусульман, хятад хүүхдүүдтэй ямар нэгэн өөр бодолгүйгээр тоглодог байсан юм. Бүгд инээмсэглэж, хамтдаа тоглоход хэзээд бэлэн байдаг байв. Ийм сайхан харилцааны гол хүчин зүйл бол сайхан сэтгэл юм.”

“Туршлагаас харахад бид хэдий чинээ энэрэнгүй байна төдий чинээ дотоод амар амгалан, түүгээр дотоод хүч чадлыг олж авдаг. Хэдийгээр бид маш олон хүнээс хамааралтай амьдарч байгаа ч орчин үеийн боловсролд хүний үнэ цэнийг баримтлах талаар бараг заахгүй байна."

Ричи Дэвидсонийг нээлтийн үг хэлэхийг урьсанд тэрээр хэлэхдээ “Шинэ болон хуучин найз нөхдүүдийн дунд байх нь ямар сайхан хэрэг вэ. Манай хөтлөгч нарын дунд антропологич, сэтгэл судлаач, оюун ухаан, танин мэдэхүйн шинжлэх ухааны философич, хүний зан төлөв, нийгмийн тогтолцоо гэх мэтийг судалдаг танин мэдэхүйн эрдэмтэд багтаж байна.”

Ричи Дэвидсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өргөөнд болсон “Оюун ухаан ба амьдрал” институтын уулзалтын эхний өдөр нээлтийн үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Бид сүүлийн үед дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт, сэтгэлийн хямрал нэмэгдэх зэрэг янз бүрийн өөрчлөлтүүдийг харж байна. Цар тахлаас хойш ганцаардал нь таргалалтаас илүү эрүүл мэндэд заналхийлж байгаа нь тодорхой болсон. Бид харилцан уялдаатай байдлаа илүү ихээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийгмийн амьтан гэж хэн болох, ардчилалд заналхийлж буй туйлшралыг бид хэрхэн даван туулах зэргийг судлахыг бид хүсч байна. Бид хиймэл оюун ухаантай холбоотой харилцан уялдааны алдааг судлахыг хүсч байна. Бид энэ ертөнцийг илүү сайхан, ая тухтай газар болгохыг хүсч байна.”

“Сүүлийн 35 жилийн хугацаанд эрдэмтэн, судлаачид бидэнтэй уулзахын төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн эрхэм дээд Гэгээнтэн таньд би хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Бидний уулзалтууд маш их үр нөлөө үзүүлсэн. Та эрүүл энх, урт удаан наслаарай.”

Дээрхийн Гэгээнтэн:

“Сэтгэлийн амар амгалан нь зөвхөн эрүүл мэндэд тустай төдийгүй чухал зүйл юм. Энэ нь өөртөө итгэх итгэлийг авчирч, айдас түгшүүрээс ангид байх болно. Магадгүй тархины мэргэжилтнүүд энэ талаар тодорхой тайлбарлах байх. Сайн нойр, таатай зүүд нь тархинд эерэгээр нөлөөлдөгтэй адил сэтгэлийн амар амгалан нь мөн тус нэмэр болдог гэдэг нь батлагдсан шүү дээ.”

"Би амьдралдаа нэлээдгүй олон хямралтай нүүр тулгарч байсан ч Наландагийн уламжлалд дурдсан сэтгэл судлалын талаарх мэдлэгт суралцсан маань маш их тус болсон юм."

Хөтлөгч Роши Жоан Халифакс анхны илтгэгч болох Харвардын их сургуулийн антропологич Жозеф Хенрихийг танилцуулав. Тэрээр өөрийн мэргэжлээрээ олон салбарыг хослуулан судалсан байна. Тэрээр генетик, соёл нь бидний оюун ухааныг хэрхэн бүрдүүлдэг талаар судалжээ.

“Би голчилж биднийг юу хүн болгодог талаар судалж байна. Хүмүүс бид 100,000 гаруй жил дэлхий даяар тархсан. Манай төрөл зүйл яагаад илүү давамгайлж байна вэ? Судалгаанаас үзэхэд хэл яриа, багаж хэрэгслийн хэрэглээ, нийгмийн хамтын ажиллагаа зэрэг хүчин зүйлүүд нь хүнийг ийм хэмжээнд хөгжүүлжээ. Бидний соёл хуримтлагдаж байдаг. Бид эцэст нь уламжлагдан ирсэн зүйлийг сурч, өөрчилж, сайжруулдаг.”

Хөтлөгч Роши Жоан Халифакс "Оюун ухаан ба амьдрал" институтын уулзалтын эхний өдөр эхний илтгэгч Харвардын антропологич Жозеф Хенрих илтгэлээ тавьж буйг харж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

“Соёл нь бидний генетикийн хандлага, мөн чанарыг бүрдүүлж ирсэн юм. Бидний сэтгэлгээний хэв маяг бидний бие, сэтгэлийг бүрдүүлсэн. Жишээ нь, хүмүүс бид гал түлж, хоол хийж сурснаар бие физиологи өөрчлөгдсөн байна. Бид бусдаас суралцах тусам өөрчлөлтүүд нь нийгмийн хэм хэмжээ, хэл ярианы тал руу шилждэг."

Дээрхийн Гэгээнтэн:

"Хамгийн чухал зүйл бол бүх хүн төрөлхтний нэгдмэл байдлын үзэл санаа гэдэгт би итгэж байна. Урьд өмнө хуучин сэтгэлгээнд автан хэтэрхий их хүчирхийлэл, дайн тулаан хийсэн бол одоо бид хамтдаа амьдарч сурах ёстой болж байна."

"Бид нэгдмэл байдлын ойлголтыг хэрхэн бий болгох вэ гэсэн асуулт урган гарч байна. Бид дүрэм журам гаргаж, хоол хүнс хуваалцах хэлбэрээр илэрхийлж болох харилцан хамааралтай сэтгэл зүйг хөгжүүлж байна. Бусдын оршин тогтнох нь бидний оршин тогтноход нөлөөлдөг.”

“Үндэстний сэтгэл зүйгээс соёлын хувьсал гарсан гэж үздэг. Авьяас чадваруудаа бидэнтэй адил нэгэнтэй хуваалцаж ирсэн билээ бид. Бид бүх нийтийг хамарсан сэтгэл зүйг хэрхэн бий болгох вэ гэдгийг судлах хэрэгтэй. Хөдөө аж ахуй мөргөлдөөнд хүргэв. Бид соёлын өөрчлөлтийг хэрхэн ашигласан талаар суралцаж, орон нутгийн бүлгүүдийг багтаасан дэлхийн өвөрмөц байдлыг бий болгож чадна. Хүний мөн чанарыг ойлгох нь бидэнд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд тусална."

Роши Жоан Халифакс илтгэгч Хенрихийг дараагийн илтгэгч Молли Крокетттэй суудлаа солихыг хүсэв. Илтгэгч Молли хүний мөн чанарыг ойлгоход хувь нэмрээ оруулахын тулд олон янзын хүчин зүйлийг нэгтгэн судалжээ.

Дээрхийн Гэгээнтэн:

“Одоо бид өнгөрснийг хуулбарлахгүйгээр ирээдүйгээ бодох ёстой. Бид зөвхөн өөрийн үндэстэн, миний нийгэм гэх мэтчилэн зөвхөн өөрсдөдөө санаа зоволгүйгээр илүү өргөн өнцгөөс харах ёстой. Бид бүх хүн төрөлхтний нэгдмэл байдлын бодох ёстой."  

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун ухаан ба амьдрал” институтын уулзалтанд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Молли Крокет илтгэлээ эхлүүлэн хэлэхдээ:

"Би таны өнөөг хүртэл хэлсэн бүх зүйлтэй санал нэг байна. Орчин үеийн шинжлэх ухааны үүднээс үзвэл бид үндсэндээ адилхан гэдэг таны саналтай нийлж байна. Гэсэн ч хувиа хичээсэн, бие биенээсээ салангид гэж үздэг олон хүмүүс байдаг.”

