Саяхан болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас өөрийг нь тэврэхийг хүссэн хүүгийн бичлэг цахим сүлжээгээр цацагдсан байна. Дээрхийн Гэгээнтний хэлсэн үг хүү болон түүний гэр бүл, мөн дэлхий даяарх нийт номын нөхдийн сэтгэлийг гонсойлгосон байж болох тул уучлал хүсч байна.
Дээрхийн Гэгээнтэн хүмүүстэй уулзахдаа олон нийт, камерийн өмнө ч тэр, цайлган хөгжилтэй байдлаар хошигнох нь олонтой. Тэрбээр болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж байна.