Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бат Оршил өргөх ёслол болов 2022 он 6 дугаар сар 24

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө Жалгон Жалсүм ба Ямдог, Аари, Жанри, Сэра хийдийн гэвш Долдэнжамц гэсэн таван бүлгийн төлөөлөл болох 1500 төвөд хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөхөөр Зүглаг Хан дуганд цугларсан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Бат Оршил өргөх ёслолд оролцохоор морилон ирэх үед уламжлалт ёсоор угтан авч байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.06.24. Фото зургийг Тэнзин Чойжор

Бүрээ татаж, ёслол төгөлдөр угтан авах зуур Дээрхийн Гэгээнтэн өргөөнөөсөө дуганы зүг явган морилж байлаа. Энэ үеэр тэрээр бандида малгайгаа өмссөн байх бөгөөд угтан авахаар цугларсан олон нийт, бүжигчидийн зүг гар даллахдаа инээмсэглэн гэрэлтэж байв.

Зүглаг Хан дуган дотор Дээрхийн Гэгээнтний өмнө залран суусан эрхэм хүндэт Самдон ринбочэ Цагаан Дарь Эх бурханы үүднээс Бат Оршил өргөх ёслолыг удирдан явуулав. Түүнтэй Намжал дацангийн багш, лам хуврагууд нэгдэж хамтран ёслол үйлдлээ.

Дээрхийн Гэгээнтэнд өргөл өргөсөн найман зуун хүн түүний өмнүүр явж өнгөрөх жагсаалд оролцов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөх ёслолыг зохион байгуулсан Төвөдийн бүлгүүдийн гишүүд. Энэтхэг, ХП, Дарамсал. 2022.06.24. Фото зургийг Тэнзин Чойжор

Мандал өргөх цаг болоход Самдон ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө зогсож байгаад түүний үйлдсэн ач гавьяаг магтан уншлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын үйлс ач гавьяа нь V, VII, XIII Далай Lам нарын үйлсийг нийлүүлсэнээс ч илүү гарсныг дурдлаа.

Самдон ринбочэ, 

"Та биднийг дээдийн номоор хөтлөхөөр, хүн төрөлхтөнд үйлчлэхээр лагшин мэндэлсэн билээ. Та бидэнд "ахимса" буюу хор хөнөөл учруулахгүй байх, "каруна" буюу энэрэн нигүүлсэхүйг, шашин хоорондын эв найрамдал ба хүн төрөлхтний нэгдмэл байдлын үнэ цэнийг ойлгуулсан билээ.”

“Та биднийг зөрчилдөөн, маргааныг яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэх ёстой гэдгийг уриалсан. Та Төвөд үндэстний үзлийг бэхжүүлж, ардчиллыг нэвтрүүлж, сургууль, сүм хийдийн боловсролыг сайжруулснаар Төвөдийн ард түмэнд аугаа их ач ивээлээ хайрласан билээ. Төвөдийн асуудлыг шийдэхийн тулд та “Дундаж хандлага”-ыг нэвтрүүлсэн юм.”

Бат Оршил өргөх ёслолын үеэр Самдон ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын өмнө мандал өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.06.24. Фото зургийг Тэнзин Чойжор

“Эдгээр нь Төвөдийн болон нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө таны оруулсан хувь нэмрийн зарим хэсгүүд юм. Эдгээр нь таныг Нобелийн энх тайвны шагнал, Конгрессын алтан медаль, Темплтоны шагнал гэх мэтээр шагнуулан батлагдсан, бүх нийтийн өмнө бодитоор үнэлэгдсэн үйл явдал юм.” 

“Зөвхөн Төвөдүүдэд төдийгүй нийт хүн төрөлхтөнд ач ивээлээ хайрлахын тулд та урт наслаарай."

Лин ринбочэ, Тижан ринбочэ нарын зохиосон Дээрхийн Гэгээнтний өлмий батжих соёрхолын уншлагыг уншсанаар Бат Оршил өргөх ёслол үргэлжлэв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн, 

"Бид Цагаан Дарь Эх бурханы үүднээс урт наслах ёслол хийлээ. Эртний ерөөлийн хүчээр бид бүгд онцгой үйлийн барилдлагатай юм. Тийм учраас би ч бас Төвөдийн ард түмэнтэй онцгой холбоотой. Хэдийгээр Төвөдийн үйл хэрэг олон жилийн турш бүдгэрч, удааширч байсан ч би ямар нэг зүйл хийж чадсан гэж бодож байна.”

“Би одоо ная гарсан ч гэлээ ер, зуу наслах хүртлээ Төвөдийн төлөө зүтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Миний бие минь эрүүл саруул, ухаан санаа минь тунгалаг тул ойрын хорин жил амьдрана гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Төвөдийн нөхцөл байдал сэргэнэ гэдэгт итгэлтэй байна.”

Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан айлдвар айлдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.06.24. Фото зургийг Тэнзин Чойжор

“Хятадад олон хүн Төвөдийн ач холбогдлыг анхаарч байна. Дэлхий даяар хүмүүс, тэдний дунд эрдэмтэд Төвөдийн уламжлалыг сонирхож байна. Төвөдийн шударга үйлс хэвээр байж, Төвөдийн соёл дэлхийн сайн сайханд хувь нэмрээ оруулах болно.”

“Би улс төрийн үүрэг хариуцлагаас татгалзаж, Бандита Неругийн сонгосон Канграгийн хөндийд Энэтхэгийн засгийн газрын зочин хэвээр байна. Бид Төвөдийн парламенттай, улс төрийн асуудлыг шийдвэрлэх чадвартай, сонгогдсон удирдлагатай. Би чадах чинээгээрээ шаргуу ажилласан бөгөөд одоо өндөр настай өвгөн лам хүн би хүний үнэт зүйлийг сурталчлахад илүү их цаг зарцуулж чадна.”

“Би өдөр тутмынхаа бясалгалд бодь сэтгэл, хоосон чанарт анхаарлаа хандуулдаг. Би бусдын болон өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд өдөр бүр бодь сэтгэлийг төрүүлэн бясалгадаг. Би Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай, мөн би их багш Чандракиртигийн дэргэд суралцаж байсан болов уу гэж боддог. Түүний “Төвд орохуй” зохиолын зургаадугаар бүлгээс би 34, 38-р шүлгүүдийг өдөр бүр эргэцүүлэн бясалгадаг юм.”

“Төвөдийн ард түмэн, Төвөдийн бурханы шашин байнга миний бодол санаанд байдаг бөгөөд миний хийж чадах зүйл бол дан ганц залбирах бус, бодит үр дүнтэй үйл хэрэг байсан юм.” 

“Тиймээс Төвөдүүд та нар ч надтай адил чадах бүхнээ хийгээрэй. Хамгийн хэцүү цаг үе маань өнгөрсөн бөгөөд одоо бид итгэл найдвараар дүүрэн урагшлах ёстой. Баярлалаа."

Төгсгөлд нь 1960 оны сүүлээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотод зохиосон "Үнэний үг" уншлагыг уншин өндөрлөв.

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт