Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хаан ширээнд залах ёслолын баярыг тохиолдуулан III Чарльз хаанд захидал илгээж, халуун баяр хүргэлээ.
Тэрээр,
"Эрхэмсэг хаантан урт насалж, Их Британийн ард түмэн аз жаргал, хөгжил цэцэглэлтийг эдлэх болтугай" гэж тэр бичжээ.
“Олон жилийн турш нөхөрлөж буй та энэ их үүрэг хариуцлагыг бусдад үйлчлэхийн төлөө чин сэтгэлээсээ, энэрэнгүй сэтгэлээр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна."
"Өнөөдөр олон улс маш хүнд хэцүү цаг үеийг туулж байна. Баян хоосны ялгаа зэрэг асуудлыг шийдэж, хүн төрөлхтний нэгдмэл байдлын үзэл санааны үүднээс бидний цорын ганц гэр болсон энэ гарагийн байгаль орчныг хамгаалах замаар илүү энэрэнгүй, амар амгалан ертөнцийг бий болгохын төлөө бид хамтдаа хүчин чармайлт гаргах ёстой гэдэгт би итгэдэг."
Дээрхийн Гэгээнтэн захидлынхаа төгсгөлд:
"Британийн ард түмний итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг биелүүлж, хүчирхийлэл мөргөлдөөнгүй, илүү энх тайван дэлхийг бий болгоход хувь нэмрээ оруулахад тулгарч буй сорилт бэрхшээл, боломжуудыг даван туулахад тань амжилт хүсье" гэжээ.