Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Кевин МакКарти болон Ардчилсан цөөнхийн удирдагч Хаким Жеффрис нарт баяр хүргэв 2023 он 1 дүгээр сар 8

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга, эрхэм Кевин Маккартид болон Ардчилсан намын удирдагч, эрхэм хүндэт Хакеем Жеффрис нарыг тус тусын албан тушаалд томилогдох сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, захидал илгээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

"Ардчилал, хууль дээдлэх ёс зэрэг үндсэн үнэт зүйлсийг эрхэмлэн сахиулах үйлсээр нь би АНУ-г удаан хугацаанд хүндэтгэн биширч ирсэн билээ." “АНУ нь дэлхийн томоохон чөлөөт гүрний хувьд эдийн засгийн сорилт, нийгмийн асуудал, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх замаар илүү тайван ертөнцийг бий болгоход онцгой хувь нэмэр оруулж чадна. АНУ бүх иргэддээ эрх чөлөө, боломжийг олгодог. Энэ нь тэдний итгэл найдварын гэрэл болсон юм."

“1979 оноос хойш би АНУ-д олон удаа зочлохдоо баяртай байсан бөгөөд таны өмнөх спикерүүд зэрэг олон удирдлагуудтай өргөн хүрээний асуудлаар санал бодлоо хуваалцах завшаан надад тохиосон юм. Надад итгэл, найдвар хүлээлгэдэг Төвөд дэх төвөд ард түмний төлөө санаа зовж буйгаа би тэдэнд уламжилж байсан билээ." 

"Төвөдийн ард түмэн АНУ-аас хүлээн авсан хоёр намын өргөн хүрээний дэмжлэгт машид талархдаг. Бидний тэмцэл хүн төрөлхтөнд бүхэлд нь тустай энх тайван, хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйн соёл болох эртний мэдлэг боловсролоо хадгалж, сурталчлахын зэрэгцээ ард түмэн маань нэр төртэй амьдрахын төлөөх тэмцэл юм."

“БНХАУ-ын нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь эерэг өөрчлөлт авчирна гэдэгт би итгэж байна. Үүний зэрэгцээ, Төвөд дэх Төвөдийн ард түмний тууштай байдал, сэтгэл санаа няцашгүй хэвээр байгааг дуулгахад таатай байна."

“Би өөрийнхөө амьдралд хүний үнэт зүйлийг сурталчлах, шашин хоорондын эв найрамдлыг дэмжих, Төвөдийн буддын шашны соёлыг хадгалах, Төвөдийн эмзэг байгаль орчныг хамгаалах, түүнчлэн эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг бий болгоход тууштай ажилладаг." 

Тэрээр төгсгөлд нь "Америкийн ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлж, илүү аз жаргалтай, амар амгалан дэлхийг бий болгоход хувь нэмрээ оруулах та бүхний хүчин чармайлтад амжилт хүсье" гэж хоёр удирдагчид хүсчээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт