Энэтхэг, Ладак, Лех – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ладакт айлчилж байгаа хэдий ч, хэт их борооны улмаас Химачал Прадеш мужийн хэд хэдэн газарт үер бууж эрдэнэт хүний амь нас хохирч, эд хөрөнгө, дэд бүтцэд хохирол учруулсан тухай мэдээлэлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам санаа зовнин тус мужийн сайд Жай Рам Такурт эмгэнэл илэрхийлсэн захидал илгээжээ.
"Би та бүхэнд болон ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүд, энэхүү сүйрэлд нэрвэгдсэн бүх хүмүүст эмгэнэл илэрхийлж байна, мөн би тэдний төлөө залбирч байна."
“Улсын засгийн газар болон бусад байгууллагууд эдгээр гамшгийн нөхцөл байдалд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаад би талархаж байна."
“Жар гаруй жилийн турш миний гэр болсон Химачал Прадеш мужийн ард түмэнд онцгой дотно ханддаг гэдгийг та бүхэн мэдэж буй."
Химачал Прадеш мужийн ард түмэн, найз нөхөд, хөршүүдтэйгээ эв нэгдэлтэй байдгийн минь илэрхийлэл болгон Далай Ламын итгэлцэл сангаас тусламж, аврах ажилд хандив өргөж байна.”
Дээрхийн Гэгээнтэн өөрийн залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлснээр захидлаа төгсгөв.