Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Сүхвиндер Сингх Сухуд захидал илгээж, саяхан болсон Төрийн ассамблейн сонгуульд намаа амжилттай оролцуулж, Химачал Прадеш мужийн ерөнхий сайдын тангараг өргөсөнд баяр хүргэв.
Дээрхийн Гэгээнтэн “Энэтхэг 62 гаруй жилийн турш миний гэр орон болсон бөгөөд би ихэнх хугацаанд Химачал Прадеш мужийн Дарамсала хотод амьдарч байгаадаа баяртай байна. Тиймээс би ерөнхий сайдыг “Манай ерөнхий сайд” гэж байнга хэлдэг. Химачал Прадеш мужийн нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс надад болон манай Төвөдүүдэд энэ олон жилийн найрсаг харилцаа, зочломтгой хандсанд би гүнээ талархаж байна."
“Мужийн бусад газруудын нэгэн адил Дарамсала хот намайг 1960 оны тавдугаар сард МакЛеод Ганжид анх ирснээс хойш асар их хөгжиж ирсэн юм."
“Химачал Прадеш мужийн ард түмэн, ялангуяа нийгмийн сул дорой гишүүд үргэлжлэн цэцэглэн хөгжинө гэдэгт би итгэлтэй байна. Төр түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх үйлсэд тань өндөр амжилт хүсье” гэжээ.