Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ханиад хүрсний учир хувийн эмч нарын зөвлөснөөр амрах шаардлагатай болов. Тиймээс Тайваний сүсэгтэн олны хүсэлтээр 10-р сарын 2-оос 4-ний хооронд явагдах хуваарьтай номын айлдварын эхний 2 өдрийн айлдварыг Гандан Ширээт лам айлдана. Нөхцөл байдлыг хүн бүр ойлгон хүлээн авна гэдэгт найдаж байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ажлын алба.
2023 он 10 дугаар сар 1