Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Их хөлгөний уламжлалыг хадгалах сан"-аас Бат Оршил өргөв 2023 он 5 дугаар сар 24

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнийхөө үүдэнд залрахтай зэрэгцэн шөнийн турш орсон аадар бороо намжив. Энэ үед Их хөлгөний уламжлалыг хадгалах сангийн удирдах зөвлөлийн гишүүд Дээрхийн Гэгээнтнийг угтан авч Зүглаг Хан дуганы урин залсан юм. Дуганы замын голд дэвссэн улаан хивсыг цэцгэн мандлаар бүрж чимэглэсэн байлаа. Дээрхийн Гэгээнтнийг цэцгийн баглаа барьсан лам хуврагууд болон ани нар хүндэтгэлтэйгээр угтан авч авлаа. Уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн удаа түр саатан цугласан олны зүг мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангаас зохион байгуулж буй Бат Оршил өргөх ёслолд оролцохоор Зүглаг Хан Дуганы зүг морилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2023.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Зүглаг Хан Дуганд залармагцаа Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн Төв Захиргааний ерөнхийлөгч Пенпа Цэрэн, парламентын тэргүүн Гэвш Сонам Дэнпэл болон Хууль зүйн ерөнхий захирагч Карма Дадул нартай мэндчилэв. Дээрхийн Гэгээнтнийг чиглэн Намжал дацангийн хамба лам Тамтог ринбочэ, Копан хийдийн хамба лам гэвш Чони, Намжал дацангийн шинээр томилогдсон ловон Лувсан Даргеи болон Янси ринбочэ нар заларсан байлаа. Тэдний ард суусан Копан хийдийн унзад гэвш Лувсан Шарав бээр хурлыг тэргүүлэв. 

Их хөлгөний уламжлалыг хадгалах сангийн 350 гишүүд, тэр дундаа гадаад улс орнуудаас ирсэн 150 гишүүд өнөөдрийн Бат Оршил өргөх ёслолд оролцлоо. Бат Оршилыг “Багшийг тахихуй” номын зан үйлийн дагуу өргөв. Цай, бэрээс тараагдан, Бат Оршил өргөх ёслол хэсэг завсарлах үеэр Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан айлдвар айлдсан юм. 

“Өнөөдөр та бүхэн намайг урт удаан наслаасай хэмээн Бат Оршил өргөж байна. Надад итгэл, сүсэг бишрэлтэй энэ дэлхийн бүх хүмүүс, тэр дундаа Хималайн бүс нутгийнхан Жанрайсиг бурхан болон надтай машид онцгой барилдлагатай юм. Би урт наславал дээдийн ном, хамаг амьтны тусыг аль чадахын хэрээр бүтээсээр байх болно.”

“Бурханы шашин Энэтхэгт анхлан дэлгэрсэн боловч аажмаар доройтсон. Энэ хугацаанд Бурхан Багшийн ном сургаал Төвөдөд түгэн дэлгэрсэн билээ. Гэсэн хэдий ч тэнд ч мөн цагийн байдал өөрчлөгдсөн. Барууны орнуудын хувьд урьд нь бурханы шашныг төдийлэн сайн мэддэггүй байсан бол одоо маш ихээр сонирхон судалж байна.” 

Зүглан Хан дуганд Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангаас зохион байгуулсан Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2023.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

“Би Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг” номонд айлдсанчлан дээдийн номыг дэлгэрүүлж хамаг амьтны тус амгаланг бүтээхийн тулд хичээсээр ирсэн билээ.”

Дээдийн ном дэлгэрээгүй газар оронд дэлгэрэх болтугай 

Дэлгэрсэн ч доройтсон газар оронд 

Агуу их энэрэл нигүүслээр 

Амьтан бүгдийн тус амгалангийн төлөө 

Зүг бүхэнд дэлгэрүүлэх болтугай би 

“Тиймээс энэ залбирал ерөөлийг би өргөсөөр байгаа цагт амьтан бүхэн тус амгаланг хүртсээр байх болно. Төвөд болон хөрш зэргэлдээх Хималайн бүс нутгийн ард түмэн үе үеийн Далай Ламуудтай урт удаан хугацааны онцгой барилдлагатай юм. Би эдгээр газар орнуудын ард түмний тусын тулд хичээсээр ирсэн. Сүүлийн үед дэлхий даяар шинжлэх ухааны эрдэмтэд Бурхан Багшийн сэтгэл судлалын талаар айлдсан айлдвар сургаалыг ихээхэн сонирхон судалж байна. Би тэдэнд ч мөн аль чадахын хэрээр туслахыг хүсч байна.” 

“Бусдад туслахын тулд та бүгдийн залбирал ерөөлийн хүчээр дахин хэдэн арван жил номын үйл хэргээ үргэлжлүүлэхийг хичээе гэсэн итгэл надад төрж байна. Шашин шүтлэг үгүй, шашныг огт сонирходоггүй хүмүүст би асрал хайр, энэрэл нигүүсэлийг дадуулж, сэтгэлийн амар амгаланд хүрэхийг сургасаар байгаа.”

“Лам хуврагууд бидний хувьд Архат Сагалагийн Винаяа сударт айлдсан айлдварыг анхааран авах нь чухал юм шүү гэдгийг хэлмээр байна. Тэрээр “Лам хуврагын өмсгөл асаасан төдийгээр сэтгэл бүү хана. Гурван сав аймгийн ном сурвалжийг сонсож, судал. Сахил санваар, бясалгахуйн төвлөрөл, билиг билгүүнийг анхааран авлагаа болго. Дээдийн номыг тууштай урам зоригтойгоор дадуул” гэж айлдсан юм.” 

Зүглан Хан дуганд Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангаас зохион байгуулсан Бат Оршил өргөх ёслолын үеэр тус сангийнхан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд мандал тэргүүтэй өргөл өргөж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2023.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа, 

“Төвөдөд цагийн байдал амаргүй хэвээр байна. Харин Монгол оронд Бурханы шашин эргэн сэргэж байна.” хэмээгээд Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг” номны төгсгөлийн хэсгийн залбирал ерөөлийг дахин өргөв.  

“Миний үгийг сонсож буй та бүхэн хамаг амьтны тус амгалангийн төлөө дээдийн номонд суралцахын тулд хичээхийн дээдээр хичээх юм шүү. Дээдийн номыг анхааран авч дадуулахгүй л бол төдийлэн үр дүн гарахгүй. Бурханы номыг дэлгэрүүлэх, бусдад туслах нь дээдийн номыг сонсох судлах хийгээд анхааран авлага дадуулахуйд суурилах ёстой.” 

“Өнөөдрийн Бат Оршил өргөх ёслолыг зохион байгуулж буй Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сан бол дэлхийн олон оронд номын төвүүдтэй, нэлээд удаан хугацаанд Зопа ринбочэгийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Зопа ринбочэ надад машид итгэлтэй нэгэн байсан бөгөөд саяхан номын агаарт хальсан билээ. Түүний хойд дүр дээдийн ном хийгээд хамаг амьтны тус амгалангийн тулд үтэр түргэнээ эргэн мэндлэх болтугай хэмээн би залбирч буй.” 

“Бид бүгд бурханы номыг анхааран авч хэрэгжүүлвээс бурханы шашин доройтолгүй дахин хэдэн зуун жилийн турш үргэлжилэн дэлгэрсээр байх болно. Бид Бурхан Багшийн айлдвар сургаалыг зөвхөн сүсэг бишрэл төдийгээр бус учир шалтгааны үүднээс шинжлэн судалсан Хутагт Нагаржуна тэргүүтэй дээдэс мэргэдийн эх сурвалжуудад суралцсаар ирсэн билээ. Энэ бол хиргүй ариун Наландагийн уламжлалын өвөрмөц чанар юм. Бид Бурхан Багшийн айлдвар сургаалыг учир шалтгааны үүднээс нягтлан шинжилсэний үндсэн дээр анхааран авлагаа болгодог.”

“Зопа ринбочэ бол энэ бүгдийн төлөө үнэхээр хичээсэн билээ. Тэрбээр дээдийн номыг дэлгэрүүлж, хамаг амьтны тусыг бүтээхийн тулд маш шаргуу ажилласан юм. Түүний хойд дүр ч мөн дээдийн номыг дэлгэрүүлэхийг хичээгч номт мэргэн нэгэн байх болтугай хэмээн би залбирч байна. Та бүгд ч мөн залбираарай.”

Бат Оршил өргөх ёслол цогчид өргөх зан үйлээр үргэлжилэв. Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангийн удирдах зөвлөлийн гишүүд мандал өргөхийн хамтаар бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээнийг Дээрхийн Гэгээнтэнд өргөв. Цаашлаад лам хуврагууд гэгээрлийн 37 эрдмийн бэлэгдэл, хуврагын хувцас, орхимж болон хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил тэргүүтнийг Дээрхийн Гэгээнтэнд өргөв. Энэ зуур өргөл барьсан лам хуврагууд, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангийн гишүүд болон сүсэгтэн олны цуваагаар Зүглаг Хан дуган дүүрсэн байлаа. 

Зүглаг Хан дуганд Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангаас зохион байгуулсан Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөх өргөлийн эд зүйлс барин цуван зогссон тус сангийн гишүүдийн төлөөлөл. Энэтхэг, ХП, Дарамсала. 2023.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Бат Оршил өргөх ёслол зориулга ерөөл болон Богд Зонховын шашин дэлгэрэхүйн ерөөл, XIV Далай Ламын зохиосон “Үнэний хүч” ерөөлүүдийг уншсанаар өндөрлөв. 

Дээрхийн Гэгээнтэн дуганаас гарч өргөөнийхөө зүг залрах зуураа аль чадахын хэрээр цугласан олныг адислаж байлаа. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт