Энэтхэг, Ладак, Лех, Шивацал – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрхэм Ерөнхий сайд Нарендра Модид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн илгээлтдээ “Чандраян-3 амжилттай газардсан нь Энэтхэгийн ард түмний түүхэн үйл явдал юм. Энэтхэг орон нь эрт дээр үеэс шинжлэх ухааны хөгжилд анхаарал хандуулж ирсэн билээ." гэжээ.
Дээрхийн Гэгээнтэн мөн хэлэхдээ,
“Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ISRO) болон түүний багийнханд баяр хүргье. Тэд Энэтхэгийн шинжлэх ухаан, технологийн төлөвшлийг харуулж чадлаа." гэжээ.
"Энэтхэгт хамгийн удаан оршин сууж буй зочны хувьд би энэхүү агуу ялалтад баяртай байна" гэж Дээрхийн Гэгээнтэн хэлээд "Энэтхэгийн Сансар судлалын байгууллага цаашдын шинжлэх ухааны үйлсэд манлайлах үүргээ үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна."
Дээрхийн Гэгээнтэн захидлын төгсгөлд залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.