Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвд орохуй 2023 - Нэг дэх өдөр 2023 он 9 дүгээр сар 5

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө гарч Зүглаг Хан дуганы зүг морилох зуураа цугласан олонтой инээмсэглэн мэндчилж байлаа. Дээрхийн Гэгээнтэн зарим нэг сүсэгтний дэргэд түр саатан илүү ойроос мэндчилж байв. 

Борооны улирал үргэлжилж байгаа тул газар нойтон тэнгэр бүрхэг өдөр байлаа. Богд Зонховын ‘Мэгзэм’-ийг чин сүсэг бишрэлтэй 5000 сүсэгтэн олон уншиж Далай Багшийг угтлаа.  

Зүүн Өмнөд Азийн сүсэгтэн олны хүсэлтээр явагдаж буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварын эхний өдөр ‘Билгүүний зүрхэн’ судрыг хятад хэлээр уншиж буй лам хуврага болон сүсэгтэн олны төлөөлөл. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтнийг сэнтийдээ залармагц бага хөлгөний уламжлалын лам хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншив. Цаашлаад лам хуврагууд болон энгийн сүсэгтэн олны төлөөлөл ‘Билгүүний зүрхэн’ судрыг хятад хэлээр уншаад Дээрхийн Гэгээнтэнд бурханы лагшин, зарлиг, таалалын билэгдэл бүхий мандал өргөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан, 

“Өнөөдөр энд янз бүрийн уламжлалынхан цугласан байна. Бид бүгдээрээ төгс гэгээрэлд хүрсэн Бурхан Багшийг хүндэлж дагадаг. Бурхан Багшийн зарлиг бол гурван ертөнцийн амьтан бүгдийн хүсэл, зорилгыг биелүүлэх увидастай юм. Бурхан Багшийн зарлиг сургаалын охь шим нь амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл билээ. Бидний хувьд Бурхан Багшийн төгс гэгээрэлд хэрхэн хүрсэн учир шалтгааныг нягтлан судлах нь чухал байна. Бидэнд ч бурханлаг чанар бий, гэвч энэ нь юмс үзэгдлийг өөрөөрөө бүтсэн, бие даан оршдог гэх эндүүрэлт үзлийн эрхээр гэгээрэлд хүрч чаддаггүй.” 

“Бурхан Багшийн шавь, лам хүн учраас би бодь сэтгэл болон хоосон чанарыг өдөр бүр бодож бясалган, юмс үзэгдэл өөрөөрөө бие даан оршдоггүй болохыг дадуулдаг. Үнэндээ юмс үзэгдэл зөвхөн нэр томьёоны төдийд л оршдог, тийм учраас бид юмс өөрөөрөө бие даан оршдог гэсэн эндүүрэлт үзлийг няцаахаас гадна амин хувиа хичээхийг ч мөн хорих нь чухал юм. “Багшийг тахихуй” номонд айлдсанчлан: 

Өөрийгөө энхрийлэх нь доройтол бүгдийн үүд, 

Бусдыг энэрэх нь эрдэм бүгдийн үндэс

Тиймийн тул өөрийгөө бусдаар солихуйн аргыг

Гол дадлага болгон адислаж хайрла

“Бид бүгдээрээ жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүйгээрээ адилхан. Биднийг орчлонд хүлж буй хамгийн гол шалтгаан бол юмсыг өөрийн мөн чанараараа бие даан оршдог гэж үздэг буруу ойлголт юм. Хоосон чанарыг бодож бясалгах үедээ би юмс үзэгдэл өөрийн мөн чанараар оршдоггүй болохыг мэдэрдэг. Хоосон чанарыг ийн бясалгаснаар юмс үзэгдлийг өөрөөрөө бие даан оршдог гэх буруу бодол аажмаар суларч багасах болно. Энэхүү эндүүрэл нь бидэнд тэргүүлшгүй цагаас байсаар ирсэн юм.” 

Зүүн Өмнөд Азийн сүсэгтэн олны хүсэлтээр явагдаж буй номын айлдварын эхний өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь бусдын хийгээд өөрийн тусыг бүтээх үндсэн анхааран авлага юм шүү. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл төрөх үед сэтгэл тайвширч, амар тайван болдог. Ямар ч зовлон тохиосон таны сэтгэлийн амар амгаланг бусниулж чадахгүй. Та бүхэн хамаг амьтан зовлон зүдгүүрээс ангижраваас ямар сайхан байхыг тунгаан бодоорой.” 

“Лам хуврага хүний хувьд би эртний сонгодог судар, шастируудыг уншиж судалсан билээ. Эдгээр эр сурвалжууд болон Бурхан Багшийн айлдвар сургаалууд үнэн болохыг олж мэдсэн минь үнэхээр гайхалтай юм. Бурхан Багшийн айлдвар сургаалууд одоо ч хуучраагүй байна.” 

Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн, 

“Өнөөдөр Зүглан Хан дуганд намайг орж ирэх үед Богд Зонховын мөргөлийн уншлага ‘Зоригдолгүй нигүүлсэлийн гуу сан Арьяабал’ хэмээн уншиж байсан. Энэ үед би Богд Зонховтой нэг нутагт төрсөнөө эргэн санаж, зуу гаруй насалж дээдийн номын үйл хэргээ үргэлжлүүлэх юмсан гэх бодол надад төрсөн юм.” 

“Богд Зонховын үед шинжлэх ухааны талаарх хэлэлцүүлэг бага байсан бол одоо цагт буддын шашин болон шинжлэх ухааныг хамтад нь судалж байна. Аль алин үнэнийг олон талаас нь нягтлан харуулж байна.” 

Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховтой нэг нутагт лагшин мэндэлсэн тухайгаа, Богд Зонховын айлдвар сургаалыг судалж сурацсанаа дахин айлдаад, сурч мэдсэн эрдмээ хаана ч бусадтай хуваалцадагаа дурьдлаа.” 

Дээрхийн Гэгээнтэн Зүүн Өмнөд Азийн сүсэгтэн олонд хандан Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номын тайлбараа айлдаж эхлэв. Дээрхийн Гэгээнтэн Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номын аман дамжлагыг өөрийн их багш Лин ринбочэгээс, харин уг номын тайлбарын дамжлагыг Сажын Кенпо Кунга Ванчук багшаас хүртсэн тухайгаа онцоллоо. 

Зүүн Өмнөд Азийн сүсэгтэн олны хүсэлтээр явагдаж буй номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Би өдөр бүр энэ номыг бодож бясалгадаг. Зарим үед энэ номыг бидэнд өвлүүлж дамжуулсан дээдэс багш нарыгаа би боддог. Энэ ном бол Бурхан Багшаас эхлэлтэй агаад Бурхан Багшаас Хутагт Нагаржуна, Чандракиртид уламжлагдсан түүхтэй. Би өөрийгөө эл номын дамжлагын багш нарын сүүл хэсэгт байгаа гэж боддог юм.” 

“Энэ үзэл ойлголтыг номонд суралцагч нэгэн хүртэл сайтар нягтлан судлахгүй л бол ойлгоход бэрх юм. Төв үзлийн үнэт эх сурвалж бол Хутагт Нагаржунайн ‘Төв үзлийн билгүүний үндэс’ болон Чандракиртигийн ‘Төвд орохуй’ юм. Би өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлэхэд эдгээр дээдэс мэргэдийн айлдвар сургаалыг өдөр бүр бодож бясалгаваас сэтгэл өөрчлөлт гарах нь дамжиггүй. Номыг ийнхүү дадуулах нь эртний дээдэс мэргэдийг баясгах хамгийн дээд тахил юм шүү.” 

Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн жил зогссон Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номын тайлбарын хоёрдугаар бүлгийн 29 дэх хэсгийг нээн ёс суртахууны талаар уншиж эхэллээ. Энэ зуур амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлж хоосон чанарыг бодож бясалган гэгээрлийн зам мөрт хичээхийн чухалыг дахин онцлон айлдлаа. 

Дээрхийн Гэгээнтэн олон жилийн турш тууштайгаар бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан анхааран авлагаа болгосны үр дүнд гэгээрлийн зам мөрийн хоёр дугаар түвшинд хүрсэн тухайгаа айлдав. 

“Үргэлжлүүлэн шат ахиад явах боломжтой гэж бодогдож байна. Хамгийн чухал нь бидэнд олдсон энэ чөлөө учралыг зөвөөр ашиглах явдал юм. Хэдийгээр гадна талд адармаатай цаг үе тохиож байгаа ч дотоод сэтгэлдээ хичээж чадвал амар амгаланд хүрэх боломж бүрэн дүүрэн бий. Сонсох, бодож бясалгах замаар сэтгэлийг өөрчлөн хувиргах боломжтой.”

Зүүн Өмнөд Азийн сүсэгтэн олны хүсэлтээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2022.09.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Чандракирти бээр ‘Төвд орохуй’ номын эхэнд энэрэнгүй сэтгэлийг магтсан билээ. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл нь дотоод сэтгэлийн амар амгаланг авчирдаг учраас ийнхүү магтсан байна. Эх минь биднийг төрүүлж, асрал, энэрэл хайраар тэтгэж өсгөн шүү дээ. Тиймээс бидэнд бусдыг энэрч хайрлах энэрэнгүй сайхан сэтгэлийн чадамж бий.” 

“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл баттай төрөх үед бусдыг зовлон үнэхээрийн тэсэхийн арга үгүй болохыг мэдрэх болно. Энэ үед бусдын тусын тулд би бурханы хутгыг олье гэсэн хүсэл эрмэлзэл аяндаа төрдөг. Үүн дээр нэмээд хоосон чанарыг ухаарсан саруул оюунаар зовлонгийн шалтгааныг гүйцэд арилгах болно.” 

Дээрхийн Гэгээнтэн хоёрдугаар бүлгийн төгсгөл хэсгийг унших зуураа хамаг амьтныг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл болон бусад буяны сэтгэлийг хөгжүүлснээр сайн үр дүн гардаг бол буруу явдал зовлонд унах шалтгаан болдог гэдгийг онцлов. 

“Бодьсадва нарын суралцдаг гурав дахь эрдэм нь тэвчээр бөгөөд энэ нь бусад эрдмүүдээ сахин хамгаалахад чухал нөлөөтэй байдаг. Хэн нэгэн таныг хорлосон бол энэ нь нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хорлолын хариуд хорлол үйлдвээс илүү их том асуудлыг бий болгодог. Энэ бүх зовлонгоос сэргийлэх хамгийн гол арга зам бол тэвчээр хатуужил юм.” 

Дээрхийн Гэгээнтэн гуравдугаар бүлгийг уншиж дуусаад “өнөөдөр энэ хүрээд өндөрлөе” хэмээв. 

Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн,

“Хэдийгээр цөвүүн цаг ирээд байгаа ч бурханы шашинтай учирсан бидэнд эртний агуу дээдэс мэргэдийн ном судруудыг судлах боломж байна. Энэ боломжтой цаг үеийг алдаж болохгүй. Тийм учраас би та бүхнийг дээдийн номонд сайтар шамдан хичээхийг уриалж байна.” 

“Ямар ч зүйлтэй ойртон дадуулахад амар хялбар болдог. Бага залуу насандаа би хэцүү бэрх янз бүрийн асуудалтай тулгарч байсан ч сайтар бодож бясалгах тусам тэд амар хялбар болдог байсан. Сайн дадлага болгож чадвал боломжгүй мэт санагдаж байсан зүйл ч боломжтой болдог.” хэмээн айлдаад энэ өдрийн номын айлдвараа өндөрлөв. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт