Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бат Оршил өргөх ёслол 2023 он 1 дүгээр сар 1

Түгээх

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Өнөөдөр өглөө Төвөдийн бурханы шашны гэлүгба уламжлалын ‘Их ерөөл’-ийн үйл ажиллагааны хүрээнд гэлүгба уламжлалыг төлөөлөн ‘Гэлүгба Олон улсын сан’ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөв. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гольфын тэрэгнээс буух үед ёслолын шашир малгай өмсөж, гартаа цагаан хадаг, хүж тэргүүтэнг барьсан хуврагын аймгийн төлөөлөл түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Тэд Дээрхийн Гэгээнтнийг тайзны зүг урин залах үед Гандан Ширээт, Шарба Цорж, Жанзэ Цорж нар мөн нэгдэв. 

Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг мэндчилээд суудалдаа залрав. Бат Оршил өргөх ёслолыг удирдаж буй Гандан Ширээт, Шарба Цорж, Жанзэ Цорж нар Дээрхийн Гэгээнтнийг чиглэн сууцгаалаа. 

Гэлүгба уламжлал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөх ёслолын үеэрх Калачакра номын айлдварын талбайн тайзны байдал. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Өнөөдрийн Бат Оршил өргөх ёслолыг “Багшийг тахихуй”-н уншлагын дагуу үйлдэж байна. Хималайн бүс нутаг тэргүүтэй олон газраас хүрэлцэн ирсэн 16,000 орчим лам хуврага болон ани нар бэлтгэл номын уншлагыг эрч хүчтэйгээр уншицгааж байлаа. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн бээр:

“Григорын тоололын шинэ оны анхны өдөр гэлүгба уламжлалын Гандан, Сэра, Брайбун хийдүүдийн лам хуврагууд надад Бат Оршил өргөх ёслол үйлдэх гэж байна. Мөн түүнчлэн сажа, нинма, гаржүд тэргүүтэй бусад уламжлалын дээдсүүд ч энд морилон иржээ. Бидэнд онцгой шүтэн барилдлага байгаа учраас бид энэ ариун дагшин газарт ийн цуглараад байна.” хэмээн айлдав. 

“Би хамгийн багадаа 100 насалж бурханы шашин, тэр дундаа Цаст Төвөдийн бурханы шашны уламжлалыг аль чадахын хэрээр дэлгэрүүлхийг хичээж, залбирч, өөртөө ам тангараг авдаг. “Бодьсадвын явдалд орохуй” номонд гардагчлан:   

Орчлон хорвоо хэдий хүртэл оршино 

Төдий хүртэл амьтад оршино

Тэр болтол би энд оршиж 

Амьтдын зовлон түйтгэрийг арилгах болтугай 

“Төвөдөд цаг үеийн байдал таатай бус байна. Гэсэн хэдий ч Төвөдийн ард түмэн, тэр дундаа Амдо, Кам, Үйзан мужууд болон Гималайн бүс нутаг, Монгол, Халимаг, Буриад, Тувагийн ард түмэн хийгээд энд цугласан та бүхэн ‘Далай Багш минь урт наслаасай’ гэж чин сэтгэлийн угаас залбирч байгаа. Та бүгдийн чин зүрхний залбирлын үр дүн заавал гарах болно. Надад ч мөн их итгэл найдвар төрж байна. Намайг 110 гаруй насална гэсэн зүүд болон бусад олон шинж тэмдгүүд мэдэгдэж буй. Бид бүхэн үйл ерөөлийн барилдлагатай учраас л энэ бүхэн боломжтой болж байгаа юм.” 

Гэлүгба уламжлал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөх ёслолын үеэр Калачакра номын айлдварын талбайн арын хэсэгт цугласан олонд тахилын идээ тарааж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Бид бүгдээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сонсох, санах, бясалгахад суралцах боломжийг бий болгохоор энд цугласан билээ. Сонсох, санах, бясалгах зарчмаар жилээс жилд суралцаж сэтгэлийн амар амгаланг олж авах нь хамгийн чухал юм.”

“Урьд цагт Азид голлон дэлгэрээд байсан бурханы шашны үзэл онолыг өнөөдөр дэлхий нийтээрээ маш ихээр сонирхон судалж байна. Барууны эрдэмтэд төдийгүй Хятадууд Бурханы шашныг дотоод сэтгэл судлалын талаас нь илүү анхаарч байна. Хятадын ард түмэн эрт дээр үеэс бурханы шашны уламжлалтай ч коммунист засаглалын дор адармаатай хүнд хэцүү цагийг туулсан юм. Гэвч сүүлийн үед Хятадын ард түмэн бурханы шашныг илүү ихээр сонирхон судалж байна. Энэ зуунд хүн төрөлхтний хувьд маш олон өөрчлөлтүүд явагдаж байгаа бөгөөд цаашдаа ч олон өөрчлөлтүүд гарахаар байна.”

“Миний бие махбодь эрүүл байна. Миний ухаан саруул тунгалаг байна. Тийм учраас та бүгд сэтгэлээ тайван амгалан байлгаж, дээдийн номыг анхааран авч тууштайгаар дадуулаарай. Цаст Төвөдийн оронд Шантаракшита заларсан тэр цагаас хойш Төвөд болоод Төвөдтэй хөрш зэргэлдээ улс орнууд бүгдээрээ Наландагийн хиргүй ариун уламжлалыг даган шүтэж ирсэн билээ. Наландагийн уламжлал газар бүхэнд дэлгэрэхийг хүсч хамтдаа залбирцгаая.”

“Энэ цаг мөчийг хүртэл би аль чадахын хэрээр хичээж ирлээ. Дэлхий нийтээрээ ‘Далай Лам’ гэдэг нэртэй хэдийнээ танил болсон. Эл мишээнгүй, тайван амгалан дүрээрээ би та бүгдэд ойрын хэдэн арван жилийн турш энэрэнгүй сайхан сэтгэлийн талаарх сургааль номлолоо үргэлжлүүлэн номлох боломж бүрэн байна.”   

Гэлүгба уламжлалын лам хуврагууд болон олон нийтийн төлөөлөл Калачакра номын айлдварын талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Миний хувьд өглөө бүр бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгадаг. Хэдийгээр Цаст Төвөдийн орон маш хүнд хэцүү цаг үеийг туулсан ч үүний дүнд гарсан нэг эерэг зүйл гэвэл бидний соёл, уламжлалыг дэлхий нийтээрээ мэддэг боллоо. Төвөдийн Бурханы шашин бол хүн төрөлхтний соёлын хосгүй үнэт өв хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна.”

“Шинэ оны анхны өдөр бид бүгд энэ ариун дагшин газар ийн цуглараад байгаа нь сайн цаг ирж буйн илрэл юм. Бүх зүйл сайн сайхан болхыг хүсч залбираарай. Та бүгдэд баярлалаа.”

“Гандан Ширээт, Шарба Цорж, Жанзэ Цорж нар Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөв. Гандан Ширээт Дээрхийн Гэгээнтэнд соёрхолыг уншин өнө удаан залрахыг хүссэн айлтгалыг өргөх үед Төвөдийн уран сайханчид дуулж бүжиглэн, Монголын хийлч хийл хөгжимийн эгшигээр тахил өргөв. 

Бат Оршил өргөх ёслолын үеэр Гандан Ширээт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд соёрхолын бичгийг унших үеэр Калачакра номын айлдварын талбайд Монголын хийлч хийл хөгжмийн эгшигээр тахил өргөж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Гандан Ширээт Дээрхийн Гэгээнтний үйлс намтрыг сануулан дэлгэрэнгүй айлтгал өргөв. 

“Та арван зургаан настайдаа Төвөдөд нийт ард түмний өмнө оюун санаа болоод улс төрийн үүрэг хариуцлагыг хүлээсэн билээ. Та Төвөдийн засаглалын тогтолцоог шинэчилж, шударга ёсыг бий болгосон.”

“Та олон дээдэс мэргэдийг шүтэж дээдийн номд суралцав. Та буддын гүн ухааныг судалж, тарнийн ёсны олон авшиг, сургаал, дамжлагыг хүлээн авсан. Улмаар энэ бүх мэдлэгийг бүрэн эзэмшсэний дараа дээдийн номыг сахин хамгаалагч болж номыг хүрдийг олонтоо эргүүлж буй. Та бол дээдэс мэргэдийн оройн чимэг билээ.”

“Та Төвөдийг орхин гарахаасаа өмнө ‘Найман Мянгат’ судрыг эхлүүлэн уншиж, ‘Итгэлээ бүү алд, урам зоригтой бай’ хэмээх мөрийг хүртэл уншиж бясалгаад цаг төрийн үймээнээс олон мянган төвөд иргэдийг авран гарч Энэтхэгт цагаачлан ирсэн билээ.”

“Та алсын хараагаар Төвөдийн дүрвэн ирсэн ард иргэдээ тэтгэж байсан билээ. Та тэдний суурьшин амьдрах олон суурин газруудыг байгуулсан. Та эрдэм төгөлдөр олон эрдэмтэн лам нар төрөн гарсан томоохон дацан хийдүүдийг ахин сэргээн байгуулсан. Үүний дүнд Төвөдийн бурханы шашин дэлхийн олон оронд дэлгэрч, манай уламжлалыг олон хүмүүс мэддэг болсон билээ. Дээрхи дацан хийдүүдэд төрөлх Төвөд нутгаас гадна бусад улс орнуудаас тэр дундаа, Монголын олон лам хуврагууд хүрэлцэн ирж гүн гүнзгий сургаал номлолд суралцаж байна.”

“Та Төвөдийн Засгийн газарт ардчилсан тогтолцоог нэвтрүүлж Төвөдийн Засгийн газар, Парламент, Хуулийн байгууллагыг эмхлэн байгуулсан билээ.” 

Бат Оршил өргөх ёслолын үеэр Гандан ширээт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд соёрхолын бичгийг унших үеэр Калачакра номын айлдварын талбайд Төвөдийн уран сайханчид дуулж бүжиглэн тахил өргөж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Та Төвөдийн асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд хүчирхийлэлгүй, “Дундаж Хандлага”-ыг боловсруулсан. Таны энх тайвны төлөөх үйл хэргийг үндэслэн Нобелийн энх тайвны шагнал, Конгрессын алтан медаль зэрэг шагналуудыг Танд олгосон билээ.”

“Таны таалалын дагуу Төвөдөд амьдарч буй төвөдүүд боловсрол эзэмшихээр Энэтхэгт ирж, Энэтхэгт бэлтгэгдсэн эрдэмтэд Төвөд, Хятадад буцаж очин дээдийн номыг түгээн дэлгэрүүлж байна.”

“Та амьдралаа хамаг амьтдын сайн сайхны төлөө зориулж, өөртөө хүлээсэн дөрвөн үүргийг гүйцэлдүүлж ирсэн билээ. Нэгдүгээрт, Та хүний үнэт зүйлийг сурталчлах үүргийг өөртөө хүлээсэн. Хоёрдугаарт, шашин хоорондын эв найрамдал, гуравдугаарт, Төвөдийн ард түмний итгэл, найдварыг биелүүлэх үүргийг өөртөө хүлээсэн юм. Үүнд Төвөдийн соёлыг хадгалан үлдээх, Төвөдийн байгаль орчныг хамгаалах хэрэгцээг ойлгуулах зэрэг олон үйл хэрэг багтаж байна. Эцэст нь та эртний Энэтхэгийн билэг ухаан, сэтгэл судлалын уламжлалтай холбоотой мэдлэгийг сэргээхийн төлөө өөрийгөө зориулж буй билээ.”

“Таны таалалын дагуу бид Гандан Ширээтийн өргөөг шинээр босголоо. Майдарын Гэгээний сургааль болоод бусад уламжлалт ном судруудыг уншиж судлан харилцан ярилцах хурал, уулзалтыг зохион байгууллаа. Мөн түүнчлэн энэ жил 50 лам хуврага болон ани нар ‘Гэвш’ цолыг амжилттай хамгааллаа. Лам хуврагууд тодорхой чиглэлүүдээр илүү нарийн суралцаж судалгааны ажил хийх боломжтой болсон бөгөөд эрдэм шинжилгээний төвүүдтэй хамтран ажиллаж нээлттэй хэлэлцүүлэгийг явуулж байна.” 

Цаашлаад Гандан Ширээт:

“Бид бүхэн ариун дагшин Доржданд цуглан Дээрхийн Гэгээнтэн таниас хутагт Нагаржунайн “Бодь сэтгэлийн тайлбар” хэмээх гүн гүнзгий утга бүхий номын айлдварыг сонсож 21 Дарь Эхийн даган соёрхолыг хүртлээ. Танд чин сэтгэлээсээ талархан бид бүгдээрээ Манзушринамасангити болон Гухясамажа тантраг 3000 удаа тоолж “Сайтар номлолын шим” номыг 10,000 удаа уншлаа. Насны бурхадын тарнийг тус бүр хоёр сая удаа, Жанрайсаг болон Дарь Эх бурханы зүрхэн тарнийг тус бүр хорин сая удаа, Ловон Бадамжунай бурханы тарнийг арван сая удаа тус бүр урин тооллоо. Номын зан үйлд оролцсон хүмүүс цагаан хоол хэрэглэн, архинаас бүрэн татгалзаж байсан болно. Мөн түүнчлэн Богд Зонховын намтар цадигийг хэвлүүллээ. Дээрхийн Гэгээнтэн танд өнө удаан залрахыг хүсч энэхүү Ногоон Дарь Эх бурхан болон Тантон Жалбугийн дүрийг өргөж байна.”

Калачакра номын айлдварын талбайд Бат Оршил өргөх ёслолын үеэр Гандан Ширээт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өнө удаан залрахыг хүссэн соёрхолыг уншиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Энэ бүх буянаа Дээрхийн Гэгээнтэн таны өлмий бат орших болтугай хэмээн зориулж байна. Хамаг амьтан бүхэн, ялангуяа төвөдийн ард түмэн Жанрайсиг бурханы билэг билгүүн, хайр ивээлээр үеийн үед тэтгэгдэж байх болтугай. Дээрхийн Гэгээнтэн таныг өнө удаан заларч хайрлана уу хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна” хэмээн соёрхол айлдварыг өргөв. 

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэнд бурханы лагшин, зарлиг, тааллыг бэлэгдсэн гурван шүтээн хийгээд хаан төрийн долоон эрдэнэ, урт удаан наслахыг бэлэгдсэн өлзийт найман тахил тэргүүтэй олон зүйлийг дэс дараалан өргөсөн юм. 

Аруначал Прадэш мужийн захирагч Пэма Канду болон түүний ах Таши Цэрин нар Дээрхийн Гэгээнтэнд өлзий хутгийг бэлэгддэг хэмээгдэх модны мөчир, навч, үр жимсийг дүрсэлсэн бэлэг дурсгалын зүйлийг өргөн барив. Энэхүү бэлэг дурсгалын зүйл Дээрхийн Гэгээнтэнд Энэтхэгт ирсэнийхээ дараа 1959 оны 3-р сарын 31-нд Аруначал Прадэш мужийн Таван дүүргийн Хэн Зэ Мани хэмээх газрын "Гон Кукпа" хадан дээр модон таягаа суулгаж үлдээсэн түүхийг нь санагдуулав. Тэрхүү модон таяг үзэсгэлэнтэй сайхан мод болон ургаж мөчир, навч, үр жимс боловсрон гарсан гэдэг. 

Гэлүгба Олон улсын сангийн нарийн бичгийн дарга, Гоман дацангийн хамба лам асан Гэвш Лувсан Гялцан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөх ёслолыг ивээн тэтгэсэн, туслалцаа үзүүлсэн, оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлээд энэ удаагийн номын үйл ажиллагааны орлого, зарлагыг тайлагнав. 

Бат Оршил өргөх ёслолын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра номын айлдварын талбайд цугласан олны зүг дахин мэндчилж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2023.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн Гэгээнтэн Сажа болон Гэлүгба уламжлалын ахмад дээдсүүдэд талархал илэрхийлээд цугласан олны зүг дахин мэнчилээд гольфын тэргэнд залран өргөөнийхөө зүг морилов. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт