Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөдийн бурханы шашны нинма уламжлал Бат Оршил өргөв 2023 он 1 дүгээр сар 18

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөнөөсөө Намдоллин хийдийн зүг морилов. ‘Их ерөөл’ үйл ажиллагааны хүрээнд Нинма уламжлалын лам хуврагууд болон сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөхөөр цугласан байлаа.

Дээрхийн Гэгээнтнийг нинма уламжлалын лам хуврага, сүсэгтэн олны төлөөлөл хүндэтгэлтэйгээр хүлээн авч хийдийн зүг урин залахад Дээрхийн Гэгээнтэн ихэд баяртайгаар мишээн морилж суудалдаа залрав. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нинма уламжлалын лам хуврагууд болон сүсэгтэн олны зүгээс түүнд зориулсан Бат Оршил өргөх ёслолд морилон ирж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.01.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Бат Оршил өргөх ёслолыг тэргүүлж буй Шэчэн Рабжам ринбочэ бээр Дүджом ринбочэ, Минлин Кэчэн ринбочэ, Рингу түлкү нарын хамтаар Дээрхийн Гэгээнтний өөдөөс харан морилсоноор Бат Оршил өргөх ёслол эхлэв. 

Цай болон ёслолын будаа тараагдав. 

Бат Оршил өргөх ёслол үргэлжлэх зуур гурван хэмжээст мандал, түүний араас Бат Оршил өргөх үеийн ёслол болох Дээрхийн Гэгээнтний дуураймал дүрийг залсан тахилын идээ бүхий тэргийг гадагш залав. Шэчэн Рабжам ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд насны рашаан, насны үрэл тэргүүтнийг өргөн барилаа. 

Намдоллин хийдэд Бат Оршил өргөх ёслолын үеэр Шэчэн Рабжам ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.01.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Намдоллин хийдийн хамба лам Дээрхийн Гэгээнтэнд соёрхолыг уншин өнө удаан залрахыг хүссэн айлтгал өргөлөө. Хамба лам Дээрхийн Гэгээнтэнд дээдэс багш нар, цаг хугацаа, газар орон, тойрон хүрээлэл, номын айлдвартай холбоотой үйлс намтрыг нь сануулахын сацуу гэлүгба уламжлалын дээдэс мэргэдүүд, тэр дундаа Дээрхийн Гэгээнтний өмнөх дүрүүд болох II Далай Лам Гэндүнжамц болон V Далай Лам Лувсанжамц дээдсүүдийн эрдмийг онцгойлон айлдав. 

Цаашлаад “Дээрхийн Гэгээнтэн таныг өнө удаан заларч хайрлана уу хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна. Номын сахиус бүгд оройн чимэг дээдэс багш таныг минь өнө удаан залрахын тулд ивээлээ хайрлах болтугай. Хамаг амьтан бүхэн зовлонгийн шалтгаанаас гэтлэн амар амгаланг олох болтугай.” хэмээн соёрхол ерөөлийг өргөв.

Намдоллин хийдэд Бат Оршил өргөх ёслолын үеэр тус хийдийн хамба лам Гүнсан Дэчэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өнө удаан залрахыг хүссэн соёрхолыг уншиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.01.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан:

“Өнөөдрийн Бат Оршил өргөх ёслол Төвөдийн нийт ард түмнийг төлөөлөн бат сүжиг, гүн итгэлийн үүднээс сайхан болж байна. Бид бүхэн үйл ерөөлийн барилдлагатай учраас Төвөдийн түүхэн дэх хүнд хэцүү энэ цаг үед та бүгдэд туслах боломж надад гарсан юм.”

“Дэлхийн олон орны хүмүүс, тэр дундаа христийн болон өөр бусад шашин шүтлэгтэй хүмүүс хүртэл бурханы шашныг сонирхон судалж байна. Манай уламжлалын энэрэнгүй сайхан сэтгэлийн талаарх айлдварууд маш их хүндлэлийг хүлээж байна. Би энэрэнгүй сайхан сэтгэлийг бусдад таниулж түгээх их үйлсэд аль чадахын хэрээр оролцсоор ирлээ. Хэдийгээр үзэл онолын хувьд өөр хоорондоо ялгаатай ч христийн шашинтан нөхөд маань ядуу дорой нэгнийг тэтгэн туслах гэх мэт сайн үйлсэд хичээдэг нь асрал хайр, энэрэл нигүүлсэлийн илэрхийлэл юм.”

“Надад хуучны муслим шашинтан найзууд ч бий. Намайг Лхасад байх үед тэд надад хүндэтгэл үзүүлэн засгийн газрын тэмдэглэлт ёслолд оролцдог байлаа.”

“Хүн бүхэн бүгдээрээ зовлонг хүсдэггүй, амар амгаланг хүсдэг. Би дэлхийн найман тэрбум хүмүүст амар амгалангийн үндэс суурь болох энэрэнгүй сайхан сэтгэлийг аль чадахын хэрээр таниулсан юм. Барууны шинжлэх ухааны эрдэмтэд ч үүнийг сонирхон судалж байна.” 

Намдоллин хийдэд Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.01.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Төвөд болон Хималайн бүс нутгийн ард түмэн надтай урьдын үйл ерөөлийн барилдлагатай, намайг маш ихээр хүндэлдэг бөгөөд тэдний надад зориулан өргөсөн өлмий бататгах ерөөлд гардагчлан: 

Цаст уулсаар хүрээлүүлсэн Төвөд орны

Цаглашгүй тус, амгалан гарахуйн уг болсон 

Өршөөлт Жанрайсагийн эрхэт Данзанжамцын

Өлмий батжиж галвын эцэс хүртэл орштугай 

“Намайг 100 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд, мөн миний зүүдэнд ч мэдэгдэж байна. Миний өвдөг бага зэрэг өвдөж байгааг эс тооцвол бие махбодь маань эрүүл байна. Тиймээс би Төвөдийн бурханы шашны уламжлалыг үргэлжлүүлэн түгээн дэлгэрүүлсээр байх болно.”

“Намайг өнө удаан наслахыг хүсэн залбирахаар өнөөдөр энд Төвөдийн бурханы шашны бүх уламжлалынхан хүрэлцэн ирсэн байна. Би ч мөн та бүгдийн хүсэл ерөөл бүхэн баттай биелэх болтугай хэмээн залбирах болно. Миний хувьд өдөр бүр: 

Орчлон хэдий хүртэл оршино

Төдий хүртэл амьтад оршино 

Амьтад оршихтой зэрэгцэн би бас оршиж 

Амьтдын зовлонг амирлуулах болтугай

 хэмээн залбирдаг. 

“Би үнэн ялж Төвөдийн хувь заяа тодорхой болно гэдэгт итгэдэг. Төвөдүүд бид тусгаар тогтнолыг хүсч байгаа бус харин хэл соёл уламжлал, шашин шүтлэгээ хадгалан үлдэж сайнд хичээн амьдрахыг хүсч, бүрэн эрхэт автономит улс болохыг шаардаж байгаа юм. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө би аль чадахын хэрээр урт наслах болно.”

Намдоллин хийдэд Бат Оршил өргөх ёслолын үеэр нинма уламжлалын лам хуврагууд болон сүсэгтэн олны төлөөлөл Бат Оршилд өргөх зүйлсийг барин жагссан байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.01.18. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Би хүн төрөлхтөнд энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх замаар сэтгэлийн амар амгаланг олоход нь туслахын тулд өөрийгөө зориулсаар ирлээ. Уур хилэн, үзэн ядалт тэргүүтэй нисванист муу сэтгэлээс ангид байхыг би цаг ямагт хичээдэг бөгөөд дэлхийг цэрэг зэвсэггүй болоосой гэж залбирдаг.”

“Өнөөдөр та бүгд ‘Далай Багш минь урт наслах болтугай. Элдэв саад тотгор бүхэн арилах болтугай’ хэмээн залбирцгааж байна. Потала ордны өмнөх талбайд дахин ийм нэгэн Бат Оршил өргөх ёслол үйлдэх цаг ирнэ хэмээн би итгэж байна.” 

Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал, хаан төрийн долоон эрдэнэ, урт удаан наслахыг бэлэгдсэн өлзийт найман тахил тэргүүтэй олон зүйлийг дэс дараалан өргөсний дараа зориулга ерөөл уншсанаар өнөөдрийн Бат Оршил өргөх ёслол өндөрлөлөө. 

“Хамаг амьтан бүхэн сэтгэлийн амар амгалан, баяр баясгаланг олох болтугай.”

Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөний зүг залрахаар хийдээс гарах үед лам хуврагууд болон сүсэгтэн олон түүнд хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолж байлаа. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт