Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эрхэмсэг ноён Петр Павелд захидал илгээж, Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Тэрээр захидалдаа коммунизм нуран унасны дараа ерөнхийлөгч Вацлав Гавелыг удирдаж байх үед 1990 оны 3-р сард Чехэд хийсэн айлчлал надад сайхан дурсамжтай үлдсэн гэж бичжээ. Бүгд Найрамдах Чех улсын сүүлийн үеийн түүх, тэр дундаа хилэн хувьсгалын үеийг харгалзан үзвэл Чехийн ард түмэн хүчирхийлэлгүй байх, эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг дэлхий дахинд харуулах бүрэн боломжтой юм.
“Танай улсад олон удаа зочлох нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд нэгдмэл хүн төрөлхтөн, шашин хоорондын эв нэгдэл, мөн хүмүүнлэгийн үнэт зүйлийг сурталчлах үйлсэд минь ахмад ба залуу үеийн хүмүүс хүчин чармайлт гарган дэмжиж байсанд сэтгэл машид хөдөлж билээ."
Төгсгөлд нь тэрээр:
"Дэлхий ертөнц маш хэцүү цаг үеийг туулж байна. Бүгд Найрамдах Чех улсын хүсэл, тэмүүллийг биелүүлэх, тулгарч буй сорилтуудыг даван туулахад тань амжилт хүсье." гэжээ.