“Хүн төрөлхтний хувиа хичээсэн үзэл нь бодол санаанд сөргөөр нөлөөлсөн гэдгийг бид тахлын үед харсан. Гэхдээ эдгээр ажиглалтууд нь магадтай эсвэл бүрэн төгс биш ээ. Бид бусдад туслах нь биднийг аз жаргалтай болгодог гэдгийг мэддэг. Бусдад туслах нь сайхан хоол идэх эсвэл нар жаргахыг ширтэхтэй адил тархины ижил төстэй хэсгүүдийг өдөөдөг. Хувиа хичээсэн байдал нь хамтран ажиллахад саад болдог.”

“Бид хэр зэрэг холбоотой байгаадаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид илүү эерэг үйл явдлыг ярих хэрэгтэй."

"Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг" гэж Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв. 

"Бид бүгд үүнийг бий болгох бүрэн боломжтой. Аз жаргалтай амьдрахыг хүсэх нь эрүүл саруул сэтгэлгээ бөгөөд үүнийг хийхэд бидэнд зэр зэвсэг хэрэггүй."

"Орос, Украины хоорондох асуудлын нэг хэсэг нь тэдний хоорондын үзэн ядах түүхтэй холбоотой" гэж Крокет үргэлжлүүлэв. 

“Бүх зүйл ийм арга замаар явах албагүй. Илүү эерэг түүхийг ярихын тулд хүчин чармайлт гаргах боломжтой. Хүмүүс нэг дор цугларахад, тухайлбал Дүйнхорын ван тавих эсвэл өөр төрлийн баяр ёслолд оролцоход хүмүүсийн өөрсдийгөө харах хандлага өөрчлөгддөг нь ажиглагдсан.”

Дээрхийн Гэгээнтэн өөрийн амьдралаа дэлхийд жинхэнэ энх тайвныг тогтооход зориулдаг болохыг тэмдэглэн хэллээ.

"Өмнө нь та иргэний боловсролын тухай ярьж байсан" гэж Крокет хэлээд, "бидний судалгаагаар хүмүүс нэгдэж, бие биетэйгээ эерэг нөхцөл байдалд цагийг өнгөрөөхөд тэд илүү харилцаа холбоотой болдог гэдгийг харуулж байна."

Молли Крокет "Оюун ухаан ба амьдрал" институтын уулзалтын эхний өдөр илтгэл тавьж байна. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн манлайллын тухай асуултад хариулахдаа, ардчилсан орнуудад удирдагчид олон нийтийн дундаас гарч ирэхийг санал болголоо. Бидэнд сайхан сэтгэлийг дэмждэг удирдагчид хэрэгтэй гэж нэмж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн инээгээд, “бас эрх мэдэлд дуртай удирдагчид байдаг, гэхдээ тэдний хүч чадал дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үр дүнгүй” гэлээ.

Молли Крокет удирдагчид биднийг хамтдаа илүү сайхан амьдрахад тусалдаг гэдгийг тэмдэглэв. Тэрээр нэгдмэл байдал, харилцан холбоотой байх нь тодорхой эерэг өөрчлөлтийг бий болгодог. Гэтэлт зарим хүмүүс амин хувиа бодохыг хүлээн зөвшөөрч, өөгшүүлж байна гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн:

“Энэ нь бидний боловсролын сул тал болон материаллаг үзэл баримтлалаар сэтгэх хандлагатай холбоотой. Бид оюутнуудад сайхан сэтгэлийг эерэг бөгөөд ашиг тустай гэж сургах ёстой. Энэ бол аз жаргал, дотоод хүч чадлын жинхэнэ түлхүүр юм."

Жо Хенрих хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөөд гэхдээ бидэнд нутаг орны харилцаа холбоо хэрэгтэй байгааг тэмдэглэв. Тэрээр орон нутгийн болон дэлхийн хамтын нийгэмлэг хоорондын хурцадмал байдлыг хэрхэн зохицуулах талаар асуув.

Дээрхийн Гэгээнтэн:

“Бид янз бүрийн үндэстэнд хамаардаг, өөр хэлээр ярьдаг, өөр өөр сэтгэхүйтэй боловч нэгэн зэрэг биднийг нэгтгэдэг зүйл бол бид бүгдээрээ хүн төрөлхтөн мөн гэх ойлголт юм. Хэдэн зууны өмнө Төвөдүүд бид буддын шашны ном зохиолыг пали, санскрит хэлнээс төвөд хэл рүү хөрвүүлсэн. Хэл өөрчлөгдсөн ч агуулга нь хэвээрээ байна."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун ухаан ба амьдрал" институтын уулзалтын эхний өдөр хөтлөгчдийн асуултад хариулж байна. Энэтхэг, ХП, Дармасала, 2022.10.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Молли Крокет Орос, Украины хооронд өрнөсөн дайны шударга бус явдалд уурласан хүмүүсийн уур бухимдлын талаар асуув. Тэрээр заримдаа уур хилэн нь өөрчлөлт авчирдаг гэв. Дээрхийн Гэгээнтэн ширүүн үг эсвэл хатуу үйлдэл нь эцсийн дүндээ сайн сэдэлтэй бол зөвтгөх тохиолдол байдаг гэдгийг тайлбарлалаа. Тэрбээр хүүхэд байхад багшийнх нь нүүрэнд тодордог байсан эелдэг бус дүр төрхийг жишээ болгон дурдлаа.

Хенрих сүүлийн 50 жилд дэлхий ертөнц улам бүр харилцан хамааралтай болсон гэж хэлсэн бөгөөд үүнтэй Дээрхийн Гэгээнтэн санал нэгтэй байв. Тэрээр илүү ардчилсан арга зам руу чиглэсэн хандлага нэмэгдэж байгааг тэмдэглэв. Олон нийтийн үг хэл илүү хүндэтгэлтэй, үзэл бодол нь илүү жинтэй байдаг. Гэсэн ч хүн төрөлхтнийг бүхэлд нь тооцож үзэхийг санах хэрэгтэй гэлээ.

"Цэрэг, дайны бус шийдлийг эрэлхийлэх, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр ийм шинэ нөхцөл байдалд хүрсэн. "Бид" ба "тэд" гэж хуваагдалгүйгээр хамтдаа амьдрах ёстой."

Модератор Жон Данныг хуралдааныг дүгнэхийг хүслээ. Тэрээр дэлхийн соёлыг сурталчлахын тулд бид юу зааж чадах вэ гэсэн асуулт тавив. Дээрхийн Гэгээнтэн Шантидевагийн “Бодьсадвын явдалд орохуй” номноос эш татан хариуласан юм.

Ертөнцийн зовлон бүгд амин хувиа хичээсний уршиг, ертөнцөд эдэлж буй жаргал бүгд бусдын тусыг бодсоноос үүснэ. 

Жон Данн “Оюун ухаан ба Амьдрал” институтын эхний өдрийн хуралдааныг дүгнэж байна. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.10.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Тэрбээр Чандракиртигийн "Төвд орохуй" номын бусад шүлгүүдийг дурьдаж, энэрэн нигүүлсэхүйн дадал, хоосон чанарыг ойлгох мэргэн ухаан нь гэгээрлийн төлөө нисч буй агуу том шувууны далавч шиг байдаг гэдгийг тодорхой тайлбарласан юм.

Хурлын төгсгөлд Ричи Дэвидсон энэ өглөө боломж олгосон Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ.

"Та төвөд ард иргэдэд зөвхөн зан үйл, залбирал хангалтгүй, бид оюун ухаанаа сургах ёстой гэж хэлэхийг би сонссон билээ. Хүн бүр аз жаргалд хүрэх чадвартай, бас эрхтэй. Энгийн хүмүүст оюун ухаанаа сургахад нь туслахын тулд бид юу хийж чадах вэ? Өмнө нь цөөхөн хүн шүдээ угаадаг байсан бол одоо бараг бүх хүн шүдээ угаадаг болсон. Үүнтэй ижил төстэй энгийн, ойлгомжтой бид бүгдээрээ хэрэглэх арга зам бий юу?"

Дээрхийн Гэгээнтний хариулт товч бөгөөд ойлгомжтой байв.

“Сайхан сэтгэл нь сэтгэлийн амар амгалан, дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийн эх сурвалж гэдгийг бид хүмүүст ойлгуулах ёстой. Үүнийг бусадтай хуваалцах та бүхний хүчин чармайлтад би найдаж байна."

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт