Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луиз Инасио Лула да Силвад захидал бичиж, Бразилийн ерөнхийлөгчийн тангараг өргөсөнд баяр хүргэв.
Тэрбээр:
“Танай улсад хэд хэдэн удаа зочлох завшаан надад тохиосон билээ. Халуун сэтгэл, элэг нэгт ахан дүүсийнхээ сайн сайхны төлөө санаа тавих зэрэг хүмүүний үндсэн үнэт зүйлсийг сурталчлахын төлөө миний хүчин чармайлтыг нийгмийн олон давхаргын хүмүүс сонирхож байгаад гүнээ талархаж байна."
“Өлсгөлөн, баян хоосны ялгааг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, ялангуяа Амазон ойг хамгаалах экологийн чухал хүчин чармайлтыг тань би маш их үнэлж байна."
"Бразилийн ард түмний итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг биелүүлж, илүү аз жаргалтай, амар амгалан ертөнцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе."
Дээрхийн Гэгээнтэн шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, залбирлаар захидалаа төгсгөсөн байна.